Нийгэм
Монгол Улс хэр нөөцтэй юм бэ дээ
Хоёр жил үргэлжилсэн коронавирусын цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл дуусч амжаагүй байхад ОХУ-аас Украин руу цэрэглэн халдсан нь дэлхий дахины эдийн засаг, ялангуяа хүнсний хангамжид сөргөөр нөлөөлж эхэллээ.
Манай улс нийт импортын бүтээгдхүүнийхээ 34.6 хувийг нь ОХУ-аас авдгийг Гаалийн ерөнхий газрын судалгаа харуулж байна. Хамгийн гол нь стратегийн бүтээгдхүүн болох түлш шатахуунаа 100 хувь ОХУ-аас авч байгаа. Орос улс, Украин хоёр дэлхий дахины үр тарианы бараг 30 хувийг хангадаг, гэтэл дайн хийгээд үүнээс үүдэн дэлхий дахинд, ялангуяа хойд Африк, Ойрхи дорнодод үр тарианы хомсдол үүсч өлсгөлөн нүүрлэж магадгүй хэмээн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага мэдээлсээр байна.
Ийм нөхцөлд хэрэгцээт бараа бүтээгдхүүн, хүнснийхээ дийлэнхийг гадаадаас импортоор авдаг Монгол Улс хэдий хэрийн нөөцтэй байгаа юм бол гэсэн асуулт аяндаа гарч ирж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Одоогоор 571.1 мянган тонн ургац хураагаад байна. Энэ бол сүүлийн 30 жилд гарсан арвин ургацтай жил байсан буюу тарьсан ургацаа алдалгүйгээр бүрэн хурааж авсан сайхан жил боллоо” хэмээн өнгөрөгч 2021 оны 11 сарын 16-нд мэдээлж байснаас үзэхэд энэ төр засаг ард түмнээ гурилаар юутай ч хангаад байж мэдэхээр байна. Гэвч манай сайд дарга нар, Статистикийн хороо монголчуудын дундаж цалин 1,6 саяд хүрлээ гээд байдгаар жишихэд энэ тоо ташаа ч байж мэдэх.
Манай шатахуун түлшийг 100 хувь хангадаг ОХУ Украин руу дайн хийснийхээ төлөө дэлхийн улс түмний хоригт ороод хамаг л экспорт, импортоо хаалгачихаад байгаа энэ үед манай эрх баригчид мөн л “санаа зовох хэрэггүй” гээд байгаа. Ууд уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнгөрөгч гуравдугаар сард “Улсын хэмжээнд 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар дунджаар А-80 автобензин 69 хоног, Аи-92 автобензин 44 хоног, дизелийн түлш 31 хоног, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна” гэж мэдээлж байлаа. Үүнээс нь хойш 20 хоночихоод байхад юу болж байгааг хэн мэдлээ.
Нэгэнт олон улсын хоригт орчихсон болохоор ОХУ өөрийнхөө эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зарим бараа бүтээгдэхүүний импорт-экспортыг 2022 оны турш хориглохоор ерөнхийлөгч Владимир Путин захирамж гаргачхаад байгаа. Үүнийг манай эрх баригчид юу гэж харж, яаж тунгааж байгаа юм бол. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь “Хятад улс бол Монгол улсын алтаар ч солимгүй сайн хөрш” гээд хэлчихсэн болохоор санаа зовохгүй сууна уу, эсвэл Украины хот балгадыг сүйрүүлж, ард иргэдийг нь хядаж байгаа ОХУ-г дэмжиж хэдэн хүн жагссанд тайвшраад байгаа юу.
Төгрөгийн ханш өдөр тутам унаж байгаа энэ үед манай улсын валютын албан нөөц энэ оны хоёрдугаар сарын байдлаар 3684.9 сая байгаа хэмээн Монголбанк мэдээлсэн байх юм.
Манайх баруун бүсэд буюу нийт цахилгаан эрчим хүчний импортынхоо 30.7 хувийг мөн л оросоос авдаг. Ийм атлаа усан цахилгаан станц барья гэхээр иргэд нь ташуур далайгаад эсэргүүцдэг улс. Усан цахилгаан станцаас нэг КВт цахилгаан 37 төгрөгөөр гардаг байхад Оросоос нэг КВт-ыг цахилгаан эрчим хүчийг 280-315 төгрөгөөр аваад л өнөөх валютаараа төлөөд суудаг улс.
Өмнөд хөршид коронавирусын тархалт нэмэгдээд хилээ улам чангалж хаагаад, тээврийн зардал улам л нэмэгдээд байдаг, ард түмний хэрэгцээт бараа бүтээгдхүүний үнэ улам өсөөд л, Халтар сайдын нь халаас улам зузаараад байгаа энэ явдал хэдий үргэлжлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний нөөц хэзээ шавхагдах нь тодорхойгүй л байна….
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга Т.Гантулга нь бараа бүтээгдхүүний үнийн өсөлтийг манай байгууллага хариуцахгүй гээд мэдэгдчихсэн. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь саяхны жагсаалын дараа “Үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд тогтоон барихын тулд бүх хүчээ нэгтгэнэ” гээд мэдэгдчихлээ. Ажил хариуцсан байгууллага, дарга нь хийж чадахгүй болохоор Засгийн газрын тэргүүн нь өөрөө хүчээ нэгтгээд тогтоон барих нь.
Юутай ч өөр өөр юм яриад байгаа энэ хүмүүсийн хэнийх нь хэлсэн биелэхийг цаг хугацаа харуулах нь. Хамгийн үнэн нь өөрсдөө юу ч үйлдвэрлэдэггүй, бүгдийг гадаадаас авдаг энэ улсын бүх юмны нөөц тун ядмагхан, тэгээд бас хэмжээ хязгаартай гэдэг л туйлын үнэн билээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм15 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ