Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Дорнын говийн гангараа ногоон зурвас

Нийтэлсэн

-

Дорнын говьд хэдийнэ зун авхай айлсчээ. Ширхэглэн гялалзах элс, торгон хээ татуулан зурайх. Алсаас цайрах хөх уулсын энгэр бэл ногоон туяанд хучигдан зэрэглээ татуулан сунайх. Ийм л өглөөг Равжаа хутагтын нутагт угтлаа. Дөнгөж гөлөглөсөн улиасны, навчны эхүүн мөртөө нялуун үнэрт мансуурсан Сайншанд  хот шинэ дээлээ өмссөн дагина  шиг үзэсгэлэн гоо.  Ирсэн зочдын нүдийг цэвэр цэмцгэр орчин хужирлана. Монгол хүн хийж бүтээж, цэвэр сайхан орчинд аж төрж болдгийн жишээг дорноговьчууд харуулахыг хичээж буй нь ч илт. Одоо цөлжилтөд идэгдсэн говио ногоон говь болгох зорилт тавьсан сургаар бидний хэдэн сэтгүүлчид Зүүнбаянд хөл тавьсан нь энэ.  Цагтаа арван мянган цэргийн хромон гутлын өсгийгөөр тамгалагдаж байсан буйдхан энэ хот эл хуль мэт санагдаж болох ч Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд нь дор бүрнээ ахуй орчноо өөд татан ногоон зурвас бий болгосон харагдана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүн гэж хэлэх хүнтэй захаас аван таарах аж. Гагцхүү модыг тариад орхих бус хайрлаж, хамгаалан усалж ургуулах нь юу юунаас чухал  болохыг  анзаарч л явлаа.   Цөлжилттэй тэмцэх нь дан ганц Байгаль орчны яамны ажил бус Батлан хамгаалах салбарт хамаатай гэж үзэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй дэмжихийн зэрэгцээ манлайлах үүрэгтэй оролцон, мод тарих, ургуулах, арчлан хамгаалах ажлыг амжилттай гүйцэтгэж буйг энд дурдахад таатай байна. Үүний нэг томоохон ажил нь “Мод үржүүлэг-агроэкологийн сургалтын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа байлаа.

“Мод үржүүлэг-Агроэкологийн сургалтын төв” нь жилд нэг сая тарьц, суулгацыг бэлтгэнэ

Төвийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч хурандаа А.Болдбаатар нарын хүндэт төлөөлөгчид оролцлоо. Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян тосгонд байгуулж байгаа тус Мод үржүүлэг-агроэкологийн сургалтын төв нь Батлан хамгаалах салбарын олон төслүүдийн нэг хэсэг юм. Энэхүү төвийг байгуулснаар жилд нэг сая тарьц, суулгацыг бэлтгэхийн зэрэгцээ сургалт, судалгааны ажлыг явуулах боломжтой юм. Мод үржүүлэг-агроэкологийн сургалтын төв, мод үржүүлгийн газруудыг 2022-2024 он хүртэл үе шаттайгаар байгуулснаар 2024 оноос эхлэн жилд 9.504 сая ширхэг тарьц, суулгац бэлтгэж нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.  Энд онцлоход, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбар нь 2021-2030 он хүртэл дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорилт тавьсан бөгөөд нийт 27 сая мод тарьж, ургуулан ногоон орчныг бий болгох юм.

Мөн нэгтгэл, анги, байгууллагын өнгө үзэмжийг дээшлүүлэх, эрүүл ногоон орчныг байгуулах зорилгоор Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл анги, салбаруудын нийт 50 байрлалд 2030 он хүртэл хугацаанд төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын байрлалд 800 мянган мод бут, сөөг тарьж ургуулах юм. Энэ онд Зэвсэгт хүчний 014, 256, 336, 350, 353 дугаар ангиудыг жишиг эко ногоон хотхон болгохоор зорилт тавин мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах юм. Өнгөрсөн онд Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг жишиг ногоон хотхон болгох зорилтын хүрээнд 14 нэр төрлийн 8485 ширхэг мод, бут, олон наст ургамал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий явган хүний зам, талбай, гүйлтийн зам, спорт тоглоомын талбайг байгуулжээ.

Эл “Мод үржүүлэг-агроэкологийн сургалтын төв”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцогчдын сэтгэгдлийг хүргэе.

Г.СайханбаярМодыг нэг газраас огтолж нөгөө газарт тарих бус өөрсдөө ургуулж тарих нь чухал

/БХЯ-ны сайд/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин манлайлан оролцох хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Энэ хүрээнд орон нутагт ялангуяа Говийн бүсэд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336 ангиа түшиглээд Дорноговь аймгийн ЗДТГ-аас олгосон 30 га газрыг мод үржүүлгийн болгон ашиглахаар ийнхүү бэлтгэл ажлаа эхлүүлж байна. Энэ газрыг өнөөдөр харахад хэдий хоосон цагаан газар байгаа ч дэд бүтцийг нь хийж худагжуулж, бүрэн хашаажуулж, услалтын системтэй болгож мөн хоёр га газар өвлийн хүлэмжүүлэлт хийнэ. Тодруулбал услалтын системийг 2-3 төрлөөр хийнэ, говьд ургаж амьдрах чадвартай заг, хайлаасыг үрсэлж, ургуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Энэхүү мод үржүүлгийн газрууд үндсэндээ хоёр жидийн хугацаанд бодит биеллээ олно. Ирэх 2024 оны хавраас эхлэн жилд дунджаар 1.9 сая үрслүүлгийг бусад мод тарих цэргийн ангиудад хүлээлгэн өгч ургуулах ийм боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Хөрсний судалгааг манай экологийн мэргэжилтнүүд маш сайн хийсэн мөн түүнчлэн энэ мод үржүүлгийн газарт экологийн сургалтын төвийг байгуулж бүтээн байгуулалтын хийнэ. Дорноговь болон говийн бүсэд байгаа анги салбаруудын, алба хаагч тэдгээрийн гэр бүлийг агроэкологийн мэдлэгтэй болгон, сургаж үүгээрээ дамжуулан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зохион байгуулалтыг БХЯ, ажиллах хүчийг зэвсэгт хүчний анги салбарууд жанжин штаб, санхүүжилтийг “Эрдэнэс таван толгой” ХК-тай хийсэн гэрээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ. Энэ үржүүлгээс гарсан модыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам дагуух элсжилт, элсний нүүдлээс хамгаалах ногоон зурвасыг байгуулах ажилд зориулагдана. Тэгэхээр 400 км төмөр зам дагуух ногоон зурвас байгуулна гэхээр боломжгүй мэт санагдаж байж магадгүй. Тиймээс энэ мод үржүүлгийн газрыг аль болох олноор байгуулж, мод үржүүлгийн газарт хоёроос гурван жил  энэ моддоо тарьж ургуулаад энэхүү ургасан модыг тэр төмөр замаа дагуулан тарина гэж ойлгож болно. Арчлан хамгаалахтай холбоотойгоор зэвсэгт хүчний ангиуд дээр есөн мод үржүүлгийн газар хоёр агроэкологийн сургалтын төв байгуулна. Мөн дээр мадыг арчлан хамгаалахад зориулан бүх зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд албан ёсоор мэргэжилтэн бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар бид зэвсэгт хүчний хэмжээнд 25 сургагч багш бэлдсэн бол ХААИС, агроэкологийн сургууль дээр 1800 орчим алба хаагч, чөлөөндөө гарсан ахмадуудыг бэлтгэсэн гэдгийг хэлмээр байна. Эдгээр хүмүүсийг агроэкологийн сургалтын төв, мод үржүүлгийн газрууд дээр ажиллуулна. Зэвсэгт хүчний ангиуд дээр орон тооны экологийн мэргэжилтэн гэж томилсон энэ хүмүүс нь мод үржүүлэг, ургалт, технологи зэргийг нь хариуцна.

Ч.Цогтжаргал: Зэвсэгт хүчин мод үржүүлгийн газрыг бүсчлэн байгуулж байна

/ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал/

Бид бүхэн зэвсэгт хүчний говийн бүсийн мод үржүүлгийн талбай дээр зогсож байна. Зэвсэгт хүчин “Тэрбум мод” үндэсний  хөдөлгөөнд тодорхой үүрэг гүйцэтгэн оролцож байгаа. Ерөнхий командлагчийн өгсөн үүргийн дагуу байгалийн доройтол, цөлжилт, цаг уурын өөрчлөлт бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал тиймээс чухал үүрэг гүйцэтгэх нь зөв гэсэн. Энэ говийн бүсэд Монгол хүн, мал амьтан амьдрах боломжгүй болохын бол монгол улсын үндэсний аюулгүй байдал алдагдана. Тиймээс зэвсэгт хүчин энэ ажлын хүрээнд мод үржүүлгийн газрыг бүсчлэн байгуулж байна. Тухайн бүс нутгийн хөрс, шороонд ургах боломжтой модыг тарьж, үржүүлэхийн нэг нь Дорноговь аймгийн Зүүн баян сум дахь говийн бүсийн мод үржүүлгийн талбай байгаа юм. Эл талбайд ургасан модоо бид төмөр замын дагуу тарьж ургуулна мөн үйл ажиллагаа жигдрээд ирэхэд 30 га талбайгаас жилдээ нэг сая тарьц суулгац гаргахаар төлөвлөсөн.

О.Батжаргал: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд манай аймаг 20 сая мод тарих амлалтыг өгсөн

/Дорноговь аймгийн Засаг дарга/

Монгол Улсын батлан хамгаалах яам, Дорноговь аймгийн ЗДТГ-тай хамтран өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. БХЯ “Эрдэнэс тавантолгой” ХК-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр Дорноговь аймгийн Сайншанд сумын II багийн нутаг дэвсгэр болох Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336 ангиа түшиглээд мод үржүүлэх, агроэкологийн сургалтын төвийн шавийг тавилаа. Орон нутгийн зүгээс 30 га газрыг төлөвлөж ИТХ-ын зүгээс байгуулсан цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа цахилгаан болон худаг усны дэд бүтэцтэй ойрхон байхаар шийдэж өгсөн. Энэ сургалтын төв, мод үржүүлгийн газар байгуулагдсанаар говийн бүсэд тариалах мод суулгацын хангалтын нэлээдгүй хувийг жин дарах боломж бүрдэнэ гэж харж байгаа. Дорноговь аймаг Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 20 сая мод тарих амлалтыг өгсөн. Амлалтаа биелүүлэхийн тулд энэхүү мод үржүүлэг, сургалтын төвд ажиллах нөхөрлөлүүд, аж ахуйн нэгжтэйгээ хамтран ажиллах болно.

Б.Галсан: Мод тарих нь таны нэг насны буян юм шүү

/Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 ангийн дэд түрүүч/

Миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумаас өнгөрсөн оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн албанд татагдсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оролцож байгаадаа их баяртай байна. Манай зэвсэгт хүчний Зүүнбаян дахь 336 ангийн хувьд ангийн хашаандаа гурван мянга гаруй мод тарьсан. Ер нь дан ганц мод тарихаас гадна аав ээжийнхээ ачийг хариулж байгаа хэрэг гэж бодож байна. Миний төдийгүй надтай мөр зэрэгцэн алба хааж байгаа залуус маань мод ургуулж, үржүүлэх том туршлага өвөртлөн нутагтаа очих болно. Ингээд эцэст нь хэлэхэд мод тарих нь таны нэг насны буян юм шүү, амьдралдаа эргээд харахад бахархах сайхан зүйлсийг хийж яваарай гэж хэлье.

Зэвсэгт хүчний 336 дугаар анги эко хотхон болно

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ өдөр мөн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажиллалаа. Батлан хамгаалах сайдыг дагалдаж БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал, , БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа нар байлцлаа.

Батлан хамгаалахын сайд тэргүүтэй төлөөлөгчид тус ангид хүрэлцэн ирэхэд Зүүнбаян цэргийн хүрээний хүндэт харуул угтан авлаа. Аймаг орон нутагт явагдаж буй бүтээн байгуулалтын хүрээнд тус ангид ч нэлээд ажил хийгдэж байгаагийн нэг нь “Эко хотхон” байгуулах төслийг эхлүүлж буй явдал бөгөөд ирсэн зочид энэхүү хотхоны мод тарихад үйл ажиллагаанд гар бие оролцлоо. Анги, байгууллагын орчныг ийнхүү эко хотхон болгосноор тэдгээрийн өнгө, үзэмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн хувь нэмрээ оруулах юм.

Мөн энэ үеэр ангийн түүхт 90 жилийн ойг угтаж жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн хүндэтгэлийн ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус цэцэрлэгт хүрээлэн ангийн чанх урд байгуулагдаж байгаа бөгөөд 400 ширхэг хайлаас модны суулгац, 1000 ширхэг буйлс модны үрийг суулгаснаас гадна усан оргилуур, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг байршуулжээ. Мөн хүндэт самбарт нь их говийн гарнизонд үйл ажиллагааг явуулж байсан ангиудын нэрийг хүндэтгэн залж, мөнхөлсөн нь ихээхэн онцлог болжээ. Үргэлжлүүлээд

Aнгийн захирагч хурандаа А.Болдбаатар

ангийн байр, хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулсан юм.Энэ үеэр тэрбээр хэлэхдээ “Цаашдаа манай анги энэхүү мод үржүүлэг, сургалтын төвийн газар дээр тарьц ургуулах, худаг гаргах, услалтын систем, тог цахилгааныг шийдвэрлэх, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, сургалтыг явуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү анги салбараа ногоон эко хотхон болгохын тулд мэргэжлийн компаниудтай хамтарч гэрээ байгуулж өнөөдрийн байдлаар арван төрлийн модыг тарьж ургуулахад бэлэн болсон. Дараагийн нэгэн ажил нь энэ говийн элсэн дээр зүлэг ургуулахаар хөрс, усны дээжийг шинжлүүлсний үндсэн дээр “Согоовор” ургах боломжтой болохыг тогтоосон. Энэ жилийн хувьд хөрсөн дээрээ туршиж үзсэн манай энэ нутаг байгалийн эрс тэс уур амьсгалтай учраас зургадугаар сараас эхлэн зүлэг тариалах ажлаа эхлүүлж үндсэндээ долдугаар сар гэхэд үр дүнг нь үзэх болно. Манай ангийн хувьд 4194 метр квадрат талбайд зүлэг тариалах бол нийтдээ 4840 ширхэг арван төрлийн мод тарьж ургуулахад бэлдээд байна” хэмээв.

Хангимандалын төмөр замын ажилд зэвсэгт хүчний зургаан ангийн алба хаагчид ажиллаж байна

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь үндсэн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхээс гадна эх орныхоо стратегийн томоохон бүтээн байгуулалтад оролцдог. Тухайлбал өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын их бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний БИЦУГ цэргийн алба хаагч болон нэгж техникээ оролцуулан төмөр замын доод болон дээд бүтцийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.3 км төмөр замын төгсгөл хэсэг буюу 173.3 км-226.3 км хүртэлх нийт 53 км замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний зургаан ангийн алба хаагчид хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа юм.

Доод бүтцийн ажилд далан байгуулах, хөрсийг зохих нягтад хүргэх, гүүр хоолой байгуулах зэрэг ажлууд багтаж байна. Тус бүтээн байгуулалтын ажилтай Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцаж ажлын үйл явц түргэн шуурхай, чанартай явагдаж дуусах шатандаа орж байгаад салбарын сайдын хувьд сэтгэл хангалуун байгаа гэдгээ онцолсон юм. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсийг Хангимандалын боомтоор экспортлох, экспорт, импортын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Энэ тухай Дорноговь аймгаас сонгогдсон

УИХ-ын гишүүн Т. Энхтүвшин хэлэхдээ

“Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд импорт, экспортын ачааг нэмэгдүүлэх боомтын сэргэлтийг асуудал яригдсан. Ялангуяа Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг эдийн засгийн эргэлтэд оруулах Тавантолгойн нүүрсийг Ханги мандлын боомтоор экспортлох юм. Түүнийхээ хүрээнд Ханги мандал-Зүүнбаянгийн чиглэлийн 226 км замын ажил эхлээд явж байна. Энэ төмөр зам маань нэлээн онцлогтой төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр хийгдэж байгаа. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу энэ төмөр зам дээр 58 компани, зэвсэгт хүчний гурван том анги нэгтгэл голлон оролцож байна. Хамгийн гол асуудал бол энэ төмөр замыг хугацаанд нь буюу аравдугаар сард хүлээлгэн өгөх ёстой. Дэд бүтцийн ажлууд хийгдэж гүйцэтгэл өндөр байгаа ялангуяа газар шороо, ул суурийн ажил зургадугаар сарын 1-нд дуусна. Дээр нь дээд үе угсрах ажил үндсэндээ аравдугаар сард багтаан дуусгаж Тавантолгойн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ” гэлээ.

Батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг Дорнын говьд сурталчлав

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг Дорноговь аймгийн төв Сайншанд суманд зохион байгууллаа.

Өдөрлөгт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд, Дорноговь аймгийн иргэд оролцлоо. Үйл ажиллагааны хүрээнд БХЯ, ЗХЖШ-ын харьяа арав гаруй анги, байгууллагын 200 гаруй алба хаагчид аймгийн иргэдэд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа.

Үйл ажиллагаа аймгийн төрийн алба хаагчидтай хийсэн уулзалтаар эхлэхийн зэрэгцээ Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчид аймгийн нэгдсэн эмнэлэгт олон төрлийн үйл ажиллагааг явууллаа. Тухайлбал, Цэргийн төв эмнэлэг явуулын амбулаториор “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэгийг аймгийн 200 гаруй иргэдэд үзүүлсэн. Гурван лабораторийг Камаз маркийн автомашинд суурилуулж, клиник, эмэгтэйчүүд, ходоодны дуран, хэвлий, эхо, рентген зэрэг зургаан чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээг нэг дор 15 хүнд үзүүлэх чадвартай юм.

Цэргийн төв эмнэлгийн даргаерөнхий эмч хурандаа Б.Энх-Од хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд одоогоор манайх болон Төмөр замын эмнэлэг л явуулын лабораторитой. Тиймдээ ч бид Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд нарийн мэргэжлийн 20 эмчийн бүрэлдэхүүнтэй иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлснээс гадна Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай харилцан туршлага солилцож ажиллалаа. Цаашдаа “Эрт илрүүлэг” урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотойгоор 5 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20 хүртэл 4 баг, нийт Зэвсэгт хүчний ангиудын цэргийн алба хаагч болон тэдгээрийн ар гэрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна” гэсэн юм.

Түүнчлэн Дорноговь аймагт амьдардаг цэргийн насны залуусын 108 залууд эрүүл мэндийн үзлэг явуулж, 70 гаруй залууг эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцэхгүй болохыг нь илрүүлсэн байна. Мөн хүнд хэлбэрийн цөс, шамбармын дурангийн хагалгааг амжилттай хийж, 200 гаруй иргэдэд урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ. Батлан хамгаалахын төв архив 60 гаруй иргэдэд хугацаат цэргийн алба хаасан лавлагаа гаргалаа. Мөн иргэдэд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын баатрууд, ахмад дайчдын талаар мэдээлэл хүргэж ажиллалаа.

Харин Монгол цэргийн музейн хамт олон Дорноговь аймгийн иргэдэд зориулан “Монгол цэргийн дайчин уламжлал” сэдэвт үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэнд Зэвсэгт хүчний 100 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн, Дорноговь аймгаас төрсөн Улсын баатар Д.Данзанваанчигийн дайны үед хэрэглэж байсан 50 мм-ийн миномёт, бичиг баримт болон тус аймгийн орон нутаг судлах музейгээс түүний хэрэглэж байсан эдлэл, хөрөг зураг зэргийг дэглэсэн юм. Түүнчлэн хурандаа генерал Жамьянгийн Лхагвасүрэнгийн ёслолын дүрэмт хувцас, буу, сэлэм, энхийг сахиулагчдын дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байсан үе, үеийн сонирхолтой баримтууд зэрэг онцлох эд өлгийн зүйлсийг дэглэн үзүүллээ. Энэхүү үзэсгэлэнгийн талаар

Монгол цэргийн музейн Боловсролын ажилтан-Тайлбарлагч Д.Содбилэгт ярьсан юм. Тэрбээр “Манай үзмэрүүд 1911 оноос хэрэглэгдэж ирсэн зарим үзвэрүүд мөн 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан гэх мэтчилэн музейн сан хөмрөгөөс 100 гаруй үзвэрийг дэлгэн гаргасан. Дэлхийн түүхийг судалъя гэвэл Монголын түүхийг судал Монголын судалъя гэвэл цэргийн түүх гэж ярьдаг. Тиймээс Монголын түүхийн маш том судалбар шинжлэх ухаан бол Монгол цэргийн түүхийг шинэ чулуун зэвсгийн үеэс ярьж болно. Яг өнөөдрийн байдлаар монгол цэргийн музей зэвсэгт хүчний үүсгэн байгуулагдсаны 110 жилийн өмнөх үеэс эхлүүлээд орчин цагийн зэвсэгт хүчний үйл ажиллагаа Монгол Улсад ямар бүтээн байгуулалт хийгдсэн тэдгээртэй холбоотой гэрэл зураг баримтуудыг энэ үзэсгэлэнд дэлгэсэн. Энэхүү өдөрлөгт зориулан онцолж авчирсан үзмэр гэвэл Монгол Улсын баатар Д.Данзанванчигийн чөлөөлөх дайнд хэрэглэж байсан 50 мм-ийн миномёт, өөрийнх баримт бичгүүд уран зургийг Дорноговь аймгийн орон нутаг судлах музейтэй хамтран гаргасан байгаа” гэв.

Түүнээс гадна Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын жагсаалын үзүүлэх тоглолт болон Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн офицер, ахлагчдын гардан тулааны үзүүлэх тоглолтууд талбайд цугларсан олныг эрхгүй гайхшруулж чадсан юм. Үргэлжлүүлээд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтоор нутгийн иргэдийн сонорыг мялааж, сэтгэлийг баясгалаа. Ийнхүү Дорноговь аймгийн иргэд, хүүхэд залуус тус өдөрлөгт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны тухай олон талын дэлгэрэнгүй мэдээлэлтэй боллоо гэдгийг онцолж байсан юм. Мөн энэ өдөрлөгийн үеэр нэгэн баярт үйл явдал тохиосон нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Ланд Круйзер 77 маркийн авто машин бэлэглэсэн бөгөөд түлхүүрийг ангийн захирагч хурандаа А.Болдбаатарт гардуулан өгсөн юм.

Ийнхүү элсэн говийг ногооруулж, цөлжилтөөс эх орноо аврах нэг том төсөл ийнхүү эхэлж буйг нүдээрээ үзэж, сонины саарал цаасанд буулгасан нь энэ билээ.

 

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.

Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр15 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр15 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад7 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим