Нийгэм
Томуугийн А хүрээний H1N1 вирусийг 99.9998%** устгана. BIOZONE SCIENTIFIC MONGOLIA

** Биозоны халдваргүйжүүлэх технологийн Дотоод орчинд гахай/ шувуу/ хүний томуугийн вирусийн төрлүүдийг устгах хувь
Биозоны халдваргүйжүүлэх технологи: Ханиад томуугийн вирусийг устгадаг нь баталгаажсан!
Biozone нь хүрээлэн буй орчны эмгэг төрүүлэгчдийг устгах технологи бөгөөд агаар, амьсгалын замаар халдварладаг вирусийг устгадаг болох нь батлагдсан. Иймээс Биозоны бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр хүн амыг амьсгалын замын вирусаар халдварлахаас хамгаалах бүрэн боломжтой юм.
Аюулын эсрэг шинэ зэвсэг: Биозоны халдваргүйжүүлэх технологи
Франц улсын Лион хотын CNRS (Шинжлэх ухаан судалгааны үндэсний төв) нь, Биозон гэрлийн үүсгүүрээр дамжуулалгүйгээр 0.44 секундын дотор агаар дахь томуугийн вирусийг 99.9998% устгадаг болохыг туршилтаар баталсан. CNRS вирус судлалын нэгжийн лавлах: DE084-2007.
НАСА 1990 онд агаар дахь хүчилтөрөгчийг гэрлийн аргаар задлах аргыг хөгжүүлсэн ба энэ нь биологийн идэвхт бүсийг бий болгож вирусийн халдварыг үгүй хийдэг.
Энэ технологийн ачаар өдөр бүр эмнэлэг, онгоц буудал, хүүхдийн тоглоомын газар, эрүүл мэндийн төв, нийтийн тээврийн хэрэгсэл гэх мэт хүн ихтэй, ариутгахад хэцүү газруудад орчны болоод агаарын эрүүл ахуйн байдлыг бүрэн хангаж байна.
Биозоны Европ дахь салбар компаниуд нь олон тооны эрүүл мэндийн байгууллагууд (жишээ нь, Парисын эмнэлэгүүд), онцгой байдлын албадууд, нисэх онгоцны буудлууд (Ajaccion, Clermont Ferrand …гэх мэт) –д БиоЗоны бүтээгдэхүүнийг нийлүүлэн ажиллаж, тэдгээрийн эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангасаар байна. БиоЗоны халдваргүйжүүлэх технологийг зөвхөн вирусийн идэвхтэй тархалтын үед ашиглах биш, энгийн үеүүдэд тогтмол ашиглаж хэвшсэнээр халдварт өвчний вирус тархах эрсдэлээс хамгаалж чадна.
Дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл илүү тодруулах шаардлагатай тохиолдолд ноён Dubreuil-тэй Утас: +33 0685545385 дугаараар эсвэл Laurent.Dubreuil@Biozone‐Europe.euимэйл хаягаар холбогдож болно.
Claude Bernard University, Lyon
Laennec Federal Research Institute
CNRS ‐ National Centre of Scientific Research
Мөн БиоЗоны Монгол дахь албан ёсны төлөөлөгч ОБАКС ТРЕЙД ХХК –тай brand@obax.mn, sales@obax.mn имэйл хаягуудаар холбогдоно уу.
2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр
Вирус, Эмгэг судлалын лаборатори – FRE CNRS 3011
Анагаах ухааны факультет RTH Laennec Холбооны судалгааны хүрээлэн
Үр дүн:
Туршилтаар биозоны халдваргүйжүүлэх технологи нь шувууны томуугийн вирус H5-ийг 0.44 секундээс бага хугацаанд 5.7 хүртэл логоор бууруулах үр дүнтэй болохыг харуулсан.
Профессор Bruno LINA Доктор Vincent MOULES
________________________________________________________________
Хүний пара томуугийн вирусийн төрөл 3(hPIV‐3)-ийг устгахад биозоны халдваргүйжүүлэх технологийн үр нөлөө
Үр дүн:
Туршилтаар биозоны халдваргүйжүүлэх технологи нь хүний пара томуугийн вирусийн төрөл 3-ийг 0.44 секундээс бага хугацаанд 5 хүртэлх логоор бууруулах үр дүнтэй болохыг харуулсан.
________________________________________________________________
Хүний гуурсан хоолойн үрэвсэл үүсгэгч амьсгалын замын синцитиальвирус (VRS) устгахад Биозоны халдваргүйжүүлэх технологийн үр нөлөө
Үр дүн:
Туршилтаар биозоны халдваргүйжүүлэх технологи нь төхөөрөмжинд бохирдсон агаарыг нэвтрүүлэхгүйгээр VRS вирусийг 0.44 секундээс бага хугацаанд 3,8 хүртэлх логоор бууруулах үр дүнтэй болохыг харуулсан.
Профессор Bruno LINA Доктор Vincent MOULES

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент10 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг13 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм13 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм11 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм10 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм13 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм11 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно