Нийгэм
Ж.Ганбат: Төсвийн тодотгол дээр 516.9 тэрбум төгрөгийг хэмнэнэ
Засгийн газраас 2022 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа бодлогын гурван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Төрийн хэмнэлтийн бодлого. Хэмнэлтийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөвт байгууллагын зарим зардал, арга хэмжээг бүрэн болон хэсэгчлэн зогсоох замаар төсвийн жил дуустал 39.1 тэрбум төгрөг хэмнэхээр тооцоод буй. Түүнчлэн төсөвт байгууллагуудад хэрэгжүүлэхээр тооцсон хэмнэлтийн бодлогын задаргааг танилцуулан, мэдээлсэн билээ.
Тэгвэл төсвийн хөрөнгө оруулалтын тухайд хэмнэлтийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэхээр тусгасан талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын өгч буй мэдээллээс хүргэе.
Тэрбээр “Төсвийн хөрөнгө оруулалтын тухайд хэмнэлтийн хэд хэдэн зарчмыг барьсан. Эхнийх нь нэн шаардлагатай биш төслүүдийн хөрөнгө оруулалтыг хэмнэх. Үүнд оффисын барилга, наадмын талбай, спорт заал, усан бассейн, оффисын тоног төхөөрөмж, их засвар, орон нутгийн тохижилт, нийтийн эзэмшлийн зам талбай гээд нийтдээ 91 төслийн 101.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэн шаардлагатай биш гэж үзээд хэмнэхээр оруулж ирсэн.
Мөн ажлын явц, гүйцэтгэлтэй нь уялдуулан энэ онд ашиглалтад орох боломжгүй зарим төслийн санхүүжилтийг хойшлуулах арга хэмжээ авсан. Үүнд 338 төслийн 415.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хойшлуулан ирэх он руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Нийлээд хөрөнгө оруулалтаас 516.9 тэрбум төгрөгийг төсвийн тодотгол дээр хэмнэхээр оруулж ирсэн.
Нийслэл хотын 57 хэсэгт цэцэрлэгийн хүртээмж хүндрэлтэй байгаа учир хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар ярилцаад эхний ээлжинд Улаанбаатарт 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Яамнаас орон нутагт хүртээмж харьцангуй гайгүй гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс эхний ээлжинд нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдээд, орон нутагт үе шаттайгаар шийдвэрлэнэ” гэв.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ