Connect with us

Энтертайнмент

Монгол адууны тухай нулимс асгарам гайхалтай түүх

Нийтэлсэн

-

90-ээд оны эхээр юм даа би хоёр нөхрийн хамт анх Герман улсад хөл тавьж баруун гэдгийг үзэж ангайж билээ.Тэгээд буцах болж манай нэг нөхөр Опель маркын машин хямд аваад тэр үеийн жишгээр хөлөөр нь Москва оруулаад ачуулахаар гарцгаалаа.Хил давахдаа Беларуссын Гродно боомтоор гарлаа.

Оросоос арай хямд хахууль нэхээд байхгүй гайгүй газар байсан даа тэр үедээ, тэгээд бид явсаар нийслэл Минск хотод нь ирлээ нэг танил оросындоо түр буулаа.Хямдхан дэн буудал олж тухалж амарлаа.Гэтэл машинд маань жаахан эвдрэл гараад ойр байх засварын газар очиж янзуулж засууллаа.Машинаа засахыг хараад л хүлээж сууж байтал нэг том “Краз” орж ирлээ жолооч нь бууж ирээд л манай машиныг сонирхож бна, том нүсэр биетэй эр байлаа ёстой л Кразны л жолооч гэмээр..тэр үед Беларуссд ч барууны тэрэг ховор байсан үе дээ.Тэсгнээ мань эр бидэн дээр ирж яриа өдөн хөөрөлдөв биднийг Монголоос яваа гэдгийг дуулаад их л сонирхож хаана буусан гэж асууж бна тэгснээ “-Та нартай ярих яриатай хүн дээ би..” гэх юм.Бид ч буусан буудалаа зааж өглөө. Орой буудалдаа ирээд хоорондоо ярилцав “-Тэр оросд буудалаа зааж өгсөн нь зөв үү?” гээд л жаахан хардаж байв.Манай орос хэлтэй нөхөр “-Гайгүй байхаа тохитой хүн харагдана лээ..” л гэж байна.Тэр яриагаа тэгсгээд мартав, хоолоо идчихээд амархаар бэлтгэж байтал хаалга тогшлоо. Хэн байдаг билээ гээд л онгойлговол нөгөө аварга орос эр тортой юм барьчихсан..”-Орж болох уу?” гээд л зогсож байна бид ч яахав ор ор л гэлээ.Мань орж ирээд эр орос ёсоор мэндлээд торноосоо нэг шил “водка” бас даруулга бололтой идэх уух юм гаргаж ирээд ширээн дээр өрж эхэллээ.Тэгээд биднийг ширээнд урьж суулгаад нөгөөхөө задалж аягаллаа бид ч талархаад хийж өгснийг нь татчихаад юмнаас нь идэв.Янзтай сайхан орос даруулгууд байлаа “нэрлээд ч яахав нэрэлхээд ч яахав” гэдэг л боллоо. За тэгээд мань Орос яриагаа эхэллээ.. -Би Минскээс холгүй нэгэн тосгонд төрсөн хүн манай тосгон тиймч том биш бас баян ч биш байдаг л нэг тосгон…гээд дайны хөлд нэлээн сүйрч амьдрал дорой талдаа байлаа.Дайн дуусах үед би жаахан хүү байлаа манайх их л ядуу айл байсан юм.Нэг удаа тосгонй зөвлөл дээр дайнаас \фронтоос\ ирсэн морьдыг ардуудад тарааж байгаа тул ирж морьдоо сонгож аваарай гэсэн зар дуулгалаа.Аав маань явлаа гэтэл гай болж замд нь хэдэн танил нь таарч архидцгаажээ аав маань балгах дуртай эр байсан даа хөөрхий тэгээд халамцуу юм салгалсаар оройхон Зөвлөл дээр очиж дээ.. тэнд ирсэн хамаг морьдыг нь хүмүүс аваад явчихаж ганц жижигхэн хар морь л байна гэнэ. Морьдыг авчирсан цэргийн дарга эр бичиг дансаа янзлан буцахдаа бэлдэж байгаа бололтой байна гэнэ.Тэгснээ аавыг хараад “-За та энэ морийг л авна даа..” гэж аав ундууцан “-Энэ муу давжаа хар юмыг морь гэх үү?…больё..” гэж гэтэл нөгөө дарга “-Энэ бол Монгол морь Берлин хүрсэн хүлэг шүү…та авсандаа харамсахгүй ээ..” гэж аав ч бодож байснаа хоосон очвол ээжид загнуулна гэдгээ санаад нөгөө морийг авч дээ. Тэр цагаас хойш тэр монгол морь манай гэр бүлийн хүндэт гишүүн болж билээ.Аав түүнд “Монгол” гэдэг нэр өглөө.Манай “монгол” их чадалтай хавар газар хагалахад анжис чирээд ганцаараа манай талбайг хагална урд нь манай талбайг хагалахад хоёр тоомсог адуу сэлгэж хагалдаг тоомсог их амархан эцнэ.Гэтэл Монгол ганцаараа энэ ажлыг тоохчгүй дуусгана бас хажуу айлуудын газрыг хөлсөөр хагална.Эцэж цуцахыг мэдэхгүй, аав түүнтэй айлуудын газрыг хөлсөөр хагалж нэлээд мөнгө олдог байв.Монгол ачаа даахдаа гарамгай дэнхийтэл ачсан будаатай тэргийг тоохчгүй чирээд явна уг нь хоёр морь хөллөж байж л даадаг ачаа..Монгол хашаа хороонд дургүй зад дайраад гараад явчихна, өөр тоомсог морьдтой нэг жүчээнд хийчихвэл зодолдоод сүйд хийнэ дураараа л сул явах дуртай өөр орос адуутай нийлэхгүй ганцаараа л явна манай ааваас өөр хүнийг өөртөө ойртуулахгүй аав л унана өөр хүнийг нуруун дээрээ гаргах ч үгүй тосгоны эрчүүдтэй аав “-Монголын нуруун дээр хэр удаан тогтох вэ?” гэж мөрийцнө тогтсон эр гараагүй аав л их юм олсон. Өвөл бол ууланд л явж байна тэжээл овьёос хэрэггүй гэтэл айлууд тоомсог адууныхаа тэжээлд их мөнгө зардаг байлаа.Манай тэнд чоно их байлаа нэг удаа аавыг ууланд очиж морио авахаар очиход Монголд тархиа хага тангаруулсан залуу чоно хэвтэж байсан гэдэг.Тэгээд Монгол их алдартай хүмүүсийн хүндлэл хүлээсэн адуу болсоон… өвөл тосгоны дундуур цан хүүрэг болчихсон сагсайсан зэрлэг юм сүртэй алхана хүмүүс “-Хараач тэр Монгол явж байна..” гэж шуугилдана хүүхдүүд харах гэж гүйлдэнэ.Аав минь Монголдоо их хайртай түүнийг ирсэнээс хойш манай амьдрал өөдөлж бүр чинээлэг айлын тоонд орсон байлаа.Ээж минь “-Энэ жижигхэн хар морь манай амьдарлыг ивээх гэж явуулсан бурханы элч…” гэдэг байлаа. Аав халамцуу үедээ “-Ийм морийг хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан мундаг хүмүүс байгаа даа, даанч би амьддаа чадахгүй байх хүүхдүүд та нар минь л тэр талархлыг дамжуулаарай..” гэдэг байж билээ.Би сургуульд сурахаар тосгоноосоо явлаа аав Монголоо хөллөн тэргээрээ хотод хүргэж өгсөнсөн.Олон жил өнгөрч би ч том болж Минскт амьдрах болсон юм нэг удаа ааваас захиа ирлээ Монгол маань өнгөрсөн байлаа.Сүүлдээ хөгшрөөд жүчээнд байдаг болсон хөөрхий минь тэгсэн жүчээндээ зогсоогоороо үхсэн байсан гэнэлээ.Аав их л гашуудаж байсан их ч уусан тэгээд удалгүй аав минь бурхан болсоон Монголынхоо араас явсан хөөрхий…гэж яриад аварга орос эр дуугүй боллоо. Тэр өндийж өвөрөө уудалсанаа хуучин фото зураг гаргаж ирлээ.Нэгэн хөгшин эр жижиг биетэй хар морины хамт авхуулсан зураг байлаа.Мань эр: -Ааваас минь үлдсэн ганц зурагдаа.. -За ингээд би аавынхаа гэрээслэлийг биелүүллээ Монгол хүнтэй уулзаж мориных нь тухай дуулгалаа.Та нар манай Монгол шиг жижиг биетэй ч их айхтар улс болтой хаа байсан Германаас хуучин машин унаад явж байдаг…гээд хундагаа өргөөд “-Монгол морины төлөө…түүнийг минь хүмүүжүүлсэн баатарлаг ард түмний төлөө..” гээд хүртэж билээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл 1

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Дүнхуан соёлын долоо хоног”-ийн нээлт Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр боллоо. Тус долоо хоногийг “Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнгээр эхлүүлж буй юм.

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Чингис хаан Үндэсний музей, Монгол, Хятадын соёлын солилцооны төв, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Дүнхуан судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж буй тус  үзэсгэлэн 6 хэсгээс бүрджээ.

Дүнхуан урлагийн үзэсгэлэнд 18 өндөр нарийвчлал бүхий дижитал хэвлэмэл ханын зургийг дэлгэжээ. Эдгээр бүтээл нь барилга байгууламж, баримал, тэнгэр, бүжиг, хөгжим зэргийг хамарсан бөгөөд өвөрмөц өнгө аясыг шингээсэн Дүнхуаны урлагийн гүнзгий утга, өвөрмөц сайхныг илэрхийлж байна.

“Дүнхуан эрэлхийлэл-Дижитал Дүнхуаны дүрслэх үзэсгэлэн”-гийн онцлох хэсэгт Могао агуйн 285-р агуйг 1:1 өндөр нарийвчлалтай сэргээн бүтээжээ. Үзэгчид VR төхөөрөмж зүүж, ханын зургийн нарийн бүх деталийг 360 градусын өнцгөөс судлах боломжтой. Энэ нь “ханын зургийн дунд алхах” гайхамшигт мэдрэмжийг мэдрүүлнэ.

“Би Дүнхуанд ханын зураг зурж байна” дижитал хэсэг нь үзэгчид сонгодог ханын зургийн шугам зургуудыг сонгон, өөрсдийн хүссэн өнгөөр будаж, дууссаны дараа өөрийнхөө “Дүнхуан ханын зургийг” хэвлэн авч болно. Энэ хэсэг нь соёлын ач холбогдолтой ханын зураг зурах урлагийн мэдлэгийг хөгжилтэй байдлаар дамжуулан үзэгчдэд хүргэх зорилготой юм.

Дүнхуан соёлын аудио-видео үзэсгэлэн болон “Тамганд буй Дүнхуан” бүртгэлийн төхөөрөмж зэрэг интерактив төслүүд мөн өдөр тутмын үед нээлттэй байх бөгөөд үзэгчдэд Дүнхуан соёлыг олон өнцгөөс мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.

“Гялалзсан Тан гүрний хэв маяг” ханын зураг сэргээн засварлах хувцасны туршлага. Үзэгчид туслах ажилтнуудын тусламжтай ханын зургийн дүр төрхөөр хувцаслаж, Дүнхуан агуйд шилжих бөгөөд тэдний хөдлөх байдлаар Олон улсын торгоны замын уран сайхны үзүүлбэрийг дахин бүтээж, олон соёлын холимогын гайхамшигт шинж чанарыг мэдрэх боломжтой.

“Дүнхуан өнгийн учрал” эрдэс будгаар зураг зурж турших. Багшийн зааврын дагуу үзэгчид эрдэс будгаар ханын зургийг дүрсэлж, хуучин зураачдын мэргэжлийн ур чадварыг мэдрэх боломжтой.

Үзэсгэлэнгийн үеэр дижитал туршилт, аудио-видео үзэсгэлэн, эрдэм шинжилгээний лекц, гар урлал, харилцан жүжиглэлт зэрэг олон  төрөл үйл ажиллагааг олон нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулах юм.

“Дүнхуан соёлын 7 хоног”-ийн нээлтэд УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Дүнхуан судлалын хүрээлэнгийн Дэд захирал Жао Линь-И, Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх болон бусад төлөөлөл оролцож үг хэллээ.

БНХАУ-ын баруун хойд Ганьсү мужийн Дүнхуан нь эртний торгоны замын чухал зангилаа хот юм. Мөн эртний хятадын болон гадаадын олон соёлын солилцооны төв, олон ургальч соёлын уулзвар газар аж.

Ташрамд дурдахад, 2024 онд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, “Хятад-Монголын найрамдлын жил”-ийн хүрээнд, “Хятадын соёлын 7 хоног”-ийн үеэр Дүнхуан соёл, урлагийн үзэсгэлэн Монголд анх удаа болж байв.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

МҮБХ болон “Эвт Монгол” клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Үзэгчдээс супер азтан тодруулж автомашин бэлэглэнэ. Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн хүчтэн байв.

Тэрбээр 1929-1946 онуудад Улсын баяр наадамд 11 удаа шөвгөрсөн бөгөөд 1039 оны 11 сард хилс хэргээр баригдан хоригдож 1946 онд Улс хувьсгалын 25 жилийн ойн наадмын өмнө суллагдан барилдаж 5 даван шөвгөрч байжээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.
Тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцож байна.
Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 59 кг-д Т.Алтжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Э.Даваанасан нар хүч үзэж байна. Дөнгөж сая 50 кг-ын жинд Б.Мөнхнар эхний тойрогт БНХАУ-ын бөхөд ялагдсан бол 55 кг-ын жинд Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг оноогоор (10:0) цэвэр яллаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Дэлхий дахинд15 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Эдийн засаг19 цаг өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийгэм20 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Нийгэм20 цаг өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улс төр20 цаг өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Нийгэм21 цаг өмнө

Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм21 цаг өмнө

Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ

Улс төр22 цаг өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

Нийгэм22 цаг өмнө

Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно

Улс төр22 цаг өмнө

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай

Нийгэм2 өдөр өмнө

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

30 га талбай шатаж байсныг унтраажээ

Нийгэм2 өдөр өмнө

“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна

Нийгэм2 өдөр өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн цасан болон шороон шуурна

Нийгэм2 өдөр өмнө

Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

Нийгэм2 өдөр өмнө

Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Эдийн засаг2 өдөр өмнө

Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сүхбаатарын талбай” цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид морьт, нохойт эргүүлийг хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Улс төр3 өдөр өмнө

Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ

Нийгэм3 өдөр өмнө

Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон

Нийгэм3 өдөр өмнө

Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм9 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим