Нийгэм
‘Имарт’-ын хамт олон ахмадуудад бууз бэлэглэв

Сар шинийн баяр ахмадуудад хүндхэн тусдаг. Үр хүүхдийнхээ тусламж, дэмжлэгтэйгээр болон тэтгэврийн зээлээ олон сараар нь урьдчилан авч сар шинийн бэлтгэлээ базаадаг. Харин тусалж дэмжих үр, хүүхэдгүй, тэтгэврийн зээлд хамрагдаж чадаагүй ахмадуудад сар шинийн баяр эдийн засгийн хүндрэл учруулах нь бий. Тэгвэл бууз тараах “Имарт” буюу “Скай хайпермаркет” ХХК-аас сар бүр зохион байгуулдаг “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд энэ удаад сар шинийн баярыг тохиолдуулан бууз бэлэглэжээ.
“Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяны хүрээнд “Имарт” буюу Скай хайпермаркет ХХК-аас сар шинийн баярыг угтан, тусалж дэмжих8 харж хандах хүнгүй, амьдралын боломж доогуур өндөр настнуудад цагаан сарын буузыг бэлэг болгон барив. Өнөөдөр /2019.01.18/ Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар гэсэн 4 дүүргийн нийт 22 өндөр настанд 11,000 ширхэг бууз тараасан байна.
Сайн үйлсийн аянд зориулан “Имарт”-ын хамт олон өөрсдийн гараар бууз чимхэж, зориулалтын хөргүүрт хөлдөөж бэлджээ. https://l.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fcompany.e-mart.mn

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг14 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр16 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр15 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа