Connect with us

Бусад

Гахай жилийн өнгө

Нийтэлсэн

-

Нохой жил өндөрлөж гахай жилийн босгон дээр ирлээ. Хэдхэн хоногийн дараа шарагчин, шороон гахай жил гарна. Монголчууд сар шинийн өмнө ирж байгаа жилд ажил үйл амьдрал минь ямар байх бол хэмээн шинждэг ард түмэн.

Гахай бол баялгийн бэлгэ тэмдэг. Гахай жил таны хүсэл эрмэлзлийг жаахан хязгаарлаж магадгүй. Гэхдээ гахай жил тансаглал, зугаа цэнгүүнд бас дуртай. Энэ жил таныг хэмнэлттэй байхыг зөвлөж байна. Энэ жилд та ерөнхийдөө тайван байж, эрч хүч нэмэн саад тотгорыг даван туулах эрчим хайрлана.

Гахай жил эрчүүдийн хувьд

Эрчүүд энэ жил амьдралыг их өөдрөгөөр харж нэг их сэтгэл зовон догдлоод байхгүй бололтой. Хамгийн гол нь өөрийнхөө зорилгыг зөв тодорхойлж түүндээ хүрэхээр тэмүүлэх хэрэгтэй. Эрчүүд аз хийморьтой байх нь. Хорт зуршлыг гахай жил нэг их таашаахгүй нь байна. Энэ таныг тусгүй зүйлд хүргэж магадгүй. Нэг их үгээр илэрхийлээд байхгүй ч бага зэрэг эмзэг байдал авчирч мэднэ. Эрчүүд энэ жил хэн нь таны нөхөр, хэн нь дайсан гэдгийг мэдэрнэ.

Гахай жил эмэгтэйчүүдийн хувьд

Энэ жил эмэгтэйчүүдийн хувьд өөрийгөө илүү их нийгэмч гэдгийг ойлгуулах нь байна. Энэ нь гэртээ бүгэх биш гадагшаа гарч гадаад ертөнцөд илүү их орно гэсэн үг. Эмэгтэйчүүд бусдад итгэж тэдний хамгаалалтад байгаагаа мэдэрнэ. Мөн хүн бүр өөрийн гэсэн орон зайд байж хэн нэгнээр хайрлуулж, халамжлуулах гэдгээ ойлгох нь. Энэ гахай жилд эмэгтэйчүүд их хөдөлмөрлөж, гэнэтийн азад нэг их итгэж найдах хэрэггүй. Гэхдээ таны хүч чармайлт бас талаар өнгөрөхгүй. Гэр бүл, хүүхэд чухал үүрэгтэй байна.

Хулгана жилтнүүд

Энэ жил хулгана жилтнүүдэд цоо шинэ сонирхолтой зам нээж байна. Жилийн туршид та өөртөө юу хэрэгтэй байгаагаа сайтар цэгнэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь хоол хүнс, харилцаа, биш. Ажлын тухайд оны сүүлчээр таны ажилтай холбоотой зүйлс намжиж тэр үеэс л та нэг л замаар урагшаа хөдлөх хэрэгтэй. Хулгана жил таныг бүхнийг зөв зохион байгуулж, даван туулах, үүний тулд илүү олон хүнтэй харилцаж, шинээр сэтгэх хэрэгтэй. Энэ жил та  өөрт хэрэгтэй гэж үзэж байсан зорилт зорилгоо өөрчилж мэднэ. Хулганууд гахай жилд олон зүйлээ өөрчилж, амжилтад хүрнэ. Интернетээр хэн нэгэнтэй танилцаж мэдэх ч нэг их гүнзгийрүүлж дотносох гэж яарах хэрэггүй.

Үхэр жилтнүүд

Үхэр жилтнүүдийн тухайд гахай жил амжилт бүтээл авчирч байна. Хамгийн гол нь хаана ямар амжилт байна, түүнд хүрэхийн тулд зорилгоо сайн тодорхойлох нь зөвхөн танд ч биш, таны эргэн тойрныхонд чинь тустай. Амжилтад хүрэхийн тулд та маш идэвхтэй, бие дааж ажиллах хэрэгтэй. Даруу байх юм бол та хүссэн амжилтдаа хүрч чадна. Ямар нэгэн олон нийтийн ажил арга хэмжээн дээрээс хосоо олж магадгүй.

Бар жилтнүүд

Та найз нөхөрлөлийн хүрээнд аз жаргал, ер нь  хэрэгтэй бүхнээ энэ гахай жилд олж авна. Үүний тулд нөхөрлөл гэж юу болох, яаж түүнийг сайн сайхнаар хэрэглэхийг ойлгох хэрэгтэй, гэхдээ ашиглах биш. Таагүй байдлаас гарах арга зам эрэлхийл. Барууд амжилтад хүрэх боломж их байна. Гахай жил баруудад халамж анхаарал тавьж, ивээлдээ авна. Барууд шударга ёс тогтоох, тодорхойлох хүмүүс, тухайлбал шүүгч болж мэднэ. Бар жил төрөгсдийн хувьд хаврын эхэн сар /хоёрдугаар сар/ их чухал. Гахай нь барыг хүндэлдэг ч гэсэн энэ жил та амьдралаа өөрчлөхөд хүргэж мэднэ. Хайр сэтгэлийн хувьд нэлээд хүч чармайлт гаргах хэрэгтэй ч энэ нь жинхэнэ хайр байх юм байна.

Туулай жилтнүүд

Энэ жил туулай жилтнүүдэд шинэ, төсөөлөөгүй зүйлүүд тохиолдоно. Гахай жил та бүхэнд аливааг зөвөөр харж үнэлж цэгнэхэд суралцах боломж нээж өгнө. Энэ жил танд хүндрэлээс гарах боломж олгох ч та өөрийнхөө урагшгүй байдал,   айдас, болгоомжлол, хөнгөмсөг зангаас болоод танд хувь заяаны бэлэг болгож байгаа боломжийг алдаж магадгүй. Хэн өөрийнхөө авьяас чадварыг нээж чадна тэр хүн асар их урамшуулал хүртэнэ. Хэл шинжлэлийн ч юм уу, сэхээтэн хүмүүс их амжилтад хүрнэ, гэхдээ зөрчилдөөнөөс зайлсхийх хэрэгтэй. Энэ гахай жилд туулай жилтнүүдэд маргаан тэмцэл таагүй зүйлд хүргэж мэднэ. Сонирхлынхоо дагуу цуглардаг газраас хоёр дахь талаа олж магадгүй.

Луу жилтнүүд

Энэ жил луу жилтнүүд их идэвхтэй байж өөрийнхөө өмнө тодорхой зорилго тавиад урагш тэмүүлж, шинэ шинэ зүйл олж, үзэж авахыг зөвлөж байна.  Мөн хэн танд тусалж нөхөрлөх, хэн биш байхыг ялгаж зөв олох юм бол тэр баг чинь танд баяр баясгалан авчирч зорилгодоо хүрэхэд тань чухал үүрэг гүйцэтгэнэ. Луу жилтнүүд  энэ жил нэг их бардам, шуналтай биш байж гэмээнэ энэ онд амжилт ялалт ирнэ. Луунууд өөрөөсөө “Энэ жил түүнтэй харилцаатай байх хэрэгтэй юу” гэж асуу. Хэргийн учир нь чөлөөт иргэн байх хүсэл тань халуун дулаан сайхан харилцаа бий болоход садаа болж мэдэх юм.

Могой жилтнүүд

Энэ жил ойлгоход бэрх олон үйл явдал тохиолдох учраас гэнэтийн зүйлээс болгоомжтой байхыг могойнуудад анхааруулж байна. Хүүхдийн сэдэв энэ бол тэргүүн ээлжинд байна. Гадаад ертөнцөөс олон маргаан зөрчилдөөн үүсэх магадлал байгаа учраас таны тухайд нэлээд хүнд байж мэднэ. Энэ гахай жилд та ажлаа солихгүй, түншүүд тань танд сайн сайхныг авчирна. Бүхий л хөрөнгө оруулалтаа хамгаалсан байх ёстой. Өөрийгөө  найз нөхөдтэй, аз жаргалтай гэдгээ мэдрэхийн тулд зарим үед буулт хийх ч хэрэг гарч мэднэ. Шүүх, маргаан таслах явцаас могойнууд амжилт, таашаал авч,  нэг их хүч чармайт гаргалгүйгээр нөхцөл байдлыг тогтворжуулж чадах юм байна.

Морь жилтнүүд

Морь жилтнүүд энэ жил зөвхөн урагшаа. Амжилтад хүрэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд эрч хүч хангалттай байна, хамгийн гол нь хэт яаралгүйгээр юм бүхнийг цагт нь дуустал нь хийх хэрэгтэй. Шударга замаар урагшлах юм бол таны ажилд урагш дэвжиж дээшлэх боломж хангалттай байна. Та ажил дээрээ юм уу, ажлаараа дамжуулж хоёр дахь талаа олж танилцах юм байна. Хэрвээ та ганцаар биш бол  та хоёрын  харилцаа улам гүнзгийрч, бэхжинэ.  Танд удирдагч байж харилцаанд, ажилдаа илүү их эрч хүч гаргах хэрэгтэй болно. Олон нийтийн сүлжээнд ч гэсэн таны зүтгэл нийгэмд танигдаж олны анхааралд өртөх юм байна.

Хонь жилтнүүд

Гахай жил таныг илүү ухаалаг байж, хэмнэлттэй авсаархан /минимализм/ амьдрахыг зөвлөж байна. Та ямар нэгэн хаалгаар орох гэж байгаа бол түүнийг хүч түрэн сүхээр балбахгүйгээр, шийтгэх ч юм уу, эсвэл хамгаалалтад авах нь уу,  яах бол гэж эргэлзэлгүйгээр орох зам чинь зөв гэдгийг зааж байна. Хонинууд энэ жил  өөрт хэрэгтэй, сэтгэл нийлэх тийм түнштэй болох юм. Хонь жилтнүүдийг авралдаа авахын тулд өөрийгөө жаахан эвдэх ч хэрэг гарч магадгүй. Хөнгөмсөг нөхөд их мөнгө хөрөнгө алдаж мэднэ. Ер нь энэ жилд таны эргэн тойронд муухан зөвлөгчид олон байх учраас  өөрийнхөө зүрх сэтгэлийг чагнаж, өөрийнхөөрөө шийдвэр гарга.

Бич жилтнүүд

Салхи таатай үлээж байхад шууд л урагшаа хөдөл. Хамгийн гол нь зорилгоо тодорхой цаг хугацаатай, ойрын үед биелүүлэхээр  тавьж  ажилла. Энэ хугацаа бол өөрийн тань хүсэл, хэрэгцээтэй холбоотой. Гахай нь бичнүүдэд жаахан сэжиглэнгүй ханддаг учраас хүчин чармайлт зайлшгүй хэрэгтэй, тэгэхээр  зорилгодоо хүрэхийн тулд  бага багаар урагшилж зарим үед буулт хийх хэрэг ч гарна. Бичнүүдэд гахай жил шинжлэх ухаанч үе авчирч байгаа болохоор шинэ мэдлэг туршлага хуримтлуулна. Хувь заяа таныг зоригтой,  үл ялиг хошин байж хүнд байдлаас гарахыг хэлж байна.  Энэ жил та хостойгоо учрах ч тэр хүн өөрт чинь шууд таалагдахгүй. Түүнийг нэг биеийнхээ тал болгохын тулд удаан хугацаагаар судлах шаардлага гарна.

Тахиа жилтнүүд

Амьдралдаа, өөртөө ямар нэг зүйлийг өөрчлөхөөр бодож байгаа бол хүсэл тань биелнэ. Сэтгэл хөдлөлөө жаахан барь, эрчүүд бол эмэгтэйчүүдээ сонсч бай, тэд таныг зөв замд чиглүүлж чадна. Таны төлөвлөсөн зүйлийг удаашруулж танд садаа болж мэдэх хүн ажил хавиас чинь гарч ирж мэдэх ч танд тэднээс зайлсхийх боломж байна. Карьерын хувьд нэлээд их хугацаа зарцуулж, та ч өөрөө олж авсан мэдээллүүдээсээ болоод бодлоо өөрчлөх нь. Хамгийн гол нь ярьж тохирч сурах, чухал шийдвэр гаргахын тулд яарахгүй байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд өөрөөсөө залуу эрчүүлд анхаарлаа хандуулж мэднэ. Залуус таныг өндөр үнэлдэг. Эрчүүд харин бүр эсрэгээр өөрөөсөө эгчмэд хүнтэй дотносч сайхан харилцаа тогтооно. Гэр бүлдээ бол тахианууд тэвчээртэй, баяр баясгалантай хүн гэдгээ харуулахыг хичээнэ.

Нохой жилтнүүд

Нохойнууд энэ жил сайн зөвлөгч олж авах юм бол хувь заяанд тань хэрэгтэй бүхэнд суралцаж, шинэ шинэ мэдээлэл олж аван ярилцлагад орж, шалгалт өгнө. Оюун санааныхаа хүндэтгэл дээр тулгуурлан гэр бүлээ улам бэхжүүлэх боломж байна. Бүхий л зүйлийг хамтрагчтайгаа шийдэхийг хичээ. Хэрэв та ганцаар бол нэгэн биеийнхээ талыг ямар нэг амралт, аяллын газар зүгээр л ширээний ард олны  хөгжилтэй яриа, инээд наргиан  дундаас олж авна. Ажлын тухайд үйл ажиллагаа тань ямар нэгэн гомдол, шахалт шаардлагагүйгээр бэхжинэ. Шинэ мэдлэг, шинэ үүргээс бүү эмээ. Чухал, хатуу байр суурь эзлэх боломж гарч байна.

Гахай жилтнүүд

Гахай жилтнүүдийн тухайд жил нь орж байна. Таагүй зүйлүүд бараг л  ард хоцорсон ч, одоо өнгөрснийг мартаж, илүү хүнд байж мэдэх ирээдүйгээ бодох хэрэгтэй болж байна. Ямагт өөрийнхөө зөв гэж бүү бод, аливаад нухацтай, хариуцлагатай хандаж сэтгэл санаа, эрүүл мэндээ бод. Биед чинь нөлөөлөх магадлал байна. Гахайнууд бусадтай санал бодлоо солилцож, боломж, эрч хүч эрэлхийл. Ажил дээр чинь л гэхэд өрсөлдөөн гарч мэдэх учраас өөрийн байр сууриа яаралтай эзэлж авах хэрэгтэй. Мөнгөгүйдчихгүйн тулд нэмэлт орлого олох ямар нэг ажил хайх хэрэг гарна.

Харилцааны хувьд өөрийнхөө хандлагагы зөв тохируулах хэрэгтэй болно. Та ганцаар бол өөрт хэрэгтэй тал биеэ олоход нэлээд хугацаа хэрэгтэй болж хэн нэгэн зуучлагч тус болно. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, ухаалаг ном уншин, идэвхтэй бай.

#Өлзий

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент10 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм10 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм11 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм11 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм11 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм13 цаг өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг13 цаг өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм13 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм13 цаг өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм13 цаг өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр13 цаг өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим