Бусад
Ж.Батбаясгалан: Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэл хот төрийн 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн зохион байгууллаа.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдын онцлог нь иргэний бүртгэлээс өгсүүлээд хот тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалт, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, цагдаа, онцгой, эрүүл мэнд гээд алхам тутамдаа хүний амьдралтай холбоотой санал гомдол шийдвэрлэх, дээд шатны шийдвэр гаргах зэрэг нийгмийн харилцаанд байнга ордгоор онцлог юм. Тиймээс ч энэ удаагийн зөвлөгөөнд өндөр ач холбогдол өгч, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар оролцож, төрийн албан хаагчдад хандан үг хэллээ.
Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, хуулийг ягштал баримтлах, авлигагүй, хүнд сурталгүй, цомхон, ил тод, цахим төрийн үйлчилгээг иргэддээ хүргэхэд анхаарч ирсэнийг онцолсон.
Тухайлбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэл хот төрийн 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн. Төлбөр хураамж болон бүртгэл лавлагаатай холбоотой үйлчилгээг аль болох цахимжуулах бодлого баримталж байгаа төдийгүй долоон хороонд төрийн олон төрлийн үйлчилгээг хүргэх ажлыг эхлүүлсэн. Мөн нэг цэгийн үйлчилгээний нэгдсэн төвийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйлчилгээний хүртээмж, тоог ч олшруулж байгааг онцоллоо. “Иргэдийн оролцоо”-г нийслэл хот эрхэмлэж байна. Нийслэлчүүдийнхээ санал шүүмжлэл, өргөдөл гомдлын мөрөөр чамгүй ажил хийсэн.
Түүнчлэн төсөв төлөвлөгөөгөө батлахаас өгсүүлээд авто замын бүтээн байгуулалт, сургуулийн цэцэрлэгийн хүртээмжинд ч иргэн бүрийн санал бодлыг тусгахыг эрхэмлэж байна. 2019 оны хувьд Нийслэл хотод “Өндөр хариуцлагатай жил” байх болно. Учир нь Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн тэгш ой тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Нийслэл хот “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” гэдгээ тодотгоод байгаа энэ үед өмнөө тавьсан зорилт, бодлогоо хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын үүрэг оролцоо их” гэдгийг дурдлаа.
“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, нэр хүнд, ажилдаа хандах хандлага, хүнтэй харьцах харьцаа болон төрийн албаны хуулийг ягштал мөрдөх зарчмууд шууд хамаарна гэдгийг тодотгон хэлмээр байна. Учир нь Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид нь Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувьд нь үйлчилгээ үзүүлж, иргэдээ мэдээллээр хангаж, ажиллаж, амьдрах нөхцөлтэй нь шууд харилцдаг. Тэр утгаараа та бүхэн бол Монгол төрийн нүүр царай.
Монголын төрийн нүүр царай болсон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдаас Монгол төрийн нэр хүнд шууд хамаарна гэдгийг ямагт санаж, хууль дээдлэн, шударга ёсоо ягштал мөрдөх учиртай гэдгийг энэхүү индэрээс дахин сануулья” хэмээн хэллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент14 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг18 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм15 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм15 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа