Дэлхий дахинд
Бразилын Ерөнхийлөгч галт зэвсгийн хяналтыг сулруулжээ
Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару галт зэвсгийн хяналтыг сулруулах тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Үүний
Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Ж.Болсонару хүн амины гэмт хэргийн түвшинг бууруулна хэмээн амлаж байсан билээ.
Шинэ арга хэмжээ нь 100 мянган хүн тутамд ногдох хүн амины гэмт хэргийн тоон гаралт 10-аас дээш бүс нутагт амьдардаг болон урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй хүмүүст хамааралтай ажээ.
Бразилын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, дээрх нөхцөлийг олон муж хангаж байгаа бөгөөд 25-аас дээш насны иргэдийн 80 орчим хувь нь цагдаагийн газрын шалгалт болон бараг л ямар ч нөхцөлгүйгээр галт зэвсэг худалдан авах боломжтой болсон байна.
Ж.Болсонаругийн хэлснээр, энэхүү арга хэмжээ нь олон нийтийн аюулгүй байдлыг бэхжүүлж, ард иргэд өөрсдийгөө хамгаалахад туслах аж.
Сүүлийн жилүүдэд Бразилд хүчирхийлэл болон хүн амины хэргийн гаралт ихээхэн нэмэгдэх болсон юм. Өнгөрсөн онд тус улсад хүн амины 70 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нөхцөл байдал нь амь насаа хамгаалах зорилгоор галт зэвсэг худалдан авах хүсэлт гаргагчдын тоо нэмэгдэхэд хүргэжээ. Түүнчлэн цэргийн алба хаагчдын тоо эрс нэмэгдэж, сүүлийн таван жилийн хугацаанд энэ үзүүлэлт 10 дахин өссөн байна.
Гэсэн хэдий ч зарим хүний үзэж буйгаар, галт зэвсгийн хяналтыг сулруулах нь гэмт хэргийн гаралтыг улам нэмэгдүүлж магадгүй ажээ.