Дэлхий дахинд
ХАТАН ХААНЫ АМЬ НАСАНД ХАЛДАХААР ГУРВАН УДАА ЗАВДАЖ БАЙЖЭЭ
Хатан хаан Элизабет бол Их Британийн ард түмний хамгийн хайртай хүмүүсийн нэг гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Тэрбээр удаан хугацаанд хаан ширээнд сууж буйгаас гадна хамгийн олон газраар аялсан удирдагчдын нэг. Гэхдээ түүнийг аялж явахад нэг бус удаа амь насанд нь халдахаар оролдож байжээ.
АВСТРАЛИ 1970 ОН
1970 онд хатан хаан Элизабет болон түүний нөхөр хунтайж Филип нар Австрали руу аялсан байна. Аялалын үеэр Сиднейгээс Шинэ Өмнөд Уэльс руу галт тэргээр явах байв. Гэтэл Хатан хааны явж буй галт тэрэгний замд гуалин тээглүүлсэн байжээ. Хатан хааны галт тэрэг явахаас нэг цагийн өмнө өөр нэг галт тэрэг уг замаар явах үед ямар ч гуалин байгаагүй аж. Хэдийгээр Хатан хааны галт тэрэг гуалин мөргөж замаасаа гарсан ч дотор нь явсан хүмүүс бэртэж, гэмтээгүй байна. Уг хэргийг хэн зохион байгуулсныг өнөөг хүртэл олж тогтоогоогүй аж.
ЛОНДОН 1981 ОН
Лондонд жил бүр болдог нэгэн ёслолын арга хэмжээний үеэр цугласан олны дундаас 17 настай Маркус Саржант гэх хүү Хатан хаан руу буудсан байна. Саржант алдартай болохын тулд Хатан хаанаа хөнөөх гэж байсан гэж мэдүүлсэн байна. Түүнийг Хатан хааны амь насанд халдах гэж оролдсон гэж үзэн таван жилийн хорих ял оноожээ.
ШИНЭ ЗЕЛАНД 1981 ОН
Хатан хааныг Шинэ Зеландад айлчилж байх үеэр 17 настай Кристофер Жон Льюис гэх хүү Элизабетыг машинаасаа буух үед нь ойролцоох барилгын цонхоор бууджээ. Тухайн үед Льюисийг барьж чадаагүй ч найман хоногийн дараа баривчилсан байна. Тэрбээр гурван жил шоронд хоригдоод сэтгэцийн эмнэлэг рүү шилжжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ