Улс төр
Н.Мандуул: Самурай бонд эзэмшигч нартай зах зээлийн ханшаараа буцаан худалдан авах хэлцлүүдийг хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан болон Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нар тус банкны зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл өглөө.
“Хөгжлийн Банканд энэ жил бид 800 тэрбум төгрөгийг заавал төлүүлэх ёстой”
Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжлийн Банканд энэ жил бид 800 тэрбум төгрөгийг заавал төлүүлэх ёстой. 800 тэрбумыг эргэн төлүүлж байж тус банк энэ жилийнхээ балансыг амжилттай барина гэсэн үг.
Энэ оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд бид Хөгжлийн Банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлэхэд анхаарч, үр дүн гаргаад тэр алдагдлын санг буцааж буулгах төлөвлөгөөтэй ажиллана.
Зургаадугаар сарын 30-н гэхэд дээрх 800 тэрбумын талыг нь төлсөн байх шаардлагатай. Учир нь тус банкны хагас жилийн тайланд нь аудит оруулна. Тэгэхэд тодорхой хэмжээний үр дүн гарсан байх ёстой бөгөөд энэ жилийн төлөвлөгөөнийхөө ядаж 50 хувь буюу 400 гаруй тэрбум төгрөгийг төлүүлсэн байх ёстой.
Өөрөөр хэлбэл, одоогийн 260 орчим төгрөг дээр нэмж 150 тэрбум орчим төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлэх арга хэмжээг ойрын хугацаанд яаралтай авч ажиллана.
Ер нь Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудал хөдөлгөөнд орж байгаа.
Түүнээс гадна Монголбанкнаас Хөгжлийн Банканд 2020, 2021 онд хийсэн шалгалтуудаар нийт 1.5 их наяд төгрөгийн болзошгүй алдагдлын санг баланс дотор нь байгуулах агт тогтоосон байдаг. Гэсэн ч өнөөдрийг хүртэл үүнийг балансад оруулаагүй явж ирснийг залруулна” хэмээн ярилаа.
“Самурай бонд эзэмшигч нартай зах зээлийн ханшаараа буцаан худалдан авах хэлцлүүдийг хийнэ”
Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Одоогоор Самурай бондын эргэн төлөлтийн гуравны нэгийг Монголбанкан дахь тусгай дансанд байршуулаад байна. Мөн Самурай бонд эзэмшигч нартай хэлэлцээрийг эхлүүлсэн бөгөөд цааш зах зээлийн ханшаараа буцаан худалдан авах хэлцлүүдийг хийгээд явна.
Харин Чингис Хаан банкны хувьд, Хөгжлийн Банкнаас хадгаламж байршуулсан гэрээ байдаг. Хөгжлийн Банкны зүгээс сүүлд нь нэмэлт барьцааны гэрээ хийж, зарим үл хөдлөх хөрөнгийн шаардах эрхийг Хөгжлийн Банк авсан байдаг. Бид хууль, хяналтын байгууллагатай хамтран тус банк дээр үүссэн төлбөрийг эргэн төлүүлэх дээр ажиллагаагаа үргэлжлүүлж явна.
Хөгжлийн Банкны зээлийн багцуудыг төрийн өмчит компаниудынх, Хөтөл, Кью Эс Си болон хувийн хэвшлүүдийнх гэж гурав хувааж үзэж байгаа бөгөөд бүх талуудтай гэрээ хэлцэл хийж байна.
Зээлээ зориулалтаар нь ашиглаад, төсөл нь хэрэгжиж байсан ч цар тахал зэрэг зах зээлийн янз бүрийн шалтгаанаар төсөл нь саатсан зарим хувийн хэвшлийн компаниудад аль болох уян хатан хандаж байна.
Зээлийн эргэн төлөлттэй холбоотой олон саналууд гарч буй. Мэдээж дараагийн хэлцэлд орж гэрээг шинэчлэхийн тулд банкны зүгээс магадлан шинжилгээ хийх ёстой байдаг. Тиймээс бид зарим төслүүд дээр нэмэлт магадлан шинжилгээ хийхэд нөхцөл байдал өөрчлөгдөөд шинээр баримтууд гарч ирж байгаа. Энэ нь цаг авахаар байна.
Гэсэн ч зургаадугаар сарын 30-н гэхэд хагас жилийн тайлангаа гаргах ёстой. Тэр хүртэл төрийн өмчит компаниудын чанаргүй зээл дээр шийдвэр гаргуулж ажиллагаа хийх ёстой болно.
Хөгжлийн Банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах чиглэл гарсан. Энэ ажлын хэсэг барьцаа хураах зэрэг ажиллагаа хийхгүй бөгөөд ерөнхий бодлогын болон зарим зарчмын шийдэл гаргах асуудал дээр зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажиллах юм” гэв.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм17 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр17 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр17 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа