Нийгэм
“Rio Tinto” компани “Туркойз хилл ресурс”-ийг худалдаж авах үнийг нэмэх боломжгүй гэжээ
“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компанийг 100 хувь эзэмшихээр “Rio Tinto” эзэмшлийн бус хувьд ногдох хувьцааг 2.7 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан юм. Тэгвэл “Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Turquoise Hill Resources”-ийн хувьцааг худалдан авах явц журмын дагуу явагдана гэж мэдэгдсэн байна. “Rio Tinto” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Turquoise Hill Resources”-ийн хувьцааг худалдан авах, Гвиней дэх төмрийн хүдрийн уурхайн талаар хэлэлцжээ.
Харин “Turquoise Hill Resources”-ийн хоёр хувьцаа эзэмшигч мөн зарим шинжээчид “Rio Tinto”-г саналын дүнгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Якоб Стаусхолм хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр хувьцааны үнэлгээг өсгөхөд бэлэн биш байгаагаа хэлжээ. Дашрамд дурхад эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор урт хугацаандаа зэсийн эрэлт болон үнэ өндөр байх төлөвтэй байна. “Goldman Sachs” зэсийн үнэ тонн 13 мянган ам.доллар хүрнэ гэж тооцоолсон аж.
Иймд томоохон уул уурхайн компаниуд зэсийн зах зээлд орон зайгаа тэлэхийг хичээж байгааг “Bloomberg Intelligence”-ийн уул уурхайн шинжээч Томас Бишевел тодотгож байна. “Rio Tinto” компанийн нийт орлогын 80-90 нь төмрийн хүдрийн зах зээлээс нь орж ирдэг. Тиймээс ирээдүйд эрчимтэй тэлэх зэсийн зах зээлд үйл ажиллагаагаа тэлэхэд “Оюутолгой” төсөл хамгийн хямд бөгөөд хялбар арга зам, боломж болж хэмээн тэрбээр онцолсон юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ