Дэлхий дахинд
БАЙДЕН, ПУТИН НАР XVIII ЗУУНЫ ЭДЛЭНД ӨНӨӨДӨР УУЛЗАНА
АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Женев хотноо орон нутгийн цагаар 13.35 цагт /УБ цагаар 19.35/ эхэлнэ гэж Цагаан ордноос мэдээлжээ. Хэлэлцээ хийх эдлэнд хамгийн түрүүнд В.Путин, дараа нь Жо Байден хүрэлцэн ирэх аж. Уулзалт эхлэхээс 10 минутын өмнө Байден, Путин, Швейцарын Ерөнхийлөгч Ги Пармелен нар дурсгалын гэрэл зураг татуулна. Энэ үеэр зөвхөн Швейцарын төрийн тэргүүн ярих гэнэ.
Дээд хэмжээний уулзалт 4-5 цаг үргэлжлэх хүлээлттэй байна. Путин, Байден нарын хэлэлцээнд тус хоёр улсын гадаад хэргийн сайд Энтони Блинкен, Сергей Лавров болон хоёр орчуулагч байлцах аж. Харин өргөтгөсөн хэлэлцээ хоёр талаас тус бүр таван албаны хүний оролцоотой үргэлжлэх юм байна.
Кремлийн мэдээллээр, Путин, Байден нар хоёр талын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, стратегийн тогтвортой байдлын асуудал, цар тахал, бүс нутгийн сөргөлдөөн зэрэг олон улсын асуудлыг хэлэлцэхээр тохиролцжээ.
АНУ, ОХУ-ын дээд хэмжээний уулзалт XVIII зууны үеийн Ла-Гранж эдлэнд болно. Энэхүү эдлэн нь Швейцарын түүх, соёлын дурсгалт газар юм.Долоо хоногийн өмнөөс дээд хэмжээний уулзалтад зориулан тус эдлэнг тохижуулах, аюулгүй байдлыг хангах зэрэг бэлтгэл ажил эхэлжээ. Цэрэг, цагдаагийн албаныхан эдлэнгийн цэцэрлэгт хүрээлэнгийн бүсийг бүслээд байна. Цэцэрлэгт хүрээлэнг тойруулан радарууд болон агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл бүхий хамгаалалтын хаалт татаж, тусгай техник эргүүлд гарчээ. Уулзалтын үеэр бүх төрлийн нисдэг аппаратын нислэгийг хориглох юм. Женев хотын эрх баригчид оршин суугчиддаа хандан тодорхой зам, гудамжийг хаах тул аль болох гэрээс гарахгүй байх, хувийн хэвшлийн компаниудад хандан ажилтнууддаа зайнаас ажиллах нөхцөлийг хангахыг уриалсан байна.
Дээд хэмжээний уулзалтыг угтан хотын захиргаа болон хувь хүмүүсийн зүгээс олон сонирхолтой санаачилга гаргажээ. Тухайлбал, Женев хотын бахархлуудын нэг болсон Жет д’О усан оргилуурыг АНУ, ОХУ-ын улсын далбааны нийтлэг өнгө болох улаан, цэнхэр, цагаан өнгөөр гэрэлтүүлжээ. Женевийн усан оргилуур дэлхий дээрх хамгийн өндөр усан оргилуурын нэг юм. Оргилж буй усны өндөр 150 метр өндөрт хүрдэг бол ус нь 200 км/ц хурдаар оргилдог байна.
Үүнээс гадна, Женевийн алдартай “Bottle Brothers” бар дээд хэмжээний уулзалтад зориулж “Summit Cinémа” нэртэй коктейль гаргажээ. Дээд хэмжээний уулзалтыг дэлхий даяар попкорн идэнгээ үзэх онц сонирхолтой кинотой зүйрлэн ингэж нэрлэсэн байна. Ингэхдээ коктейлийн суурь болгон орос архийг ашигласан бөгөөд Оросын алдартай ундаа болох кисель, компотноос санаа авч, Америкийн талыг цангис, карамельтай попкорноор төлөөлүүлжээ. Шинэ коктейлийг бүтэн долоо хоногийн турш үйлчлүүлэгчиддээ санал болгох бөгөөд эрэлт их байвал цэсэд нэмж оруулах гэнэ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ