Дэлхий дахинд
ГАЛТ ТЭРГЭН ДЭЭР ЗОРЧИГЧИД
Галт тэрэгний дотор биш, дээр нь сууж явах нь Бангладешт 50 гаруй жилийн өмнө дэлгэрсэн. Хожмоо шашны баярын үеэр галт тэргэнд чихэлдэх олноос залхсан залуус вагоны дээр үсэрч гараад салхи “амтлан” явах болж.
Өдгөө хүмүүс улс төр, шашны шалтгаанаар бус, мөнгөө л хэмнэх гэж галт тэргэн дээр аялах болжээ. Тасалбар шалгагчид вагоны дээвэр рүү авирахгүй, хэнтэй ч чихцэлдэхгүй, амар бас аюултай аялал. Гэвч бангладешчүүдийн хувьд энэ нь бараг л урлагийн хэмжээнд хүртлээ хөгжжээ. Тэд эхлээд цагдаа, тасалбар шалгагч нарт харагдалгүйгээр суух, дараа нь галт тэрэгний дээвэр дээрээс ойчихооргүй эвтэйхэн байрлал олох хэрэгтэй гэнэ.
Томоохон хотод ажилладаг атлаа алслагдсан дүүрэг, хотын ойролцоох тосгон, сууринд амьдардаг хүмүүс галт тэргээр ингэж явах нь элбэг. Хүүхэд, эмэгтэйчүүд ч ялгаагүй аюултай аяллаас татгалздаггүй. Цагдаа нар ийм “туулай”-нуудыг шууд саатуулах, баривчлах, шийтгэх эрхтэй.
“Туулай” ангуучлахын тулд тэд урт хулсаар зэвсэглэн харуулд гарах нь бий. Гэвч, ийн аялагчийн тоо цөөрсөнгүй, харин ч мөнгө хэмнэх биш зүгээр л зугаацахын тулд ингэж явдаг залуусын тоо нэмэгдсээр байна.
Сүүлийн жилүүдэд адал явдал эрсэн жуулчид ч галт тэрэгний дээвэр дээр суун аялж, үүнийгээ “Бангладешийн экстрим”, трэйнсёрфинг гэж нэрлэх болов. Гэвч тэд туршлага багатай тул цагдаа нарт баригдах, мөн замын эргэлтэд галт тэрэгнээс унаж бэртэж гэмтэх, тэр бүү хэл амиа алдах нь ч бий.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ