Нийгэм
“Бэрэн” компанийн барьсан “Хангай” хотхоны хоёр блокоос худалдан авалт хийсэн иргэдийн орон сууцны гэрчилгээ гарахгүй
Хөгжлийн Банкны асуудлаарх нээлттэй сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Нээлттэй сонсголын үеэр “Бэрэн” компанитай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тодруулав.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: “Бэрэн” компанийн барьсан “Хангай” хотхоны барьцаанд байгаа байрнаас 100 гаруй айл орон сууц авсан. Тэр айлуудын ордер гарах уу. “Бэрэн” компани мэдсээр байж шүүхийн барьцаанд байгаа байрыг иргэдэд худалдсан байна. Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
Хөгжлийн Банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар: “Бэрэн” компанийн тухайд нийт зургаан блок байшин байгаа. Үүнээс хоёр блок нь банкны барьцаанд байгаа хэр нь зарагдсан. Энэ нь иргэд хохирох эрсдэл бий болгож байна. Иргэд төлбөрөө 100 хувь төлсөн ч орон сууцны гэрчилгээ нь гарахгүй. Энэ нь “Бэрэн” компанийн үйл ажиллагаанаас шууд хамаарч байгаа.
Борлуулалт нь эхлээгүй хоёр блок байгаа. Энэ борлуулалт дээр дээр бид хамтраад иргэд банкны зээлээр худалдан авсан тохиолдолд гэрчилгээг нь гаргаж өгөөд цаад банканд нь барьцаалж орон сууцны зээл эргэн төлүүлэх байдлаар явна.
Гэхдээ “Бэрэн” групп нь өөрөө ахиад арматурын зээлтэй. Энэ зээлийн эргэн төлөлт мөн хүндэрсэн байгаа. Нэг хуулийн этгээд учраас тухайн орон сууцны борлуулалт, барьцаа хөрөнгө чөлөөлөх эсэх асуудал нь тухайн компанийн бусад зээлээс хамаарч байгаа.
Тийм учраас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд барьцаанд байгаа шүү гэдгийг анхааруулж байгаа.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ