Нийгэм
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН ЗАВХАН, АРХАНГАЙ АЙМАГТ ДӨРВӨН ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАЛАА

1. Агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.1-рт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэж тусгасны хүрээнд Могойн голын нүүрсний уурхайд түшиглэн ойролцоох дөрвөн аймгийг хангах сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах судалгааны ажилтай газар дээр нь танилцлаа.
Уг үйлдвэрийг байгуулснаар Завхан, Хөвсгөл, Увс, Архангай аймгийн айл өрхүүдийг шахмал түлшээр хангах боломж бүрдэнэ. Ингэснээр аймгуудын агаарын бохирдлыг бууруулах ажилд ахиц гарна гэж үзэж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байгуулбал дөрвөн аймгийн уулзвар аль, аль талдаа засмал замаар холбогдсон учир технологи болоод дэд бүтэц талаасаа хамгийн боломжийн цэг гэж тодорхойлж судалгааны ажлыг эхлүүлсэн. Завхан аймгийн Тосонцэнгэл сум нь Архангай аймагтай 200 гаруй км, Увс аймгаас 400 орчим км, Завхан аймгийн төв Улиастай хотоос 188 орчим км зайтай засмал замаар холбогдсон учир шахмал түлш тээвэрлэхэд боломжтой гэж үзэж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа судалгааны ажилтай БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул нар танилцаж холбогдох мэдээллийг солилцлоо.
2. Томоохон гол, нууруудын эхийг хамгаалах ажлын хүрээнд
Хангай нуруунаас эх авч байгаа томоохон гол нууруудын эхийг хамгаалах, усны түвшин нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа зарим ажлуудтай энэ үеэр танилцлаа. Нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлаар холбогдох албаныхнаас мэдээлэл авч, санал солилцсон юм.
Томоохон гол, нууруудын эхийг хамгаалах ажлын хүрээнд Идэр голын эхийг хамгаалах зорилгоор ойжуулах ажлын хүрээнд 50 сая төгрөгөөр мод тарих төсвийг шийдвэрлэлээ.
Ингэхдээ уг ажлыг хариуцах эзэнтэй, ургалт, арчилгааг анхаарч үр дүнтэй зохион байгуулахыг холбогдох албаныханд анхааруулсан юм.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй салбарын онцлох ажлуудын талаар аймгийн иргэд болоод холбогдох албаныханд танилцуулж, тус аймгуудын байгаль орчин аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалтай газрын захиргаад, сав газрын захиргаануудын удирдлага болон албан хаагчидтай уулзаж салбарын тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх байгаа асуудлуудтай танилцлаа. Ингээд газар дээр нь нөхцөл байдлыг үнэлэмж орон нутагт зайлшгүй шийдвэрлэх асуудлуудыг шат дараатай шийдвэрлэхээ онцоллоо.
3. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд
Айл өрхийн галлагаанаас үүдэн гарах хүлэмжийн хийг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх олон чиглэлийг ажил, төсөл хөтөлбөр, аян өрнөж байгааг томилолтын үеэр орон нутгийн удирдлагуудад танилцуулж тухайн аймгуудад шат дараатай хэрэгжүүлэхээр санал солилцсон юм. “Өрх бүр хашаандаа мод тарья” аяныг нийслэл хотод амжилттай зохион байгуулж байгаа бол орон нутагт тэр дундаа төвлөрөл ихтэй суурин газруудад энэ аян өрнүүлэх, айл бүр хашаандаа мод суулгах, тарьсан бүрээ ургуулах, эзэнтэй хариуцлагатай байх, суулгац бүрийг гэрчилгээтэй бүртгэлтэй болгох, улмаар идэвх санаачилгатай арчилж, ургуулж байгаа айл өрхийг урамшуулах эрхзүйн орчин бүрдэж байгааг онцлон танилцууллаа.
Аймаг, сумын удирдах албан тушаалтнуудад энэ ажлыг зохион байгуулах хүрээнд санал санаачилгатай байхыг хүсээд 2022 оны төсөв болоод олон улсын байгууллагуудын санхүүжилтээр энэ ажлыг өргөн хүрээтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоёр газар нь жилдээ 25000 орчим суулгац бэлтгэх хүчин чадалтай байдаг. Энэ тоог нэмэгдүүлэх, орон нутагт мод үржүүлгийн газруудыг бий болгох, нэмэгдүүлэхэд нутгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Монгол улсын ойн нөөцийг 8,3 хувьд хүртэл нэгдүүлэх засгийн газрын зорилтын хүрээнд ойжуулах ажлыг эрчимтэй зохион байгуулах, уулнаасаа
төв суурин руугаа мод авчирч суулгах биш, өөрсдөө тарьж үржүүлж, мод суулгацын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон юм. Түүнчлэн ойн нөхөн сэргээлтийн хажуугаар цэвэрлэгээ, хортон шавжаас хамгаалах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг албаныханд анхаарууллаа.
Завхан аймагт Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалтай газрын хувьд хайрхныг зорин очих гадаад, дотоодын жуулчдын урсгалаас үүдэлтэй хогны асуудал үүсдэг. Иймээс тус газрын захиргаанаас хог тээвэрлэх автомашинтай болох хүсэлтээ уламжилсан. Энэ асуудлыг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжих хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох төслийн хүрээнд 2022 оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр боллоо.
Улмаар нутгийн удирдлага болоод, захиргаануудын хувьд нэн тэргүүний асуудлуудаа тусгаж бичгээр илүүлэх, ирэх оны төсөвт шат дараатай тусгах, талаар санал солилцсон юм.
4. Салбарын ажилтан албан хаагчдын цалин, хөлс, ажиллах орчин нөхцөл, нийгмийн байдлыг сайжруулах ажлын хүрээнд
Аймаг орон нутагт байрлах цаг уур, орчны шинжилгээний газрууд болоод тусгай хамгаалалттай газрын захиргаад, сав газрын захиргаануудын ажилтан албан хаагчидтай уулзлаа. Уулзалтын хүрээнд тухайн газар нутагт ажиллаж байгаа албан байрууд нь олон жилийн насжилттай, элэгдэлд өртсөн байдаг, урсгал засвар, шинэчлэл яаралтай хийх шаардлагатай байгааг ажиллагсад онцлон салбарын сайддаа уламжилсан юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж орчин нөхцөлийг сайжруулах, байр байгууламжийн засвар шинэчлэлийг асуудлыг шат дараатай шинэчлэх, засварлах асуудлыг анхааралдаа авч ажиллахаа мэдэгдлээ.
Завхан, Архангай аймагт байрлах Цаг уур, орчны шинжилгээний газруудын байрыг стандартад хэмжээ бүхий нэг загвар, зурагт төслөөр шинэчлэх ажлыг ирэх оны төсөвт тусгахаар шийдвэрлэлээ.
Тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаануудад, сав газрын захиргаанд ажиллаж байгаа байгаль хамгаалагчид болоод ажилтан албан хаагчдын цалин хөлсийг шат дараатай нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах ажлыг анхааралдаа авч, засгийн газарт танилцуулахаар боллоо.
Түүнчлэн томоохон газар нутаг дэвсгэрийг хамран ажилладаг байцаагч нарын тээврийн хэрэгслийг сайжруулах, өдөр тутмын хэрэглээнд шаардлагатай ажлын багаж хэрэглэл, хөл залгуулах унааг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Завхан аймгийн байгаль орчны газар, Архангай аймгийн Хангайн нурууны хамгаалалтын захиргаанд мотоцикл өгөхөөр шийдвэрлэлээ.
Байгалийн унаган төрхийг хадгалж дотоод гадаадын аялал жуулчлалын хөгжүүлэх олон улсын сайн туршлага, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, санал санаачилгыг дэмжих, тусгай хамгаалалттай газар болоод сав газрын захиргаануудад менежментийн эргэлтэд оруулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлээд орчин нөхцөл, газар нь дээр ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаас ирүүлж байгаа бодит жишээ, тэргүүн туршлагуудыг дэмжин ажиллахаа Н.Уртнасан сайд онцолсон юм.

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент14 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг18 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм15 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм15 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа