Дэлхий дахинд
АНУ болон БНАСАУ “нууцаар зөвлөлддөг” байжээ
ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Тагнуулын төв газар /ТТГ/ болон БНАСАУ-ын тагнуулын албаны ажилтнууд сүүлийн 10 жилийн турш “нууцаар зөвлөлдөж” байсан тухай “Wall Street Journal” сонинд АНУ-ын албаны хүмүүсийн мэдээллээс иш татан бичжээ.
Тус сонинд мэдээлж буйгаар, “холбоо тогтоох нууц суваг” АНУ болон БНАСАУ-д байнгын харилцаа холбоо тогтоох боломж олгож, хоёр орны баривчлагдсан иргэдийг суллахад тусалсан бол энэ холбоо зарим талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын анхны уулзалтыг 2018 онд зохион байгуулахад ач тусаа өгчээ.
АНУ-ын төлөөлөгчид Пхеньянд хэд хэдэн удаа очсон гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. 2012 онд ийм айлчлалыг тухайн үед ТТГ-ын даргын үүргийг гүйцэтгэж байсан Майкл Морелл хоёр ч удаа хийж байжээ. 2013-2015 онд ТТГ-ын орлогч даргын албыг хашиж байсан Эврил Хейнс Пхеньянд мөн нууцаар айлчилсан байна.
АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалтыг Барак Обама Ерөнхийлөгчийн албыг хашиж байх сүүлийн жилүүдэд зогсоосон бөгөөд харин Майк Помпео 2017 оны нэгдүгээр сард ТТГ-ын даргаар томилогдсоныхоо дараа сэргээсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Сонинд онцлон тэмдэглэж буйгаар, Вашингтон “нууц зөвлөгөөн”-ийг эхэндээ “хоригдож буй америкчуудын асуудлыг” хэлэлцэхэд ашиглаж байсан боловч хожим нь тэдний зорилго “хямралыг зохицуулах” болжээ. Үүнээс гадна, зөвлөгөөнийг “АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулсны хариуд хоёр орны харилцааг хэвийн болгоход бэлэн гэдгийг нотлон харуулах арга хэрэгслийн” хувиар харж байв. Зөвлөгөөний явцад талууд мөн АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэж байсан бөгөөд үр дүнд нь Майк Помпеогийн БНАСАУ-д хийсэн айлчлалыг зохион байгуулсан гэж “Wall Street Journal” сонинд мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чольтой Вашингтон хотноо уулзсан билээ. Уулзалтын дараа АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болно гэдгийг мэдэгдсэн юм. Хоёр орны удирдагчид Вьетнамд уулзаж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байгаа билээ.
Трамп болон Ким Жөн Уны анхны уулзалт 2018 оны зургадугаар сард Сингапурт болж, талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэвээр гэдгээ нотолсон юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Дэлгэрэнгүй ...
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.