Нийгэм
Экспортлох бүтээгдэхүүний тоо хэмжээ буурснаас төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч улмаар төгрөгийн ханш сулрах дарамт өсөөд байна
Валютын зах зээлтэй холбоотой асуулт хариултыг Төв банк гаргажээ. Та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе.
ОХУ-ын томоохон банкуудыг Европийн холбоо олон улсын санхүүгийн систем болох SWIFT-ээс хассан нь Монгол Улсын арилжааны банкуудад ямар нөлөө байгаа вэ?
Европийн холбоо болон бусад улс орнууд SWIFT системээс ОХУ-ын томоохон банкуудыг гаргаж, хориг тависан нь Монгол Улсын арилжааны банкууд ОХУ-ын банкуудтай төлбөр тооцоо хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа хэдий ч хориг тавигдаагүй арилжааны банкуудаар дамжуулан гадаад төлбөр тооцоог хийж гүйцэтгэж байна. Бусад гадаадын улс орны банкуутай гадаад гүйлгээ хэвийн хийгдэж байна.
Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Монголбанк арилжааны банкуудад валютаар гадаад төлбөр тооцоо хийж гүйцэтгэхэд хязгаарлалт тогтоох чиглэл өгсөн үү?
Монголбанк арилжааны банкуудын валютын арилжаанд хязгаарлалт тогтоосон гэх мэдээ нь ташаа мэдээлэл юм. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 32.2 дугаар зүйлд Монголбанк хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа банкны дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж заасан байдаг. Банкууд валют арилжаанд хязгааралт тавьж байгаа нь зах зээлд валютын нийлүүлэлт хомс байгаагаас шалтгаалан банкуудын бие даан гаргасан шийдвэр юм.
Арилжааны банкууд валютын арилжаанд яагаад хязгаарлалт тогтоох болов?
Цаг үеийн нөхцөл байдал тогтворгүй, гадаад зах зээлийн тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Арилжааны банк нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтоодог бөгөөд зарласан валютын ханш, тогтоосон хязгаарлалт нь эдийн засгийн нөхцөл байдал, дотоодын валютын зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс шууд хамаардаг. Монголбанк гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гараг бүр зохион байгуулж дуудлага худалдаа болон цахим талбараар дамжуулан дотоодын валютын зах зээлд гадаад валютыг нийлүүлж байна.
Төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш 2 жил орчим тогтвортой хадгалагдаж байгаад сүүлийн өдрүүдэд сулраад байна. Үүнд юу нөлөөлж байна вэ?
Цар тахлаас шалтгаалан бараа бүтээгдэхүүний импорт бага байсан, нөгөө талдаа экспортын орлого өндөр байсан нь ГВАН-ийг өсгөх, ханшийг тогтвортой байх боломжийг бүрдүүлсэн.
2021 оны хоёрдугаар хагасаас эхлэн гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний тоо хэмжээ буурснаас төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч улмаар төгрөгийн ханш сулрах дарамт өсөөд байна.
Монголбанк валютын зах зээлд ямар зарчмаар оролцдог вэ. Монгол Улс ханшийн ямар дэглэмийг мөрддөг вэ?
Монгол улс зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэмийг баримталдаг. Төв банкнаас зах зээлд богино хугацааны шинжтэй огцом хэлбэлзэл бий болохоос сэргийлж гадаад валютын захад оролцдог.
Одоогийн нөхцөлд гадаад худалдаа, төлбөр тооцооны хэвийн үеийн нөхцөл байдал алдагдаж, гадаад валютын орлого тасалдаад байгаа тул төв банкнаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал үүсэхээс сэргийлэх зорилгоор гадаад худалдааны төлбөр тооцоонд шаардлагатай гадаад валютыг зах зээлд нийлүүлэхэд анхаарч байна.
Албан ханш болон түүний хэрэглээ нь юу вэ?
Монголбанкнаас зарласан албан ханш нь Валютын зохицуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гадаад валютаар олсон орлого, импортын барааны хилийн үнийг төгрөгт шилжүүлэн гаалийн болон бусад татвар ногдуулах хэмжээг тодорхойлох, гадаад валютаар илэрхийлэгдсэн аливаа хөрөнгө, эх үүсвэрийг нягтлан бодох бүртгэлд төгрөгөөр илэрхийлж тусгахад мөрдлөг болгон ашигладаг.
Гадаад валютын ханш хэрхэн тогтдог вэ?
Монголбанк Валютын зохицуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан “Гадаад валютын арилжааны мэдээ гаргах журам”, “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тооцож, зарлах заавар”-ыг тус тус мөрдлөг болгон тухайн өдрийн албан ханшийг тооцон олон нийтэд зарладаг. Ингэхдээ банкуудын гадаад валютын арилжааны мэдээнд үндэслэн ам.долларын арилжааны жигнэсэн дундаж ханшаар тухайн өдрийн төгрөгийн ам.доллартой харьцах албан ханшийг тооцож зарладаг.
ОХУ-ын рублийн ханш яагаад зөрүүтэй байгаа вэ?
ОХУ-ын рублийн хувьд Монголбанкнаас тухайн өдөр тооцсон ам.долларын ханшийг Ройтерс терминалаас татсан кросс ханшид хуваан тооцож байна. Тиймээс төгрөгийн рубльтэй харьцах албан ханшийн хөдөлгөөн нь дотоодын валютын зах зээл дээрх төгрөг ам.долларын ханшийн хөдөлгөөн болон олон улсын зах зээл дээрх рубль ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс хамаарч байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ