Дэлхий дахинд
Мексикийн екс ерөнхийлөгч мафийн толгойлогчоос 100 сая ам.долларын хахууль авчээ
Мексикийн экс ерөнхийлөгч Энрикэ Пэна Ниэтог хар тамхиний хэргээр ял аваад буй хар тамхины наймааны толгойлогч Хокин “Эл
Цагтаа Гузманы баруун гар байсан гэж өөрийгөө тодорхойлж буй Алекс Сифунтэс мягмар гаригт Брүклиний Холбооны шүүхэд болсон тодруулга дээр энэхүү хахуулийн талаар Гузманы өмгөөлөгчдийн нэг болох Жэфри Лихтманд тайлбарлажээ.
2016 онд түүнээс энэхүү хахуулийн талаар лавлахад “Энэ бол үнэн” гэж хариулжээ. Харин өмнө нь хахууль авсанаа үгүйсгэж байсан Пэна Ниэто болон түүний төлөөлөгч энэ удаад яарч ямар нэгэн хариулт өгөөгүй ч Франциско Гузман өөрийн твиттертээ “Колумбийн хар тамхи тээвэрлэгчийн дээрх мэдүүлэг нь хүний нэр төр гутаасан, утгагүй зүйл юм. Пена Ниэтогийн засаг захиргаа харин ч түүнийг илрүүлсэн, хорьсон, шилжүүлж өгсөн” гэжээ.
Энэхүү авлигын хэрэг нь өнгөрсөн оны 11-р сард эхэлсэн Гузманы хавтаст хэргийн томоохон баримт нь болоод байгаа юм. 61 настай Гузманыг 2017 онд кокайн, херойн болон бусад хар тамхийг Синало Картелийн толгойлогчийн хувьд АНУ-руу хилээр нэвтрүүлсэн гэж тус улсад шилжүүлэн өгсөн билээ. Сифунтэсийн АНУ-ын прокурорын байгууллагад мэдүүлснээр ерөнхийлөгч асан Пэно Ниэто нь 250 сая ам.долларыг нэхэмжилсний дагуу дээр дурдсан хахуулийг 2012 оны 10 дугаар сард өгсөн гэжээ.