Бусад
БНХАУ-д гахайн мялзан тархсаны улмаас 916 мянган гахайг устгалд оруулжээ

БНХАУ-д Африкийн гахайн мялзан өвчин хурдацтайгаар тархаж, өнгөрсөн даваа гарагийн байдлаар, 916 мянган гахайг устгалд оруулаад буй талаар “Chinadaily” мэдээлжээ. Тус улсын Хөдөө аж ахуй, бүс нутгийн асуудал хариуцсан яамны хэвлэлийн төлөөлөгч Гуан Дефугийн мэдээлж буйгаар 24 мужид гахайн мялзан өвчний халдвар илрээд байгаа ажээ.
БНХАУ-д өнгөрсөн 2018 оны наймдугаар сард Ляонин мужийн зүүн хойд хэсэгт мялзан өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Мялзан өвчин зөвхөн гахайнд халддаг бөгөөд одоогийн байдлаар хүн болон малд халдсан тохиолдол гараагүй. Мялзан өвчин тархаад байгаагаас үүдэж, Азийн гахайн мах үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүс энэ өвчинтэй тэмцэх хүчин чармайлтаа эрчимжүүлэх шаардлагатай болоод байна.
Хонконгийн их сургуулийн Халдварт өвчин, олон нийтийн эрүүл мэндийн тэнхимийн профессор Дирк Пфайффер “Өвчний тархалтыг зогсоох нь ямар ч улс орны хувьд маш хүндрэлтэй асуудал гэдэг нь харагдаж байна. БНХАУ-ын хөрш орнууд энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дохио” гэдгийг онцолжээ.
Ийм төрлийн халдварт өвчинтэй тэмцэх олон улсын арга хэмжээг удирдан явуулдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага өмнө нь Азийн бусад оронд Африкийн гахайн мялзан өвчин удахгүй тархаж магадгүй талаар анхааруулж байсан юм. Азийн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагын удирдлагууд хил гаалийн хяналтыг чангатгаж, өвчний тархалтыг хязгаарлахаар ажиллаж байгаа аж.
Гахайн мялзан өвчний вирус жил гаруй хугацаанд амьдрах боломжтой гэж судлаачид мэдэгдээд байгаа нь мал, амьтныг халдвараас хамгаалах вакцингүй улс орнууд ялангуяа Тайланд, Вьетнам, Мьянмар зэрэг орны хувьд томоохон эрсдэл болоод байгаа юм. БНХАУ-д халдвараас сэргийлж, нийлүүлэлтийг бэхжүүлэх зорилгоор гахайг нядалгаанд оруулах нь эрчимжсэний улмаас тус улсад гахайн махны үнэ огцом унажээ.
Нэгдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар БНХАУ-ын зүүн хойд нутгийн мужуудад гахайн махны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 34 хувиар буурсан болохыг БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны тайланд дурдсан байна. Дэлхийн хэмжээнд БНХАУ, ОХУ, Польш, Молдав, Латви, Украин, Герман, Румын, Бельги зэрэг улсад гахайн мялзан өвчин бүртгэгдээд буй. Одоогоор өвөрмөц эмчилгээ байхгүй, өвчлөл бүртгэгдсэн аж ахуйн гахайг бүрэн устгаж байна.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент10 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг13 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм13 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм11 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм10 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм13 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм11 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно