Нийгэм
Ардчилсан намынхан даргаа бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандлаа
Арчилсан намын /АН/ ээлжит бус Их хурал болж, АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг энэ сарын 07-нд батламжилсан. Х.Баттулга сонгуульд 96 хувийн саналаар ялалт байгуулсан талаар тус намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр /2022.04.13/ АН-ын дарга, дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд материалаа хүргүүллээ.
Гэхдээ нөгөө талд, С.Эрдэнэ нарын нөхдүүд уг сонгуулийг дүрмийн бус хэмээн үзэж, эсэргүүцэж буй үйлдэл бий. Тийм хэдий ч албан ёсны Их хурлаа хуралдуулж Ардчилсан нам даргаараа Х.Баттулгыг батламжилснаа зарлав. Тэгээд өөрсдийн талд буй тамга нь тус намын үе үеийн дарга нар барьж ирсэн тул хүчин төгөлдөр хэмээсэн юм.
Иймд Х.Баттулга болон АН-ын гишүүд Дээд Шүүхэд ирж, материалуудаа хүлээлгэн өгсөн нь энэ. Улсын Дээд Шүүх ажлын тав хоногийн хугацаанд бүртгэхэд дутуу материал байвал тус намаас шаардах эрхтэй. Нийт 9978 хуудас буюу 55 боть материал хүлээлгэн өгөв.
Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Өнөөдөр АН-ынхан бүртгэлийн ажлаа хийхээр Дээд Шүүхэд ирээд байна. Бүртгэх эсэх нь Дээд Шүүхийн асуудал. Дээд Шүүх бүртгэлийн байгууллага учир бүртгэх ёстой. Би намынхаа дунд, анхан шатны байгууллагынхантай уулзаад эхэлсэн. Орон нутгаар явж аймаг, сумын төлөөлөгч нартай мөн удахгүй уулзана. Улсын Дээд Шүүхийн 38-р тогтоолын дагуу АН даргынхаа сунгаагаа зарласан. Дүрмийнхээ дагуу сунгаагаа зарлаад 21 аймаг, есөн дүүргээр явж АН-ын дарга нь тодорсон. Өнөөдөр өдрийн сайныг харж байгаад Дээд Шүүх дээр АН-ынхан ирчихсэн, бүртгэлээ хийлгэх гэж байна. Бүртгэх, бүртгэхгүй нь Дээд Шүүхийн асуудал. Бүртгэх ёстой. Дээд шүүх бол бүртгэлийн байгууллага. Эв нэгдлээ хэрхэн яаж хамгаалж ажиллах талаараа шийдвэр гаргана” гэлээ.
Ийнхүү Дээд Шүүх тэдний материалыг хүлээн авлаа. Одоо Х.Баттулгыг Улсын Дээд Шүүх АН-ын даргаар бүртгэх эсэх нь хамгийн их анхаарал татаж байна.
Энэ тухай АН-ын гишүүд болоод албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.
Д.Батсайхан: Намыг хэн нэг хүн өмчлөх эрхгүй
/АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн/
-Намыг хэн нэг хүн өмчлөх эрхгүй. АН-ын 200 мянган гишүүний 74.5 хувь нь энэ шийдвэрийг дэмжсэн. Тэгэхээр энэ бол хамгийн зөв шийдвэр гэсэн үг. Мөн АН-ын дүрэмд намын даргын сунгаатай холбоотой нэг ч өөрчлөлт ороогүй. Тиймээс энэхүү намын даргын сунгаа нь Улсын Дээд Шүүхийн 38 дугаар тогтоолоор хүлээсэн үүргийг биелүүлж байгаа арга хэмжээ.
АН-ын дүрэмд намын даргаа бүх гишүүдээс сонгоно. Үүний дараа Их хурлаараа батламжилна гэсэн заалт одоо ч хүчин төгөлдөр байгаа. Тиймээс үүнд ямар нэг дүрмийн зөрчил байхгүй. Мөн Улсын Дээд Шүүх Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй байх үндэслэл байхгүй. Учир нь шийдвэрийг намын бүх гишүүн гаргана. Харин гаргасан шийдвэрийг нь Улсын Дээд Шүүх бүртгэх үүрэгтэй. Тиймээс үүргээ хэрэгжүүлэх ёстой.
Бүх гишүүдээс намын даргыг сонгох сонгуулийг дахин зохион байгуулж, АН-ын ээлжит бус Их хурал боллоо. Тус Их хуралд Монгол орны өнцөг булан бүрээс нийт 514 үүр хороодын 1348 төлөөлөгч сонгогдон оролцсон. Ирц бүрдсэн тул Их хурал эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, намын бүх гишүүний дунд явуулсан намын даргын сонгуульд 96.3 хувийн санал авсан Х.Баттулгыг ёсчлон батламжлав. Их хуралд оролцогчдын 99.9 хувь нь дэмжсэн санал өгсөн. Хоёрдугаарт, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан намын дарга эрх мэдлээ хэрэгжүүлэх хүртэл намын бүх эрх мэдэл Их хуралд байна гэж шийдлээ. Тэгэхээр манай намын Үндэсний бодлогын хороо хуралдахгүй. Их хуралд оролцсон, хамгийн өндөр настай төлөөлөгч 81 настай, хамгийн залуу нь 19 настай байв. Намын дүрэмд орсон өөрчлөлт намын даргатай ямар ч хамаагүй.
И.Мөнхжаргал: Их хурлаараа хэлэлцсэн үр дүнгээ Улсын Дээд Шүүх бүртгүүлэхээр хандаж байна
/АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга/
-АН-ын дүрмийн дагуу даргын сунгаагаа зарлаж, хоёр нэр дэвшигч өрсөлдсөн. Ингээд санал хураалтад 117 мянга гаруй иргэн оролцсоноос 113 мянга нь Х.Баттулгад саналаа өгсөн. Ингэснээр Х.Баттулгыг АН-ын даргаар сонгосон асуудлыг Их хурлаараа хэлэлцсэн үр дүнгээ Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр хандаж байна. Үүнээс цааш АН-ын дүрэм, журам хуулийн хүрээнд үйлдэл байхгүй. Хэрвээ Улсын Дээд Шүүх бүртгэхгүй бол АН-ын нийт гишүүд ирнэ гэдгээ мэдэгдсэн.
Д.Пүрэвдаваа: Дээд Шүүх МАН-ын дохио зангаагаар шийдвэр гаргадаг болчихсон
/Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч/
-АН 21 аймаг, есөн дүүрэгт салбар нэгжтэй улс төрийн хүчин. Гэтэл Дээд Шүүх улс төрийн шийдвэр гаргаж, АН-ын бүртгэлийн асуудлыг удаа дараа хойшлуулж, маргаантай байдалд хүргэж байна. Үүнээс харахад Улсын Дээд Шүүх МАН-ын харъя байгууллага шиг ажиллаж байна гэдэг дүгнэлт гарч байгаа юм. Уг нь бол Дээд Шүүх зөвхөн бүртгэлийн ажлыг хариуцах ёстой болохоос биш субъектийн хувьд дарга нь ийм, тийм байх ёстой гэсэн дотоод асуудалд орох хууль эрх зүйн боломж байхгүй. Гэтэл Дээд Шүүх МАН-ын дохио зангаагаар шийдвэр гаргадаг болчихсон.
Б.Ган-Очир: АН-ын тухайд бичиг баримтаа ширхэг бүрээр нь тоолж, намын үүр болгоноос баримтаа бүрдүүлсэн
/АН-ын хэрэг эрхлэх газрын дарга, Улсын Дээд Шүүхэд АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч/
–Улс төрийн намын бүртгэлийг хөтлөх журам гэж бий. Улсын Дээд Шүүх энэ журмын дагуу бүртгэлийн ажил явуулна. Бичиг баримт дутуу бол бидэнд тав хоногийн дотор мэдэгдэх ёстой. АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, намын Их хурлыг зарласан, хуралдсан бүртгэл гэх мэт маш дэлгэрэнгүй 9978 хуудас буюу 55 боть материалыг өгсөн. Энэ магадгүй Монголын түүхэн дэх хамгийн их материал бүрдүүлж өгч буй, хууль ёсыг хамгийн ихээр сахисан үйл явдал болж байна. Харин бусад намууд бүртгэлийн үеэр хурлын тэмдэглэл гэх нэг хуудас цаасыг Дээд Шүүхэд өгөхөд бүртгэдэг. АН-ын тухайд бичиг баримтаа ширхэг болгоноор нь тоолж, сум, дүүрэг намын үүр болгоноос баримтаа бүрдүүлдэг. Тийм учраас Улсын Дээд Шүүх үүнийг бүртгэх үүрэгтэй. Харин бидний бүрдүүлж өгсөн материал Үндсэн хуулийг зөрчсөн байвал эсвэл намын дүрэм хүний эрх, хууль зөрчсөн бол татгалзах үндэслэл болно.
Н.Мягмардаш: Манай намын эрх барих дээд байгууллага нь Их хурал
/АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга/
-Манай намын эрх барих дээд байгууллага нь Их хурал юм. Энэ сарын 7-нд зохион байгуулсан Их хурлаар С.Эрдэнийн тамгыг хүчингүйд тооцсон. Хүчингүйд тооцсон тогтоолыг баталгаажуулсан учир энэ асуудал дуусгавар болсон.
Ш.Түвдэндорж: Манай нийгэмд сөрөг хүчин алга
/АН-ын гишүүн/
-Эрх баригчид өөрсдийн хүлээсэн үүрэгт ажлаа хийхдээ алдаа, оноотой, дутуу дулимаг зүйлс хийсэн байдаг. Иймд үүнийг нь хэлдэг шаарддаг сөрөг хүчин заавал байх хэрэгтэй. Гэтэл манай энэ нийгэмд сөрөг хүчин алга. Яагаад гэхээр эрх баригч нам Дээд Шүүх ч юм уу бүртгэлийн байгууллагыг яг тэгсэн гэхэд хэцүү ч гэлээ манай бүртгэлийн эсрэг байлгаад байгаа. Энэ нь манай намыг хоёр хагалсан мэт харагдуулж дотор нь мөргөлдөөн үүсгэж сөрөг хүчнийг хүчгүйдүүлдэг. Бид өнөөдөр дотоод асуудлаа шийдэж гэрээ засаж чадна гэж харж байна. Улмаар ард түмнийхээ санаа бодлыг УИХ дахь АН-ын бүлгээр дамжуулан парламентад хүргүүлж сөрөг хүчин гэдгээ харуулах бүрэн боломжтой болно.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
-
Бусад21 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм4 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Улс төр4 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ