Дэлхий дахинд
ИЗРАЙЛИАС 2,700 ЖИЛИЙН НАСТАЙ ЖОРЛОН ОЛДЖЭЭ
Иерусалем хотод оршдог Жүүдийн шашны анхны сүмийн ойролцоо малтлага явуулсан археологичид 2,700 орчим жилийн настай эртний жорлон илрүүлснээ өчигдөр мэдээлжээ.
Уг эдлэл нь нийтийн тооллын өмнөх 7 дугаар зууны үед хэн нэгэн язгууртны өмчлөлд байсан гэж үзэж байгаагаа Израйлийн Эртний Олдворын Захиргаа мэдэгдсэн байна.
Эртний жорлон нь дөрвөлжин шохой чулууг нүхэлсэн суултууртай, доод талдаа хад ухаж гаргасан бохирын савтай байжээ.
Маш ховорт тооцогдох ийм эдлэлийг тухайн үед зөвхөн баяд язгууртнууд хэрэглэж байсан байх өндөр магадлалтайг Израйлийн эрдэмтэд ярьж байна.
“Өнөөдрийн бидний түгээмэл хэрэглэдэг зүйл эртний Израйльд тансаг хэрэглээ байсныг харахад гайхалтай байна” гэж Эртний Олдворын Захиргааны тэргүүн Эли Эскозидо хэвлэлд ярьжээ.
Жүүдийн шашны анхны сүмийн сууринаас бас эртний шавар ваар савнууд, амьтны яс зэрэг олдсон байна.
Эндээс судлаачид эртний хүмүүсийн хоол хүнсний бүтэц найрлага, түгээмэл өвчний талаар мэдээлэл олж авч чадна хэмээн найдаж байгаа ажээ.
Соломон хааны байгуулсан Жүүдийн анхны сүмийг нийтийн тооллын өмнөх 586 онд Бабилоны хаан Небучаднеззар, нийтийн тооллын 70 онд Ромчууд эвдэн сүйтгэж байсан юм.
Хоёр дахь сүмийн чулуун хана өнөөдрийг хүртэл бүтэн үлдсэн нь одоо Израйльчуудын хамгийн ариун газарт тооцогддог Мөргөлийн Хана ажээ.
Эх сурвалж: DPA
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна