Энтертайнмент
“Тамгагүй төр” жүжиг энэ долоо хоногт тайзнаа дахин тавигдана

Ардын Уран Зохиолч, Төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн бичсэн “Тамгагүй төр” жүжиг нь 3 бүлэг 6 үзэгдэлтэй эмгэнэлт жүжиг. 1998 онд найруулагч Ч.Найдандорж тайзнаа амилуулан, Арчугт хааны дүрийг ардын жүжигчин Л.Жамсранжав бүтээж байжээ. 10 гаруй жил завсарлаад 2010 оноос ахин УДЭТ-ийн тайзнаа тавигдаж эхэлсэн байна.
Тус жүжигт Хүннү гүрний Хаан Арчуг хүүгээ татаж унадаг өвчтэй, санаа муутай болохыг нь эрийн цээнд хүрэхэд нь мэдэж халаглан, гунигладаг. Хаан ширээнд үл тохирох хүн учир өөрийн хүүгээ нугасыг нь таслан хөнөөх шийдвэр гаргадаг.
Тамгагүй төр жүжгийн Арчуг хаан “Өөрийн үрээ мохируулах надад хэцүү ч гэлээ Төрийн хэцүүгээс бага нь байлгүй ёсоор болгохоос” хэмээн хүүгээ хөнөөсөн нь төрийн төлөө өөрийн алдааг засах, түмний төлөө энэ насны жаргалыг хойш тавьсан үйлдэл байв.
Эцэг гэдгээ мартаж эзэн гэдгээ мэдэх нь хаан хүний ёс, халамжит төрийн хаялага мөн. Өөрийн махан биеийн жаргалыг хойш тавьж, энэ насны амьдралаасаа давж сэтгэсэн хүнийг төрийн хар хүн хэмээн хүндлэн бишрүүштэй.
Бүрэн Монгол, бүтэн улсынхаа түүхийг бичилцэж явсан Цогт хунтайж ч төрийн бодлого гэдэг ургын хэлхээнээс эрхэм болохыг гэрчилж, өөрийн хүүг цаазласан юм.
Цогт хунтайжийн даалгавраар Төвдийн хаантай холбоо тогтоож, Үй болон Цанг эзлэхээр цэрэг захиран явсан түүний хөвгүүн Арслан тайж шарын шашны талд орж ааваасаа урван Ү Далай ламд мөргөсөн учир хүүгээ аргаар алсугай хэмээн зарлигдаж, түүнийг ёсоор болгосон байдаг.
Жүжгийн дүрүүд:
- Арчуг – Хүннү гүрний Хаан (МУГЖ Б.Жаргалсайхан)
- Эгэрэг – Хааны өрлөг (Ардын жүжигчин П.Цэрэндагва)
- Цэцэр – Хааны их хатан
- Гүргэл – Хааны бага хатан
- Ачир – Их хатнаас төрсөн Эгэрэгийн нууц хүү
- Хүчир – Бага хатнаас төрсөн хааны нуган хүү
- Есөн бөө
- Зургаан ятгачин бүсгүй
- Эхэсийн цацарын хөгшин залуу эмс, Зар мэдээч, Босуул, хэвтүүлүүд, хөлөг баатрууд
Өмнө нь жүжгийн тухайж сонсож байснаас уншиж байгаагүй тодорхой мэдээлэлгүй шууд л найзтайгаа үзлээ.
ҮЗЭГДЭЛ
Тайз нээгдэхэд бөө нар бөөлнө. Нэг ягаан гэрэл дараа нь ахиад нэг ягаан гэрэл асаж хүүхэд уйлах дуун хадна. Нэгэн өдөр хэдхэн хормын зайтай Арчуг хааны их, бага хатдаас нуган үрс төрнө. Арчуг хаан болбоос цэцэн мэргэн ухаантай, шударга үнэний чигийг баримтлагч, чин зоригийн хамт уян хатан сэтгэл сүлэлдсэн яг л хаан хүн ийм байдаг болов уу гэмээр сайхан дүр байлаа(Жаргалсайхан гуайн тоглосон жүжиг өмнө нь үзэж байгаагүй юм байна, сайн жүжигчин).
Үзэгдэл дууссаны дараа Арчуг хаан гарч ирэн хоёр нуган үр шил шилээ даран төрж хаан суудалд алыг нь залахаа мэдэхгүй эргэлзэн тэнгэр өөрөөр нь юунд ингэж даажигнасаныг гайхан эргэцүүлэн бодно.
Хавирган завсраараа гараа оруулж
Халуун зүрхээ базлаа ч
Худлаагийн усан шүүс гарч
Хурууны үзүүрт үнэн юм торохгүй байна
Биеэ мэдэхээ байсан аа
Би хүлээн зөвшөөрлөө ч
Биенд эргэх халуун цус минь
Толгой дохитол лугшихгүй байна
Үг хэллэг үнэхээр уран цэцэн, ямар хүний цээжнээс цэцэг хүртэл уярам ийм сайхан үгс гардаг байнаа. Б.Лхагвасүрэн гуайг бишрэн шүтмүй.
Арчуг хааны бодлыг таслан Эгэрэг гарч ирэн сэнхэрүүлж ятгана. Эхэндээ Эгэрэгийн дүрийг хааны сөрөг бодол гарч ирэн ярьж байна гэж бодож байтал нэгэн албат нь байжээ. Тэрээр хааны их хатантай явалдаж нуган үр төрүүлээд, тэр хүүгээр дамжуулан хаан сэнтийд залж өөрийн олон жил албан хийсний өс хонзонг хаанаас авч эрх мэдлийн далайд умбах хүсэлтэй шунаг сэтгэлтэй нэгэн. Цэрэндагва гуайн тоглолтыг Гамлетаас харахад тийм ч хүчтэй сэтгэгдэл надад үлдээж чадаагүй билээ. Гэхдээ энэ дүрдээ зэвүүн, хорон санаат Эгрэгийг маш сайн бүтээжээ.
Эгэрэг – Хүннү төр барих
Хүү чинь
Их хатнаас чинь гарсан
Итгээгүйн чинь хохийг дуудах
Хүү байх ёстой
Дагаж ирсэн хаан хуулийг
Хэрвээ зөрчвөл
Далай олон танд
Хилэгнэн зэвүүцнэ
Цэцэр хатан болбоос үзэсгэлэн гоо, бодол санаа нь цайлган хэдий ч Эгэрэгийн ятгалгаар өөрийн үрийг их хаанд залах гэж буй Гүргэлийн хүүтэй сольдог. Эцэст нь хүүгээ алуулахыг харж, Эгэрэгийн хорон бодлоос болж шаналж зовж байгаа хөөрхийлөлтэй дүр болон хувирдаг.
Цэцэр – Yрээ төөрүүлтэл чивчирэх сэтгэл
Yнэндээ надад алга
Өшөө атааны золиосонд
Өдий болсноо эс мэдэв би . . . /уйлна/
Эгэрэг – Хүнийг төрхөө олоогүй байхад нь
Гөлгийг нүдээ нээгээгүй байхад нь төөрүүлдэг юм
Битгий нялхар тэнэг эм минь
Би дараачийн хааны эцэг . .
Гүргэл болбоос үзэсгэлэн гоо төгөлдөр, ялдам уян ааштай, гэгээн саруул ухаантай хааны хамгаас хайрт хатан билээ. Арчуг хаан Гүргэл хоёрын хайр үнэн чин сэтгэлийн хайр бөгөөд үхэл хагацлаар нэгнийхээ шаналыг тайлж байгаа нь их сонгодог.
Гүргэл – Зовлонгоос хүртэл харамлаж чаддаг
Их хайрыг чинь мэдэрлээ хань минь
Золоор би
Эцсийн амьсгалынхаа босгон дээр мэдэрлээ
Чи надад үнэн хайртай юм байна
Чимээгүйхнээр чиний дүрийг би нүдээрээ залгилж байна
Хаан биш хүн бие чинь
Хамаг биеийг минь дүүрч байна
Ачир эрийн цээнд хүрч тайзанд гарч ирнэ. Хаан эцэгтэйгээ өрнүүлж буй яриаг үзвээс уур хилэн буцалсан, хувиа хичээсэн, мунхаг ухаантай нэгэн байна.
Ачир – Би
Бие гүйцсэн хаан
Их залхаж байна.
Илдээр наадах цаг болчихож
Хөгшин албат минь
Хөөс сахруулан уурлаад яахав
Аав минь та
Амьд хүн цавчиж наадахыг надад болгоо
Олиггүй амьд сүгнүүд зөндөөн байна
Олдохгүй бол олзны хүмүүсээс өгчих
Арчуг хаан Ачирыг өлгийтэй байхад нь хаан ширээнд залдаг бөгөөд нэгэнт гаргасан буруу шийдвэрээ залруулж хүүгээ цаазалдаг. Энэлэн шаналсан Цэцэр хатан, өш хонзон нь багтаж ядсан Эгэрэг хааны жинхэнэ хүү болох Хүчирийг бүрэлгэдэг.
Нэгэнт Хүчир үлдсэн тул хаан ширээнд зална гэж бодож байсан нь талаар болдог.
Арчуг хаан Хүчир хоёрын ядаж ганцхан үзэгдэл гараад Хүчирийг ямар хүү болон өссөнийг харуулаасай гэж хүсч байсан ч зохиолд тийм зүйл гарсангүй. Хүчир ганц ч үг хэлэхгүй бөгөөд нэг л үзэгдэл дээр зогсож харагддаг.
“Тамгагүй төр” жүжиг 2019 оны нэгдүгээр сарын 18,19,20-нд 18:00 цагаас Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавигдана.
Эх сурвалж: УДЭТ

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент13 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм16 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм14 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм14 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм17 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм17 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно