Нийгэм
Нэгдүгээр сургуулийн захирал 24 хоног хоригдож байна

АТГ-ынхан энэ сарын 5-нд Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг авилга авч байхад нь баривчилж саатуулсан билээ. Энэ асуудлыг АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодрууллаа
АТГ-ынхан энэ сарын 5-нд Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг авилга авч байхад нь баривчилж саатуулсан билээ. Энэ асуудлыг АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулахад “Сургуульдаа хүүхэд элсүүлэхдээ бусдаас удаа дараа хахууль авсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа нь үнэн. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний тухай болон уг хэргийн талаар прокурорын зөвшөөрөлгүй тул албан ёсны мэдээ, яриа тодруулга өгөх боломжгүй. Одоогийн байдлаар Г.Бум-Эрдэнэ хоригдож байна. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааг ойрын үед дуусгаж, прокурорын байгууллагад шилжүүлнэ” гэсэн юм. Г.Бум-Эрдэнэ аравдугаар сарын 5-ны өдрөөс хойш нийт 24 хоног хоригдож шалгагдаж байна.
Нэгдүгээр сургууль хамран сургах тойргийнхоо 180 орчим хүүхдийг элсүүлдэг бөгөөд үүнтэй тэнцэх хэмжээний хүүхдийг харьяалал харгалзахгүй авдаг тогтолцоотой. Мөн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ 2002-2007 онд Нэгдүгээр сургуулийн хичээлийн эрхлэгчээр, 2017 оноос тус сургуулийн захирлаар ажиллаж байгаа нэгэн юм.
Дашрамд дурдахад тэрээр цалингаасаа өөр орлого байхгүй, ямар нэг хөрөнгө хуримтлалгүй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ /ХОМ/ тайлагнажээ. Мөн ХОМ-тээ өөрийн орлогыг жилийн 10 сая 66 мянга, өрхийн жилийн орлого 31 сая, машин байхгүй, газар байхгүй гэж мэдүүлжээ

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.