Connect with us

Дэлхий дахинд

Иосиф Бродский: Улс төрчдөд айхтар бүү найд

Нийтэлсэн

-

Оросын болон Америкийн яруу найрагч, зохиолч Иосиф Бродский 1940 онд төржээ. 1972 онд 32 насандаа Америкт цагаачилжээ. Утга зохиолын төрөлд Нобелийн шагналыг 1987 онд хүртжээ.

Нобелийн шагналт, зохиолч, яруу найрагч Иосиф Бродскийн зөвлөмжийг хүргэж байна.
 
Дараа нь бод, эргэцүүл:
1. Төрөлх хэлээ зөв эзэмш.
2. Эцэг эхдээ зөөлөн сэтгэлээр ханд.
3. Улс төрчдөд айхтар бүү найд
4. Даруу бай.
5. Хохирсон хүн болох гэж бүү чармай.
6. Юмыг өнгөрөөж сур……
1. Төрөлх хэлээ зөв эзэмш.
Үгийн сангаа ямагт баяжуулж бай. Банкин дахь дансаа яаж аригладаг, үгийн сандаа ч мөн тэгж ханд. Ямагт анхаарч, ариглаж, арвижуулж байвал өөрийн тань хүртэх олз омог тэр хэрээр арвин байх нь магад.
Ингэдгийн учир нь, хүн өөрийгөө бүрэн дүүрэн бөгөөд оновчтой илэрхийлэхэд үгийн сан хэрэг болдогтоо байгаа юм. Бодсон санаснаа бүрэн дүүрэн хэлж ярьж чадахгүй, тэр нь хуримтлагдвал сэтгэлийн зовиур болдог.
Үгийн сангаа баяжуулж байгаа нь энэ гээд ном шагайгаад салахаа байчихвал тусгүй. Толь бичиг олж аваад өдөртөө нэг хэсэг харчихдаг, хааяа хааяа шүлгийн ном эргүүлчихдэг байх хэрэгтэй. Толь бичиг, шүлгийн ном тийм ч үнэтэй биш. Гэхдээ үнэтэй ч байсан тэр, сэтгэлзүйч эмчид очиж гарздах мөнгөнөөс давж тусах нь юу л бол.
2. Эцэг эхдээ зөөлөн сэтгэлээр ханд.
“Аав ээжээ хүндэлж бай” энэ тэр гэдэг шиг улиг болсон юм хэллээ гэх вий. Тэгвэл арай үгүй ээ. Аливаад эцэг эхээ буруутгаж бүү дайр гэж л хэлэх гэсэн юм. Чамаас түрүүлж мөнх бусыг үзүүлэх нь ер нь л магад тул өнгөрсөн хойно нь уй гашуу болохоо байг гэхэд, яах гэж тэгэв хэмээн толгойгоо шаах юу нь сайхан билээ.
“Та нараас улаан мөнгө авахгүй” гэхчлэн агсагнамаар байвал, энэнд чинь арай л бага эмзэглэх хүн олж барьж ав. Эцэг эхийг бай, шав гэж үзвэл (ах дүү, эхнэр нөхөр ч ялгаагүй) арай л ойрхон бай юм, тэртэй тэргүй ононо. Арай холхон юмаар оролдсон нь дээр.
3. Улс төрчдөд айхтар бүү найд.
Улс төрчид гэдэг мулгуу, жудаггүй улс байх нь дийлэнх. Гэхдээ тэрэндээ ч биш, хэтэрхий их юманд оролцдогт нь байгаа юм. Тэдэн дундаа арай дөнгүүр ганц нэгнийх нь хүртэл хошуу, хуруу дүрсэн юм гэж барагдахгүй их. Нийгэмд бугшсан муу муухайг улс төрчид засч чадвал зах зухаас нь хэлтлэх төдий л барна уу гэхээс биш үндсээр нь арилгана гэдэг бүтэхгүй. Хорвоо дэлхийг тэд сайн сайхан болголоо болголоо гэхэд ёс зүйн үүднээс харахад тэр сайн үйл нь хумсын толион чинээнээс хэтрэхгүй. Яагаад вэ гэвэл, тэр сайн үйлийнх нь үр шимийг хүртээгүй хүмүүс, адгийн наад зах нь ганц тийм хүн хэзээд л үлдэх болно.
Хүний хорвоо алаг эрээн. Саруул сайхан нийгэм гэж хүний түүхэнд байгаагүй, тийм цаг ирэх ч үгүй. Тэнгэрийн бошго иймийн тул хүн гэдэг амьтан гэрээ засч чадаад тэр сайн сайхныг өөрийнхөө хэрээр өөртөө л бий болгож чадвал дээдийн заяа. Гэлээ гэхдээ л хувиа борлуулж довоо шарлуулж хэчнээн ч чадсан, баяр гунигийн аль нь ч хүнийг тойрохгүй.
4. Даруу бай.
Тэртэй тэргүй олуулаа хүн төрөлхтөн цаг тутам борооны дараах мөөг шиг үржиж байна. Хорвоогийн энэ давчуу дунд завсар олж нар үзье гэвэл нэг нь нөгөөгөө түлхэж байж л гараа ээнэ. Гэхдээ хүний өмнүүр орно гэдэг нуруун дээр нь зайдагнана гэсэн хэрэг биш. Иймийн тул хөрөнгө чинээ хураая, эсвэл алдар нэр олъё, бүр аль алинд нь хүрье хэмээвээс зүтгэ, гэхдээ бүү улайр, хүнээ л бүү бай.
Чи гэж нэг хүн байхад чиний ойр дотнын хэн нэг хүн цаана чинь бий гэдгийг бүү умарт. Хайрлаж хамгаалахаа байг гэхэд бүү дараа бол, бүү зовоо.
5. Хохирсон хүн болох гэж бүү чармай.
Яаж ч хэцүүдлээ гэсэн бурууг бусдаас бүү хай. Хүний түүх, улс төр, дарга даамал, угсаа гарвал, эцэг эх, нар сар, хүүхэд нас гээд чичлээд байя гэвэл буруутан огт мундахгүй, олдох тусмаа утгагүй. Бурууг бусад руу чихсэний үр гэвэл, юмыг өөрчлөх зориг санаа үхэж, хариуцлага гэдэг зүйл хүний оюунаас алдуурдаг. Хоосорсон тэр оюун хүнийг уруу тийш татах алив муу зүгийн юмст бэлэн хоргодох орон болно. Зоригоо үхүүлсэн хүнээс, харсан тэнгэр нь нүүр буруулна уу гэхээс царай өгөхгүй.
Аз жаргал хайрласанд нь амьдралд талархдгийнхаа адилаар, хэцүү бэрхтэй учруулсных нь төлөө ч ялгаагүй хүндэлдэг байхыг хичээ. Амьдралын гашуунаас хаашаа ч зайлахын аргагүй, ийм гэдгийг амьдрал танаас нууж хаалгүй, хуурч мэхлэлгүй үнэнээр нь өчиж байгаа нь сайн хэрэг юм шүү. Юм санаснаар болохгүй, ажил урагш ахихгүй, бүр зовж цөхрөхийн туйлд хүрэх үе ч хүнд тохиолдоно. Амьдрал өөрийнхөө ямрыг ойлгуулах үүнээс ондоо арга огт үгүй гэдгийг тэр цагт сана.
6. Юмыг өнгөрөөж сур.
Бид нэг их сайхан хорвоо ертөнцөд төрчихсөн улс биш. Хүсээд байх газар биш гэдгийг нь та нар удахгүй танина, ирсэн шигээ буцаж одохын тань цагт ч тэр, энэ хорвоогийн нэр хүнд нэг их дээшилсэн байх нь юу л бол. Гэхдээ энд л ирж мэндлэхээс өөр аргагүй нь бас үнэн, очиж төрөхөө сонгох ондоо газар үгүй. Тийм газар байлаа гэхэд эндэхээсээ дээрдэх эсэхийг мэдэх арга байхгүй. Ийм учраас, таны мууг үзэх гэсэн хэнтэй ч бай, зууралдах хэрэггүй. Албан ажлынхаа хувиар ч, өөрийн хүсэл зоригоор ч тийм зорилго өмнөө тавьсан юмнууд захаас аван таарна. Хийсэн үйлд нь та яаж хандана, уг үйл тэр чинээгээр өндөр авна. Өндөр авахуулахгүйн тулд хажуугаар нь бушуухан өнгөрөөд явчихаж бай. Тархиныхаа хайран эд эсийг дэмий ажилд зарж бүү гарзад. Зүгээр л сувгаа сольчих. Ингэлээ гээд тэр сувгийг зогсоож чадахгүй нь үнэн, гэхдээ нэр хүндийг нь бууруулахад нэмэр болох нь гарцаагүй.

Эх сурвалж http://www.info.mn

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлхий дахинд

БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны гуравдугаар сарын 26-ны өглөөний 07:30 цагийн байдлаар БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрсэн гэж зарласан бөгөөд энэ нь гал түймрийн хамгийн дээд түвшин юм.
Одоогийн байдлаар нас барсан хүмүүсийн тоо 18, түлэгдэж угаартсан хүмүүсийн тоо 19 болж, нийт 37 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.
Гал түймрийн гарал үүсэл нь тодорхой болж эхэлсэн бөгөөд салют буудуулах болон талийгаачийн булш эргэж байх үед гал алдсан нь гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Мөн аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийт 27,000 орчим иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 1,600 иргэнийг түр хоргодох байранд байрлуулжээ.
Гал сөнөөгчид болон цэргийн 5000 гаруй албан хаагч, 146 нисдэг тэрэг дайчлагдан ажиллаж байгаа ч хуурай салхи, хүнд нөхцөл байдлаас болж унтраахад хүндрэлтэй байна.
Гуравдугаар сарын 26-ны үдээс хойш хүчтэй салхи шуурах төлөвтэй байгаа тул иргэдийг аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, хяналттай байхыг анхааруулж байна.
Консулын газар нь галын голомтын аюултай бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэддээ яаралтай үед холбогдох шуурхай утсыг ажиллуулж байна гэж Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.

Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.

Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.

Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.

Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.

Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.

29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр7 цаг өмнө

Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ

Нийгэм7 цаг өмнө

Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон

Нийгэм7 цаг өмнө

Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна

Нийгэм9 цаг өмнө

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ

Нийгэм9 цаг өмнө

Зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчилж, амрах хүүхдийн тоог нэмэгдүүлнэ

Эдийн засаг10 цаг өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

Нийгэм11 цаг өмнө

Дорнод аймагт 120 га талбай, Булганд 45 га талбай хээрийн түймэрт өртжээ

Нийгэм11 цаг өмнө

Улсын химийн XXXIV олимпиад албан ёсоор эхэллээ

Нийгэм12 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 398 болжээ

Нийгэм13 цаг өмнө

Зөөлөн хот фестиваль болно

Нийгэм14 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Нийгэм14 цаг өмнө

Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилчинг 100 мянгаар торгожээ

Нийгэм14 цаг өмнө

Л.Алтангэрэл: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам, ногоон байгууламжийн тохижилт хийнэ

Нийгэм14 цаг өмнө

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

Нийгэм1 өдөр өмнө

Б.Баатарсүрэн болон БНХАУ-ын иргэн Жан Рү Ди нарын 10 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

Нийгэм1 өдөр өмнө

Жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргажээ

Нийгэм1 өдөр өмнө

Соёлын биет өвийн эд зүйлийг хувьдаа завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

ГИХГ: Гурван улсын 27 иргэнийг албадан гаргалаа

Нийгэм1 өдөр өмнө

“Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ” гэх мэдээлэл үндэслэлгүй худал мэдээлэл

Нийгэм1 өдөр өмнө

“Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

Нийгэм1 өдөр өмнө

Нийт 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдал цэвэрлэлээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Улс төр1 өдөр өмнө

Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ

Спорт1 өдөр өмнө

Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ

Нийгэм2 өдөр өмнө

О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй

Нийгэм2 өдөр өмнө

Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана

Нийгэм2 өдөр өмнө

Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Сав шим