Connect with us

Бусад

Б.Бат-Эрдэнэ: Монгол Улс энэ онд 150 мянган жуулчин хүлээж авах тооцоо одоогоор гараад байна

Нийтэлсэн

-

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харвал дэлхийн хэмжээнд  жуулчдын тоо өнгөрсөн /2021/ оныхоос хоёр дахин (+130 хувь) өссөн байна. Өөрөөр хэлбэл   энэ оны эхний сард дэлхий даяар 18 сая гаруй жуулчин аялахаар бүртгүүлжээ. Гэвч цар тахал гарахаас өмнөх үетэй эдгээр тоог харьцуулан үзвэл 2021 онд 71 хувиар,  энэ оны эхээр 67 хувиар буурсан  хэвээр байгаа юм.

Агаарын тээврийн транзит нислэгийг хөгжүүлэх явдал манай улсад чухал хэмээн БОАЖЯ-наас үзэж буй талаар “Монголын Эдийн засгийн форум-2022”-аар хөндөн ярилцав.  Жишээ нь, Европоос Австрали руу үйлдэж буй нислэгийн зай дундаа заавал нэг зогсолт хийдэг бөгөөд үүнийг өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжинд хийж байна. Тэгвэл энэхүү транзит зогсолтыг Монголд хийх боломж бий аж. Энэхүү боломжийн нөхцөлийг ханган ашиглаж чадвал Монгол Улс олон улсын дундын нислэгээс зөвхөн, жилд 20 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг олох тооцоо гарчээ. Энэ бол урьдчилсан тооцоо бөгөөд улмаар навигацийн орлогыг нэмэгдүүлэх зэргээр транзит нислэгээр орох өгөөж улам дээшилнэ хэмээн үзэж байна.Ингээд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй аялал жуулчлалын салбарын талаар ярилцлаа.

Цар тахлын улмаас дэлхийд аялал жуулчлалын салбар хүнд байдалд орсон. Улс орнууд хөл хориогоо цуцлах, хил гаалиа аажмаар нээх тал одоо л ажиглагдаж байх шиг. Тэгэхээр аялал жуулчлалын салбар сэргэх нь гэдэг хүлээлт найдвар төрж байна?

-Харин тийм. Аялал жуулчлал бол эдийн засагт чамгүй жин дардаг, хамгийн хурдан сэргэх боломжтой салбар. Тэгэхээр энэ жил бид аялал жуулчлалаа сэргээж Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэхийн төлөө хурдтай ажиллах шаардлага бий. Иймд Ерөнхий сайдын өгсөн чиг үүргийн дагуу аялал жуулчлалын бизнес эрхлэгч компаниуд, мэргэжлийн холбоодтой хамтарсан хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтийг үндэслэн таван шийдвэр гаргалаа. Эхний ээлжид агаарын тээврийн лебриалчлалыг зайлшгүй хийх ёстой. Үүнийг одооноос эхлээд шууд хийх шийдвэр гарсан. Тухайлбал, олон улсын онгоцны нисэх буудал буюу 4С, 4D ангилалд орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг шилжүүлэх юм. Хоёрдугаарт, аялал жуулчлалын компаниуд нийгмийн даатгалын шимтгэл, газрын төлбөрөөс нэг жилийн хугацаатай түр хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл нийт  гурван тэрбум орчим төгрөг болно. Ингээд уг хүсэлтийг биелүүлэх шийдвэр гарлаа. Гуравдугаарт,  2023 оныг аялал жуулчлалын жил болгон зарлахаар тогтсон. Өөрөөр хэлбэл “Монголд зочлох жил 2023”-тай холбогдуулаад аялал жуулчлалын салбарынхан ажилдаа орж байна гэсэн үг. Дөрөвдүгээрт,  БОАЖЯ-наас цар тахлын нөхцөл байдал арай намжаагүй байгаа ч Монголд хамгийн их жуулчин ирдэг, бас ирэх боломжтой улс орны талаар судалгаа хийж жагсаалт гаргалаа. Үүнд 11 орон багтаж байна. Энэ хүрээнд эхний ээлжид БНСУ-ын групп жуулчинг визээс  чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.  Мөн Австрали, Англи зэрэг улсын жуулчдыг визээс чөлөөлөх асуудлыг шат дараатай ярилцаж шийдвэрлэх учиртай. Тавдугаарт, сүүлийн хоёр жилд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын компаниуд хөнгөлөлттэй зээл хүссэн. Иймд Засгийн газраас тэдэнд 10 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргаж өгөхөөр шийдвэрлээд байна. Тэгэхээр бид аж ахуйн нэгжүүд мэргэжлийн холбоодтой хамтарч аялал жуулчлалын салбараа яаралтай сэргээхээр ажиллаж эхэлсэн.

-Манай улс визийн хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх арга хэмжээ авлаа. Тэгвэл бусад улс орон манай иргэдэд визийн талаар ямар боломж, нөхцөл үзүүлэх юм бол. Энэ  асуудлыг тодруулж өгөхгүй юу?  

-Визтэй холбоотой асуудлаар бид Гадаад харилцааны яамтай хамтран ажиллана.   Манай улс визээ чөлөөлөх боломжтой боллоо. Танай улс манай иргэдэд визийн ямар боломж үзүүлэх вэ гэдэг асуудлыг хөндөнө.  Энэ мэтээр хоёр улсын харилцан ярианы төвшинд шийдвэрлэх асуудлууд бас бий.

-Ер нь Монгол Улсын виз мэдүүлэхэд тухайн хүнд ямар нэг хүндрэл бэрхшээлгүй шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Манай улс цахимаар виз олгож байгаа. Тодруулбал, цахимаар виз мэдүүлээд Монгол Улсын хил дээр ирээд визээ даруулаад нэвтэрдэг болсон. Жишээ нь БНСУ-ын иргэдэд ийм боломж бүрдсэн.

-Та яриандаа жуулчны компаниуд хөнгөлөлттэй зээл хүссэн. Түүнийг нь Засгийн газраас шийдвэрлэнэ гэлээ. Энэ зээлийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх юм бол. Жуулчин хүлээж авах бэлтгэлээ одоо хангана гэсэн үг үү?

-Бид аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдээс санал авч 10 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл хэрэгтэй гэсэн тооцоолол гарсан. Энэ зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкны эргэн төлөлт эсвэл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлээр шийдэх үү гэдгийг Сангийн яамтай ярилцаад ойрын хугацаанд шийдвэрлэнэ.

-Жуулчны баазуудад байгаль орчны талаас тодорхой шаардлага тавих, зөвшөөрөл олгох талаар ямар ажил хийж байгаа вэ?

-Бид олон жил тогтвортой ажилласан жуулчны баазын зөвшөөрлийг удаан хугацаанд сунгаж өгч байна. Ялангуяа, тусгай хамгаалалтай газар буюу БОАЖЯ-ны харьяалалд байдаг газар нутагт байрладаг жуулчны баазуудыг газрын зөвшөөрлөөс түр хугацаагаар чөлөөлөх буюу хойшлуулах боллоо. Үүнд нийт 342 сая төгрөгийн газрын төлбөрийн асуудал бий. Цаашдаа манай яаманд байгаа мэдээллүүдийг дахин нэхэж авахгүй, өөрт байгаа мэдээллээ ашиглаад зөвшөөрөл олгох бодлого баримталж байна.

-Тэгэхээр энэ жилээс аялал жуулчлалын салбар сэргэж эхлэх нь. Хэдэн жуулчин хүлээж авах боломж, тооцоолол гарч байна вэ?

-Цар тахлын нөлөө дэлхийн хэмжээнд буураагүй байна. Улс орон болгонд тархалт харилцан адилгүй байгаа. Тэгэхээр бид агаарын тээврийн либералчлалаа хэр хурдацтай хийхээс ихээхэн шалтгаална. Жишээ нь өнөөдөр БНХАУ цар тахлын улмаас хилээ нээгээгүй байна. ОХУ-аас орж ирэх сувгууд хаагдлаа. Иймд бид жуулчдыг  онгоцоор хүлээж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл аль аль улсаас ямар онгоцыг хязгаарлалтгүй оруулах вэ гэдэг асуудлыг Зам тээвэр хөгжлийн яамтай ярилцаад эцэслэн тогтоох ёстой юм. БНСУ, Япон, Сингапур, Вьетнам гээд зүүн өмнөд Азийн орнуудыг Монгол Улстай  шууд нислэгтэй болгох талаар санал тавихаар бэлтгэж байна. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл жуулчны тоо нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Энэ онд бид 150 мянган жуулчин хүлээж авна гэсэн тооцоо одоохондоо хийсэн. Бид багадаа 300 мянган жуулчин ирнэ харах ёстой. Учир нь агаарын тээврийн либералчлал хийж байгаа юм. Мөн визийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх болсон. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд төрийн дарамт үзүүлэхгүй байх, зээл олгох зэрэг арга хэмжээ авч эхэлсэн. Тэгээд Монгол Улсын олон улсад сурталчлах ажил төрөөс хийж байна. Энэ бүхэн нь манай улсад ирэх жуулчны тоо нэмэгдэх гол үндэс суурь болно гэж үзэж байна.

-Тэгвэл аль болох олон жуулчин татахын тулд Монгол Улсыг дэлхий нийтэд хэрхэн сурталчилж байна вэ?

-Монгол Улсад өнөөдөр олон улсад гарах цахим платформ алга. Үүнийг бид хийлгэж байгаа. Энэ сарын 20 гэхэд нээлтээ хийх бодолтой байна. Монгол Улсаас гадаад улсад Бүрэн Эрхт Элчин сайдын яамдыг цахим платформд нэгдэн ажиллуулна. Мөн Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдад бас танилцуулна. Энэ мэт олон талт үйл ажиллагаа явуулж байгаа юм.

 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент2 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм3 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм4 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм4 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм4 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм6 цаг өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг6 цаг өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм6 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм6 цаг өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм6 цаг өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр6 цаг өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим