Нийгэм
Био йодоор баяжуулсан ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭЭЛТ боллоо /24 фото/

Органик иодыг хүнсний үйлдвэрт ашиглан, баяжуулсан хүнсээр дамжуулан хүн амын органик иодын хэрэглээг нэмэгдүүлэх, йодын дутагдлыг богино хугацаанд арилгах зорилготой “Био йод – Урт насла, удаан жарга” үндэсний хөтөлбөрийн анхны бүтээгдэхүүнүүд нээлтээ хийлээ.
Био йодтой гоймон
Нүүдэл жи ХХК нь монголчуудын өдөр тутам хэрэглэдэг Гурилтай шөл, Цуйван, Шпаггети гэх мэт олон төрлийн амтат хоолыг хийхэд чанарын өндөр шалгуурыг хангасан гоймон үйлдвэрлэдэг билээ. Ингэхдээ “энгийн биш эрүүл мэндэд сайныг нь” буюу Монголчуудын хэрэглээ болсон борцтой, ясны шөлтэй, бүхэл үрийн, хоёрдугаар гурилын гэх мэт органик бүтээгдэхүүнүүдийг орц найрлагандаа оруулж өгдөг. Харин энэ удаа Био йод төсөлтэй хамтран йодоор баяжуулсан шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. 100 гр йодтой гоймон идсэнээр 30 мкгр йодыг авах ба энэ нь хүүхдийн өдрийн хэрэгцээний 70%-тай тэнцэх юм байна.
Био йодтой өндөг
Монгол улсын анхны бүрэн автомат, орчин үеийн технологи бүхий жилдээ 100 сая өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай, 500 мянган толгой шувууны аж ахуйг амжилттай хэрэгжүүлж буй НВЦ группын Баян өндөгний үйлдвэр нь салбарынхаа хөгжилд дахин нэг дэвшлийг нэвтрүүлэн Био йодоор баяжуулсан өндөгийг худалдаанд гаргаж эхлээд байна. Нэг өндгөнд 50 мкгр буюу хүүхдийн нэг өдрийн йодын хэрэгцээ, насанд хүрсэн хүний нэг өдрийн йодын хэрэгцээний гуравны нэгийг агуулсан байдаг юм байна.
Био йодтой бяслаг
Бяслагийн ертөнцөд Монголыг төлөөлөх өвөрмөц бүтээгдэхүүнийг бүтээж буй Cheese Republic брэнд Био йод хөтөлбөртэй хамтран йодоор баяжуулсан бяслагийг танилцуулж байна. Энэхүү монголд үйлдвэрлэсэн бяслагийн 200 гр- д 200 мкгр буюу дөрвөн хүүхдийн өдрийн хэрэгцээ байдаг байна.
Нээлтийн арга хэмжээнд Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Г. Угалзцэцэг, жүжигчин Т.Бархүү, тогооч Я.Энхээ нар оролцож, өөрийн эрүүл хооллолтын хэв маяг, йодыг өдөр тутмын хоол хүнсээрээ хэрхэн авах тухай туршлагаасаа хуваалцлаа.
Өдөрлөгийн үеэр хэрэглэгчид йодоор баяжуулсан бүтээгдэхүүнүүдийг онцгой хямдралтай үнээр худалдан авч, тогооч Энхээгийн хийсэн йодоор баяжуулсан хоолыг амталлаа.
Өдөр тутмын эрүүл хооллолтондоо йодоор баяжуулсан бяслагийг Номин супермаркетийн сүлжээгээр, Нүүдэл йоджуулсан гоймон болон йоджуулсан өндөгийг Номин супермаркет, Имарт салбаруудаас худалдан авах боломжтой юм.
Хөтөлбөрийн санаачлан хэрэгжүүлэгч
“Сайнбиотех” ХХК
Хөтөлбөрийг дэмжигч байгууллагууд
МҮХАҮТ
“Cheese Republic” ХХК
“Нүүдэл Жи” ХХК
“НВЦ” ХХK

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг14 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр16 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр15 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа