Дэлхий дахинд
Индонезийн судлаач эмэгтэй тэжээж байсан матрандаа идүүлжээ
Индонезийн Сулавеси арал дээр аварга том матар тэжээж байсан судлаач уг араатандаа идүүлсэн хэрэг саяхан гарсныг өчигдөр тус улсын албаны хүмүүс мэдээлжээ.
Мэрри нэртэй матарны ходоодонд захирал эмэгтэйн нэг гар, гэдэс доторын ихэнх хэсэг байгаа гэж мөрдөгчид тогтоосон байна. Даваа гарагт олон арван хүн гурван цаг ажилласны эцэст араатныг унтуулж, торноос нь гаргажээ. Уг ажиллагаанд байгаль хамгаалагчид, цэрэг, цагдаагийн хүч оролцсон байна.
Хууль бусаар тэжээж байсан матрыг одоо байгалийн тусгай хамгаалалттай газарт шилжүүлэх гэнэ.
Индонезийн арлуудад хэд хэдэн төрлийн матар амьдардаг бөгөөд хүмүүст халдах тохиолдол байнга гардаг байна. Жишээ нь 2016 оны дөрөвдүгээр сард Оросын жуулчин Ража Ампат арлуудын орчимд матарт бариулж байжээ.
Эх сурвалж: AFP