Эдийн засаг
АИ-92 ШАТАХУУНЫ ҮНИЙГ 70 ТӨГРӨГӨӨР НЭМЛЭЭ
Шатахуун импортлогчид АИ-92 автобензиний үнийг өнөөдрөөс 70 төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Сануулахад, өнгөрсөн сарын 22-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” хуралдсан. Хуралдаанаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд: Өргөн хэрэглээний Аи-92 автобензиний хангамж, нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээгээр бүрдүүлж, тус бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр, зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлого баримтлан ажиллах талаар зөвлөмжийг гаргасан юм.
Үүний дараа импортлогчид АИ-92 автобензиний үнийг 100 төгрөгөөр нэмэгдүүлсэн бол өнөөдрөөс ийнхүү 70 төгрөгөөр дахин өсгөлөө.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал шатахууны нийлүүлэлт, салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхдөө “2021 оны 11 сарын байдлаар шатахууны хил үнэ тонн тутамд 830 доллар байгаа ба жижиглэнгийн хил үнэ литр тутамд 1785 төгрөг буюу нийт өртгийн 74 хувийг бүрдүүлж байна. Энэ үнэ дээр гаалийн албан татвар, автобензиний албан татвар, НӨАТ зэрэгт 325 төгрөг буюу нийт өртөгт 14 хувь, үйл ажиллагааны зардал 295 төгрөг буюу нийт өртөгт 12 хувийг эзэлж шатахууны нийт өртөг 1 литр тутамд 2405 төгрөг болж байгаа юм.
Иймд цаашид шатахууны үнийг зах зээлийн горимоор явуулж, үнийг үе шаттайгаар чөлөөлөх хамтарсан зөвлөмжийг өнөөдрийн хурлаас гаргалаа. Гэхдээ иргэдийн амьдралд дарамт үүсгэхгүйгээр аажмаар зах зээлийн ханштай уялдуулан өсгөж, бууруулах асуудлыг хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл, төр оролцохгүйгээр зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, гадаадаас импортлон борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг сүүлийн зургаан сарын дундаж үнээр тооцох автомат үнийн тооцоолол юм. Мөн үнийн өөрчлөлт нь нийт үнийн дүнгийн 5% буюу ойролцоогоор литр тутам 100 төгрөгөөс хэтрэхгүй байхаар үнийн заагийг тогтоох саналыг зөвлөлийн гишүүд дэмжлээ. Ингэснээр нэг удаагийн үнийн огцом хэлбэлзэлд савлахгүйгээр аажмаар өсгөж, бууруулах автомат үнийн тооцоолол руу шилжиж байна.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханшийн өсөлтийн нөлөөгөөр манай улсад нийлүүлэгдэж буй шатахууны хил үнэ нэмэгдсээр байгаа. Тухайлбал, 2021 онд АИ-92 автобензин 71.3 хувиар, ДТ 59.6 хувиар өссөн байна” гэсэн юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент15 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ