Энтертайнмент
WhatsApp хуурамч мэдээлэлтэй тэмцэхээр нэгэн өөрчлөлтийг хийв

Фэйсбүүкийн харъяанд байдаг WhatsApp хуурамч мэдээлэл, цуу яриа тархахаас сэргийлэн аливаа нэг мессежийг тав хүртэлх хүн рүү forward буюу дамжуулан илгээх боломжтой болгож, хязгаарлалт хийжээ.
Өмнө нь хэрэглэгч нэг мессежийг 20 хүртэлх групп эсвэл хэрэглэгчрүү илгээж болдог байсан юм. Энэхүү хязгаарлалт өмнө нь зөвхөн Энэтхэг улсын хэрэглэгчдэд хамааралтай байсан бол өчигдрөөс эхлэн дэлхий даяарх, бүх хэрэглэгчдэд хамааралтай болжээ.
Одоогоор 1.5 тэрбум хэрэглэгчтэй WhatsApp хуурамч мэдээлэл, зураг, дүрс бичлэг зэрэгтэй тэмцэх, үүнийг таслан зогсоох аргыг олохоор багагүй хугацааны турш ажиллаад байгаа юм.
Өнгөрсөн 10-р сард болсон Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Жайр Болсонаро өрсөлдөгчийнхөө эсрэг мэдээллийг WhatsApp ашиглан тараасан гэгдээд байсан юм. Энэ мэтээр WhatsApp-аар тархаж буй мэдээлэл олон тооны үйл явдалд нэр холбогдож байсан удаатай.
Гол асуудал нь WhatsApp дээр илгээгдэж буй зүйлсийг илгээсэн эсвэл хүлээн авсан хэрэглэгчээс өөр хэн нэгэн тэр байтугай WhatsApp ч өөрөө харах, хянах боломжгүй. Учир нь WhatsApp “end-to-end encryption” гэх мэдээллийг гуравдагч этгээдээс хамгаалах арга ашигладаг юм.
Эх сурвалж: Reuters

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг15 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм15 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм13 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм12 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм16 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм13 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно