Connect with us

Бусад

Иргэн Д.Ламжав: Үндсэн хуулийн хамгаалалтыг дотор нь хийхгүй бол тайван бус байдал үргэлжилнэ

Нийтэлсэн

-

Үндсэн хуулийн Цэцэд хандаж нэхэмжлэл гаргадаг иргэдийн тоо жилд 300-350 орчим байдаг гэнэ. Олон давтамжтай ханддаг заргач иргэдийн тоо ч нэмэгджээ. Нэг хэсэг иргэн хэмээх тодотголтой Д.Ламжав гуай л Үндсэн хуулийн цэцэд нэхэмжлэл гаргадаг мэт ойлгогддог үе байсан. Иргэн Д.Ламжавтай ярилцлаа.
-Та хамгийн сүүлд хэзээ Цэцэд хандсан бэ?
-2016 онд Цэцийн гишүүдийг улс төрийн шалтгаанаар халах зорилгоор УИХ хууль батлахад Цэцийн халдашгүй байдлыг хамгаалах үүднээс өргөдөл гаргасан. Цэцийн гишүүнийг 65 нас хүрэхэд тэтгэвэрт гаргана гэсэн хууль баталчихгүй юу даа. Тэр л байх шив дээ. Тэр үед АН олонх байсан.
Энэ бол З.Энхболдын дур зоргын асуудал байсан л даа. Яахав, УИХ тийм хууль баталсан. Цэцээс зүй ёсны шийдвэр гарсан. Хуулийг тухайн холбогдож байгаа этгээдэд хохиролтойгоор буцааж хэрэглэдэггүй. Ашигтайгаар буцааж хэрэглэдэг ардчилсан хуулийн том зарчим бий. Цэц нэгэнт томилогдсон Цэцийн гишүүдэд энэ хууль үйлчлэхгүй. Энэ хуулийг батлагдсанаас хойш томилогдсон Цэцийн гишүүдэд хэрэглэнэ гэсэн шийдвэр гаргасан.
-Цэцийн гишүүд гэснээс сүүлд томилогдсон зарим Цэцийн гишүүнийг хуульчид эсэргүүцсэн. Үүнийг та яаж хүлээж авч байна вэ. Сүүлийн үед Цэцэд ясны хуульчид гэхээсээ улстөрчид очдог болоод байгаа?
-Би тодорхой гишүүдийг тэр нь ийм тийм гэж ярихыг хүсэхгүй байна. Зарчмын хувьд Цэцэд туршлагатай, өндөр түвшний хуульчид байх шаардлагатай л даа. Улс төрийн болоод эрх зүйн хувьд өндөр түвшинд боловсорсон, юмны учрыг мэддэг хуульчид сууж байх ёстой. Гурван субьектээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлдэг шүү дээ. Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс нэр дэвшүүлж, УИХ томилдог. Ийм л Үндсэн хуулийн зохицуулалттай. Хэрэв тийм шүүмжлэл явсан бол аль этгээдээс нь ямар шалгуур хангаагүй, хэнийг дэвшүүлсэн гээд тодорхой асуудал ярих шаардлагатай.
-Одоо та Цэцийн хуралдааныг хэр анхаардаг вэ?
-Тэр болгоныг анхаараад байдаггүй ээ. Тун ач холбогдолтой юмнуудыг л анхаардаг даа.

“Үндсэн хуулийн Цэцэд хандаж нэхэмжлэл гаргадаг иргэдийн тоо жилд 300-350 орчим байдаг”

-Иргэн гэдэг хамгийн нэр хүндтэй тодорхойлолт. Нэг хэсэг иргэн гэдэг тодотгол зөвхөн танд хамаардаг юм шиг л байсан. Таныг хаана юу хийж байгаа бол гэж хүмүүс сонирхох байх л даа?
-Үндсэн хууль батлагдсаны дараа Улсын Бага хурал Цэцийн тухай хууль баталсан. 2005 онд би Цэцийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн нэг чухал мэдээлэл Цэцэд өгч шийдвэрлүүлсэн. Тэр нь юу байсан гэхээр иргэн Цэцэд хандаж болно. Ерөнхийлөгч, УИХ гэх мэтчилэн олон субьект бий. Албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн зөвхөн тэр асуудлаар л иргэн Цэцэд хандах эрхтэй. Эрх зүйн актуудын асуудлаар Цэцэд хандах эрхийг нь хассан хуулийн заалт байсан. Иргэн бусад субьектийн адил эрхтэй байхаар Үндсэн хуульд заасан гэж Цэцэд хандсан юм. Цэц дээр энэ хэргийг хожсон. Үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүдийн ихэнх нь иргэдийн мэдээллээр тогтоогдсон байгаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн зөрчлийг засуулахаар хандсан нь өчүүхэн бага. Энэ бол ач холбогдолтой зүйл болсон байх.
-Та олон удаа Цэцэд хандаж ялалт байгуулсан хүн. Цэцэд ялалт байгуулах жор гэж байгаа юу?
-Ерэн хэдэн оны үед юм байна. Цэцийн процессын хуульд зориулсан блок схем боловсруулж, зарим олон нийтийн байгууллагынханд энэ тухай ярьж байсан. Өөрөөр хэлбэл процессын хуулийн дагуу асуудал хэрхэн өрнөдөг вэ, иргэдийн өргөдөл гомдол, эсвэл өндөр албан тушаалтны зүгээс тавигдсан хүсэлт ямар байдлаар хянагддаг вэ гэдгийг харуулсан юм. Тэр схем миний компьютерт одоо ч байгаа л даа. Нэг л А4-ийн цаасан дээр логикийн хувьд товчлоод шийдвэр гаргах процесс яаж явдгийг харуулсан. Сонирхсон хүмүүст тус болохоор юм бий л дээ.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг их ярьдаг боллоо. Засаглал хуваарилалтын асуудал, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх тухай ярьцгаадаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон уу, одоо яригдаад байгаа өөрчлөлтүүд хэр оновчтой санагдаж байна?
-УИХ-д Д.Лүндээжанцан даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Удаан хугацаанд ажиллаж байх шиг байна. Энэ ажлын хэсгийн эцсийн төсөл УИХ-д өргөн баригдаагүй байгаа. Чухал чухал байгууллагаас санал авах түвшинд хэлэлцэгдэж байна. Яг ийм л өөрчлөлт оруулъя гэсэн төслийг УИХ-д өргөн барьсан тохиолдолд Цэцийн саналыг авахаар төслөө өгөх ёстой. Энэ төслийн гол санааг онцолж хэлье. Манай Үндсэн хуульд байгаа нэг дутагдал Ерөнхий сайдын эрх мэдлийг хумьсан. Хүрэлцэхүйц эрх мэдэл олгоогүй. Үүнийг залруулахыг зорьсон төсөл байгаа юм. Ерөнхий сайд кабинетаа өөрөө мэдэж бүрдүүлэх асуудал тавигдаж байгаа. Одоо Засгийн газрын гишүүн бүрийг УИХ санал хурааж томилдог. Ерөнхий сайд өөрөө томилох эрх байхгүй. Жишээлбэл ийм өөрчлөлт бий. Энэ гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг цэгцтэй болгоход чухал. Засаг дарга нарыг зарим шатанд нь шууд сонгох, зарим шатанд нь томилох маягийн санаанууд байгаа. Би санал авахаар тараасан төслийг хэлж байна шүү дээ. Энд нааштай ч юм бий, бас илүү зохистой болгох зүйл байгаа. Хувийн санаагаа тодруулж хэлэхэд Засаг даргыг нийтээр сонгодог байгаад, Засаг дарга зохисгүй үйл ажиллагаа явуулах, хууль зөрчсөн ноцтой байдал гаргавал тухайн Засаг даргыг дээд шатных нь Засаг дарга огцруулаад, үлдсэн бүрэн эрхийн хугацаанд нь Засаг даргыг томилдог. Өөрөөр хэлбэл дахиад нөхөн сонгууль явуулахгүйгээр зохицуулбал илүү аятайхан болох юм. Манайд бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажил цалгардаж байгаа. Одоо иргэдийн оролцоог Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг албан ёсны бүрэлдэхүүн таглаад байгаа юм. Эрх мэдэл хүрэлцэхгүй байдал Ерөнхий сайдын түвшинд ч адилхан бий. Бас иргэдийн төлөөлөгчдийн хурал ажил хийлгэхгүй, өчнөөн их зардал гарч байна. Гүйцэтгэх засаглалын хурд маш муу. Засаг дарга шийдвэрээ хариуцахад хэцүү нөхцөл байдалтай. Хэрэв дээр хэлсэн зарчимд шилжвэл Засаг дарга гаргасан шийдвэрээ хариуцна. Иргэдийн оролцоог хангахын тулд сонирхлын бүлгүүдийг сонсох замаар шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулдаг, шийдвэр гаргахдаа толгой мэдэж гаргадаг, өөрөөр хэлбэл тэр тэгсэн учраас энэ шийдвэр гарсан гэж нуугдах юм байхгүй. Ийм байдалд шилжвэл хариуцлага дээшилнэ. Үндсэн хуулийн одоогийн төсөл жаахан юм өөрчлөх гэж байгаа. Үүнийг хийхэд эрхбиш сайжрах нь сайжирна.
-Та нэг ярилцлагадаа “Үндсэн хууль хамгаалалтгүй хийгдсэн” гэж хэлсэн байна лээ. Үндсэн хуулийг өөрчлөх засварлахдаа үүнд нь хүрч болохгүй шүү гэсэн хамгаалалт байх ёстой юу?
-Үндсэн хуулийн хамгаалалтыг дотор нь хийдэг юм билээ. Манайх л дотор нь хийхээ тас мартчихсан гэж хэлж болно. Ганц л юманд найдсан шиг байгаа юм. УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь зөвшөөрвөл нэмэлт өөрчлөлт оруулж болохоор хуульчилсан.

“Хувийн санаагаа тодруулж хэлэхэд Засаг даргыг нийтээр сонгодог байгаад, Засаг дарга зохисгүй үйл ажиллагаа явуулах, хууль зөрчсөн ноцтой байдал гаргавал тухайн Засаг даргыг дээд шатных нь Засаг дарга огцруулаад, үлдсэн бүрэн эрхийн хугацаанд нь Засаг даргыг томилдог. Өөрөөр хэлбэл дахиад нөхөн сонгууль явуулахгүйгээр зохицуулбал илүү аятайхан болох юм”

-Тэгэхээр одоогийнх шиг 65 УИХ-ын гишүүнтэй нэг нам Үндсэн хуулийн өөрчлөлт хийчих боломжтой байх нь ээ?
-Өмнө нь 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд хийсэн шүү дээ. 1999 онд бас хийсэн. Тэгэхэд Цэцийн саналыг аваагүй гэсэн асуудал үүсээд, 2000 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа яг тэр өөрчлөлт орсон. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав гэдэг тоонд найдах нь хангалтгүй. Эрх зүйн хамгаалалт байх ёстой. Өөрөөр хэлбэл ардчиллын замаас ухрах өөрчлөлт хийлгэхгүй байхаар Үндсэн хуульдаа оруулсан байх учиртай. Үндсэн хууль уншаад үзэхээр энэ талаар юу ч байдаггүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх дунд Цэц саналыг оруулж болно гэсэн ганцхан өгүүлбэр байгаа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад таслал авч хаясан ч асуудал үүсч байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шийдвэр Үндсэн хуулиа зөрчиж буй хэрэг шүү дээ. Нэмэлт өөрчлөлтийг байгаа Үндсэн хуулиа зөрчихгүйгээр хийх бололцоогүй. Үндсэн хуульд сайдыг УИХ нэгбүрчлэн санал хурааж томилно гэж байгаа. Одоо бид Ерөнхий сайд нь сайд нараа өөрөө мэдээд томилох тухай ярьж байна. УИХ-д түүнийгээ зүгээр мэдэгдэж болно. Ерөнхийлөгч бол тэглээ гэдгийг нь тэмдэглэж л авна. Түүнээс биш урдаас нь тэгэхгүй, өөр хүн тавина гэх юм байхгүй. Тэгэхээр энэ бүхэн зөрчиж байгаа биз дээ. Сайжруулсан ч муутгасан ч заавал зөрчих юм. Тэгэхээр Цэц утга учрын талаар юу ч яриад нэмэргүй. Санал оруулж болно л гэсэн байна шүү дээ. Үндсэн хуулийг нүдний цөцгий мэт хайрлах, ардчиллаасаа ухрахгүй байх гэх мэт хэдэн зарчмыг хамгаална гэдгийг Үндсэн хууль дотроо зааж өгөх ёстой байсан. Өгөөгүй болохоор санал оруулж ирнэ гэсэн ганц бүрхэг өгүүлбэртэй. Цэц Үндсэн хууль зөрчсөн хууль шийдвэрийг үгүй хийгээд байж болно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэхэд Цэц ямар ч хүчгүй.
Үндсэн хуулиа дотор нь хамгаална гэдэг юу гэсэн үг юм. Хэдэн чухал юм хийх ёстой. Хүний эрхийн хамгаалалтыг өмнөхөөс дордуулж болохгүй. Эрх мэдлийн хуваарилалтыг одоо Үндсэн хуульд байгаа нөхцөлөөс дордуулж болохгүй. Монгол Улс бол парламентын Бүгд найрамдах улс мөн гэх мэт тодорхой заалтыг хамгаалах учиртай. Хамгаалъя гэвэл Үндсэн хуульдаа ингээд заах ёстой. Цэц үүнд дүгнэлт өгөөд ингэж дордуулсан байна гээд хамгаалаад байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дотор нь хийхгүй бол эрхзүйн тайван бус байдал үргэлжилнэ.
-Та Социал демократ намыг үүсгэн байгуулагчдын нэг. Одоогийн намууд та нарын үеийнхээс сайн тал руугаа өөрчлөгдөж байна уу, муу тал руугаа хөгжөөд байна уу. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Би тухайн үед ардчилагчид дотроо гэх юм уу, идэвх санаачилга гаргаж байсан хүмүүсийнхээ хүрээнд ахмад нь байлаа. Улс төрийн шинэ хүчнүүд сонгуульд ялахыг үзэх сэн гэж мөрөөдөж байсан. Анхны мөрөөдөл 1993 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар биелэсэн. Гэхдээ ядруу шүү дээ. МАХН-ын угшилтай хүнийг дэвшүүлж байж ялсан. П.Очирбат Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг удирдсан. Явцын дунд ардчиллын талын хүн болж хувирсан. Ардчиллыг дэмждэг хүн л дээ. Энэ бол нэгдүгээр том үзэгдэл байсан. 1996 оны сонгуулиар 50 суудал авч зад ялсан. Эвсэл болсны ачаар ялсан. Шинэ хүчнүүд улс төрийн туршлага байхгүй задарсан. Түүнээс гадна тэр үед одоогийнхоос хэцүү байсан шиг. Ерөнхийлөгч өөр намын, хатуу байр суурьтай Н.Багабанди. Наад талд нь шинэ хүчнүүд, бараг л ерэн оноос хуримтлагдсан “өс хонзон” гэж хэлж болох харилцаатай байлаа шүү дээ. Ардчилсан холбоо эвсэлд Социал демократ нам, Үндэсний Ардчилсан нам хоёр эвссэн шүү дээ, 1996 онд.
Б.ЯНЖМАА
Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.

2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%

НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр10 цаг өмнө

Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ

Нийгэм10 цаг өмнө

Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон

Нийгэм10 цаг өмнө

Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна

Нийгэм13 цаг өмнө

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ

Нийгэм13 цаг өмнө

Зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчилж, амрах хүүхдийн тоог нэмэгдүүлнэ

Эдийн засаг14 цаг өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

Нийгэм15 цаг өмнө

Дорнод аймагт 120 га талбай, Булганд 45 га талбай хээрийн түймэрт өртжээ

Нийгэм15 цаг өмнө

Улсын химийн XXXIV олимпиад албан ёсоор эхэллээ

Нийгэм16 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 398 болжээ

Нийгэм17 цаг өмнө

Зөөлөн хот фестиваль болно

Нийгэм17 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 864 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Нийгэм17 цаг өмнө

Бусдыг хэл амаар доромжилсон ачилтын компанийн ажилчинг 100 мянгаар торгожээ

Нийгэм18 цаг өмнө

Л.Алтангэрэл: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам, ногоон байгууламжийн тохижилт хийнэ

Нийгэм18 цаг өмнө

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

Нийгэм1 өдөр өмнө

Б.Баатарсүрэн болон БНХАУ-ын иргэн Жан Рү Ди нарын 10 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

Нийгэм1 өдөр өмнө

Жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргажээ

Нийгэм1 өдөр өмнө

Соёлын биет өвийн эд зүйлийг хувьдаа завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

ГИХГ: Гурван улсын 27 иргэнийг албадан гаргалаа

Нийгэм2 өдөр өмнө

“Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ” гэх мэдээлэл үндэслэлгүй худал мэдээлэл

Нийгэм2 өдөр өмнө

“Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

Нийгэм2 өдөр өмнө

Нийт 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдал цэвэрлэлээ

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Улс төр2 өдөр өмнө

Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ

Спорт2 өдөр өмнө

Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ

Нийгэм2 өдөр өмнө

О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй

Нийгэм2 өдөр өмнө

Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана

Нийгэм2 өдөр өмнө

Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм9 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим