Энтертайнмент
Энэ башёд томоохон сануулгатай барилдаж буй аварга Кисэносато хоёр өдрийн барилдаанд дараалан ялагдлаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Токио хотод болж байна. Энэ башёд өнгөрсөн онд олон башё өнжсөн гурван аварга барилдаж байгаа нь олны анхаарлыг татаж байгаа. Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр/2019.01.14/ Точиозаныг давсан бол аварга Какүрюү М.Ананд комосүби Митакэүмид, Кисэносато Ичиножёо А.Ичинноровт ялагдлаа. Энэ башёд томоохон сануулгатай барилдаж буй аварга Кисэносато хоёр өдрийн барилдаанд дараалан ялагдаад байна.
Мөн өнөөдөр том цолтнуудаас озэки Гоэйдо Хокүтофүжид, Точиношин Нишикигид ялагдлаа. Хацү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй 13 бөх хоёр даваатай тэргүүлж байна. Башёгийн гурав дахь өдөр буюу маргааш Хакүхо Ичиножёотой барилдахаар оноолт таарчээ. Тэгвэл хоёр унаатай болсон Кисэносато аварга Нишикигитэй барилдахаар болсон байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.