Дэлхий дахинд
ХЯТАД ХҮҮХДҮҮД ТИКТОК ҮЙЛЧИЛГЭЭГ ӨДӨРТ 40 МИНУТ ХЭРЭГЛЭХ ХЯЗГААРТАЙ БОЛЖЭЭ
Өнөөдөр хүүхдүүд, өсвөр насныхны дунд хамгийн их хэрэглэгддэг сошиал платформуудын нэг нь Хятадын компанийн хөгжүүлсэн ТикТок болоод байгаа.
Богино хэмжээний видео бичлэг хуваалцдаг уг платформын Хятадын зах зээлд зориулсан хувилбарыг Douyin гэдэг.
Тэгвэл Douyin үйлчилгээ 14 хүртэл насны хүүхдүүдийн хэрэглээг цагаар хязгаарлах болсноо өчигдөр зарлажээ. Шинэ журмын дагуу хүүхдүүд Douyin үйлчилгээнд жинхэнэ нэрээрээ бүртгүүлсэн байх ёстой бөгөөд өглөөний 06:00 цагаас оройн 22:00 цагийн хооронд нийт 40 минут хэрэглэх хязгаартай болсон байна.
Уг үйлчилгээнд 18 хүртэл насныхан бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагчаасаа зөвшөөрөл авах ёстой байдаг. Харин насны доод хязгаар байхгүй юм байна.
Гадаад зах зээлд зориулсан хувилбар болох ТикТокт насны доод хязгаарыг 13-аар тогтоосон байдаг.
Сүүлийн үед Хятадын засгийн газраас хүүхдүүдийн онлайн хэрэглээг хязгаарлахад их анхаарал тавих болсон юм. Douyin-ий авсан арга хэмжээ нь эрх баригчдын зүгээс тавьсан шаардлагын хүрээнд гарсан бололтой. Долоо хоногийн зөвхөн Баасан гараг, амралт, баярын өдрүүдэд тус бүр нэг цаг онлайн тоглоом тоглох хязгаарыг өнгөрсөн сараас эхлэн тус улсад нэвтрүүлсэн юм.
Хятадын иргэд хоногт таван цагийг интернэт хэрэглээнд зарцуулдгийн хоёр цаг нь сошиал медиад зориулагддаг гэсэн тоо баримт бий. Нийт насанд хүрээгүйчүүдийн 95 хувь буюу 183 сая хүүхэд интернэт хэрэглэж буйг тус улсын төв телевиз саяхан мэдээлжээ.
Үүний улмаас хүүхдүүдийн дунд ойрын хараа муудах, бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд доройтох явдал нэмэгдсэн нь Бээжингийн эрх баригчдын санааг зовоож байна.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр9 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна