Эдийн засаг
“ГОЛОМТ” БАНКНЫ ХАРИЛЦАГЧИД ЗБДС, АХБ-НЫ ХАМТАРСАН ТӨСЛИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАНА
Өнөөдөр /2021.03.22/ Зээлийн Батлан Даалтын Сан нь Голомт Банктай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр Зээлийн батлан даалтын сан, Азийн Хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн зээлд “Голомт” банкны харилцагчид хамрагдах боломжтой боллоо.
Энэ үеэр “Зээлийн Батлан Даалтын Сан”-гийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг “Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан ажлын байрны баталгааг хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх, чадавхжуулах төсөл хэрэгжээд гурван жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Зээлийн Батлан Даалтын Сан, Азийн хөгжлийн банкны төслийн зээлд нийт таван банктай хамтран ажилладаг бол энэ жилээс “Голомт” банк бидэнтэй хамтран ажиллахаар болсонд туйлын баяртай байна. Яагаад гэвэл “Голомт” банкны харилцагч нарын ихэнх нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байдаг. Харилцагч нар нь ч улс орондоо ихийг бүтээсэн баялаг бүтээгч нар тогтвор суурьшилтай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгаад бид талархаж байна. Өнөөдөр Зээлийн батлан даалтын сан болон “Голомт” банк хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулснаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэж байгаагаа хэлмээр байна. Энэ онд манай сангаас 30.8 тэрбум төгрөгийн батлан даалт гаргах боломжтой байгаа. Өнөөдрийн байдлаар манай ЗБДС-гаас нэг тэрбум хүртэлх зээлийн 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргаж байна. Цаашид Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс ЗБДСанд хандах хүсэлт эрэлт хэрэгцээтэй байгаа учир бид зээлийн хэмжээ болон батлан даалтын хэмжээг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна” хэмээн хэлэв.
Мөн энэ үеэр “Голомт” банкны гүйцэтгэх захирал Норихико Като “Голомт” банкны зүгээс “Зээлийн батлан даалтын сан”-тай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг үзэглэж байгаадаа туйлын таатай байна. Азийн хөгжлийн банкны төслийн зээлийн онцлог нь маш урт хугацаанд буюу 10 жилийн хугацаанд 12-15 хувийн хүүтэй олгогддог зээл байдаг юм. Та бүхний мэдэж байгаагаар Монгол Улсын Засгийн газраас Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихээр маш олон төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Гэвч энэхүү төслийн зээл нь илүү урт хугацаатай олгож байгаагаараа давуу талтай байдаг. Тэгэхээр манай банкны харилцагч Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагууд маань илүү урт хугацааны стратегийн төлөвлөгөөгөө харж энэхүү зээлийг авах боломжтой болж байна. Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын бизнест маш их нөлөөлсөн. Тийм учраас Голомт банкнаас энэ төслийн хүрээнд дор хаяж 100-200 аж ахуй нэгж байгууллагуудад зээл олгох боломжтой гэж бодож байна” гэв.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр6 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна