Бусад
Нас барсан цэргийн хэрэгт холбогдуулан тус ангийн ахлагчийг саатуулжээ

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг уржигдар гарчээ.
Уг хэргийн талаар ЗХЖШ-аас тодруулахад “Ийм явдал болсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Талийгаачийн ар гэрээс энэ талаар тодруулахад: Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан дүүгийн маань тамлан алсан. Ах нар нь өнгөрсөн мэдээг сонсоод тэр дороо Эрдэнэтээс яваад очтол аль хэдийн задлан хийчихсэн байсан. Гаднын нөлөөтэй нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Цогцсыг нь шөнө Эрдэнэтэд авч ирсэн. Зодсон хүнийг хорьсон байгаа гэж хэлсэн гэсэн. Ах нь харчихаад дүүг минь их тамласан байна лээ гээд юм ярьж чадахгүй уйлаад байсан. Ингэж тамлаж алчаад зүгээр өнгөрөөхөөс айж байна” гэв.
Талийгаач хэн байв?
Б.Алтантулга 19 настай. Эхээс гурвуулаа. Хоёр ахтай, айлын бага хүүхэд. Намар цэрэгт татагдан явсан. Хувийн зан байдлын хувьд даруу төлөв, хүнтэй үг сөрөөд байдаггүй нэгэн байжээ.
Хэрэг гардаг өдөр юу болов?
Зарим хэвлэл мэдээллийн байгууллагад гарч байгаагаар талийгаач өглөөний гүйлтэндээ 15-16 цэрэг гүйж байгаад унахад нь бусад нь түшиж казармд нь оруулж, ус уулгасан ч хэсэг хугацааны дараа бөөлжөөд удалгүй нас барсан гэжээ. Харин талийгаачийн ар гэрийнхэн өдөр зодож алсан гэдгийг хэлэв. Өмнө нь ч зодуулж байсан гэдгээ хэлж байжээ.
Энэ бол талийгаачийн зодуур амсаж байсныг илтгэх гэрэл зураг. Энэ хөхрөлт хүүрийн толбо уу? Амьд байхдаа ингэж хөхөрсөн үү гэдгийг хууль, шүүхийн байгууллга тогтоох болно.
Талийгаачийн хувьд энэ бол зодуур амсаж байгаа анхны тохиолдол биш гэнэ. Тодруулбал, цэргийн албанд татагдаад байх хугацаандаа эмнэлэгт хэвтэж байсан аж. Мөн ээжийгээ эргэлтээр очсон үед “Гаргаж аваарай, хөөцөлдөөрэй ээж” гэж захихдаа зодуулж байсан тухайгаа хэлсэн байна.
Талийгаачийн хувьд ямар нэг хууч өвчингүй, эрүүл, цэргийн үзлэгт тэнцэж цэрэгт явсан байна.
Энэ хэрэгт холбогдуулан тус ангийн ахлагч М-ийг саатуулаад байгаа ажээ.
Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр нас барсны гэрчилгээг авч, талийгаачийн алтан хайрцагийг нээлгэж байгаа юм байна. Талийгаачийг ирэх даваа гаригт хөдөөлүүлнэ.
Цэрэг нас барсан 336 дугаар ангийн захирагч Д.Өлзийбаярын хувьд өмнө нь 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхад нь цэргийн хоёр алба хаагч гранатад өртөж нас барсан дуулиант үйл явдал болж байсан юм.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Эх сурвалж dorgio.mn

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент15 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг18 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм18 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм16 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм16 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа