Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Н.Мандуул: Галтай газар орсон ч ухрахгүй, эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзнэ

Нийтэлсэн

-

Хөгжлийн банк 11 жилийн дараа шинээр, шинэ бодлоготой төрөн гарна гэсэн амбиц хүлээлт миний хувьд байна-

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  • Юуны өмнөасуухад олон их наядын өр цэгцлэх, нийгэм улс төрийн хамгийн халуун цэг дээр та ямар шалгуураар ирсэн бэ?
  • Хөгжлийн банкны энэ онцлог цаг үед захирлаар нь ажиллаж буй хүний хувьд нийтэд тодорхой үнэн, зөв мэдээлэл өгч, өөрийн байр суурийг илэрхийлэхнь зүйтэй байх. Өөрөө гарч ирж ярьж хэлж байхгүй бол миний өмнөөс хүмүүс дураараа ярьчихдаг юм байна. Би Хөгжлийн банканд ирэхээс өмнө нь Сангийн яаманд газрын даргаар ажиллаж байсан. Ажлын туршлагын ихэнх хугацааг Сангийн яаманд ажиллаж өнгөрөөсөн, мөн АНУ-д Фулбрайтын тэтгэлгээр MBA хийсэн юм. Сангийн яаманд голчлон Засгийн газрын бондын дахин санхүүжилтийн ажлыг хариуцаж ажиллаж байлаа. Улс төрөөс бол нилээд хол хүн л дээ. Ногдсон ажлаа мэргэжлийн түвшинд хийхийг урьтал болгож ирсэн. Хөгжлийн банк Сангийн яамны харьяа байгаа, тэр утгаараа Сангийн сайд энэ ажлыг санал болгосон. Амаргүй ажил, шинэ сорилт гэж ойлгож байсан ч 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй гэдгийг нь ажлаа аваад л мэдэж байгаа юм. Монголбанк бүх активын чанар дээр нь шалгалт хийж үзээд өнгөрсөн оны /2021/ эцсээр л өнөөгийн нөхцөл ил болсон. Улстөрчид, хэвлэлийнхэн гээд хамгийн мэдээлэлд ойр хүмүүс хүртэл цочирдож хүлээж авсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газар, Сангийн сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар энэхүү нөхцөл байдлыг цаг алдалгүй олон нийтэд ил болгож, арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
  • Нийтэд том шок болсон шүү. Одоо нөхцөл байдал яаж өөрчлөгдөв?
  • Өнөөдрийн байдлаар220 шахуу тэрбумын зээл төлөгдсөн. Улс төрийн илт нөлөөлөл орсон гэж сэжиглэхүйц, олон тэрбумын зээлүүдийг өмнөх удирдлагууд ч бас төлүүлэх гээд янз янзаар л оролдож үзсэн юм билээ. Гэсэн ч хүч, итгэл, дэмжлэг дутаад байсан юм болов уу. Өчнөөн бонд гаргачихсан, гэвч бондын төлбөр гүйцэтгэгч Хөгжлийн банк нь ийм том нүхэнд уначихсан. Энэ асуудал болохоо байлаа гээд Засгийн газрын түвшинд хандаж танилцууллаа. Засгийн газраас бол манайхыг бүх талаар дэмжиж ажиллана, бүх юмаа дэлгэж үзүүл, муу нуухаар сайн илчил гэсэн чиглэлд хамтарч ажиллахаар санал нэгдсэн. Хэрэв Хөгжлийн банк зээлийн өрөө төлүүлж чадахгүй бол эдгээр бондын төлбөр явж явж Засгийн газар дээр бууна. Улс төрийн дэмжлэг гэдэг их том зүйл байдаг юм байна, үүнээс хойш их ч олон зүйл хөдөлгөөнд орлоо. Нөгөө зээлээ төлөх байтугай сураглаад олддоггүй байсан зээлдэгчид маань бүгд ирж уулзаад хэзээ төлөх үү, яаж төлөх үү гээд янз янзын санал тавьж байна. Зарим нь болохгүй санал ч байна, болж байгаа санал ч байна. Азаар улс төрийн хувьд би аль нэг тал биш, урдах ажлаа хийж явсан, хэн нэгэнтэй хамааралгүй хүн. Тийм ч учраас надад энэ албыг өгсөн юмуу гэж боддог.
  • Мэдээж бүгд муу зээлдэгч биш байх. Жинхэнээсээ үйлдвэрлэл хөгжил дэвшил бүтээж яваа зээлүүд ч байна. Энийг яаж наанатай цаанатай ялгаж байна?
  • Уян хатан байхаас ч аргагүй нөхцөл үүсчихлээ л дээ. Тиймээс бид маш энгийн зарчим барьж байгаа. Эхлээд хамгийн наад зах нь зээл зориулалтын дагуу зарцуулагдсан байх ёстой. Хоёрдугаарт нөгөө төсөл нь хэрэгжээд явж байх ёстой. Макро шокуудаас шалтгаалжхүндрэлд орсон бол Хөгжлийн банк бас тэрэн дээр нь арга зам цуг эрэлхийлээд ярилцах ёстой. Яахав өмнө нь зээлээ олгочихоод, тэр зээл яг зориулалтаараа явж байна уу гэдгийг хөөцөлдөх арга функц жаахан дутагдсан байх магадлалтай. Улс оронд үнэхээр хэрэгтэй, хөгжлийн төслүүд байна, жишээ нь цемент дээр гурав дөрвөн төсөл ямартай ч зарчмын хоёр шаардлагаа хангаад явж байгаа. Гэвч үнэндээ зарчмын энэ хоёр шаардлагаа ч хангах зээлүүд нь маш цөөхөн байна л даа.
  • Зарим нь бүр казино тоглосон байж магадгүй гээд АТГ шалгаж байна. Тэгэхээр өнөө буруу чанаргүй зээлүүдийн маань яг хэдэн хувь нь зориулалтын бус болчихоод байна вэБарагцаа баримжаа өгч чадах уу?
  • Хэцүү. Дөнгөж эхэлж байна шүү дээ, магадгүй энэ асуултыг өөр газраас асуух хэрэгтэй байх.Одоо бид яаж байна вэ гэхээр олгосон мөнгө үнэхээр зориулалтын дагуу байсан уу үгүй юу гэдгийг нөгөө зээлдэгчээс нотлох баримтаа өгөө гэдэг юм л шаардаад, эхлээд явж байгаа. Зарим нь шаардлага хангаж байна, зарим хэсэг нь зээл авсан дүнгийнхээ гучин хувийг ч нотлож чадахгүй. Гэвч манай Хөгжлийн банк ер нь түүнийг нотолдог, шалгадаг, айлгадаг газар нь мөн ч юм уу тиймээ? Ингээд бид АТГ-ын хүсэлтээр бүх зээлийн материалаа тийш шилжүүлсэн. Яг үнэхээр зориулалтын дагуу юм уу эсвэл өөр тийшээ казинод тоглосон уу ч гэдэг юм уу иймэрхүү зүйлийг бол хууль хяналтын байгууллага тогтоох ёстой.
  • Сангийн сайд гарч ирээд төрийн өрд тодорхой шийдэл гаргана гэж хэлсэн нь хүлээлт үүсгэчихлээ. Гэтэл гурван төгрөг тутмын нэг нь төртэй ямар нэг хамааралтай болчихсон байна шүү дээ?
  • Хөгжлийн банк зургадугаар сарын 30-нд хагас жилийн, арванхоёрдугаар сарын 31-нд жилийн тайлангаа гаргана. Чанаргүй зээлийг шийдэх дээр томахиц гаргахгүй бол олон улсын аудитууд манай талаар таагүй дүгнэлт гадагш гаргана. Нэгэнт монголчууд бондын төлөлт дээрээ ийм асуудалтай явж байна гэдэг эхний дохио мессэж гадагшаа цацагдаад эхэлбэл бондын төлөлтүүд маань ч хугацаанаасаа өмнө нэхэгдэж болзошгүй. Ар араасаа муу мэдээ хөврөөд явчихна гэсэн үг. Бид хэд бол хувийн хэвшилтэйгээ хамт зээлээ төлүүлээд эхнээсээ эерэг дохио уг нь харуулаад явж байна. Гэтэл нийт мөнгөний гуравны нэгийг эзэлчихээд байгаа Төрийн өмчит компаниудын зээлийг яах вэ гэж асуудал гарцаагүй сөхөгдөнө. Ямартай ч Төрийн өмчит компанийн өрийг төсвөөс төлөхгүй  гэсэн хатуу зарчим барьж, бүгд тал талд толгойгоо ажиллуулж санаа шийдэл хэлэлцэж байна. Уг нь Төрийн өмчит компани дээр хөрөнгүүд бол байгаад байдаг. Энэ хөрөнгийг зөв зүйтэй замаар зах зээлийн эргэлтэд нь оруулах тийм л гаргалгаа шийдэл хамгийн түрүүнд хэлэлцэж байна. Сангийн яамнаас тун удахгүй Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх байх.
  • Төрд хамаарсан энэ өр төлбөрийн асуудлыг цэгцэлбэлбондоо санхүүжүүлэх боломжтой юм уу?
  • Ирэх жил хоёр ч том бондыг эргэн төлөх ёстой. Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийг нь цаг алдалгүй хийе гэсэн чиглэлдэх үүсвэрээ бид бэлдээд явж байна. Нөгөө талдаа бонд эзэмшигч, хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийгээд эхэлсэн, Цааш нь хөрөнгө оруулагч нэг бүрчлэн хэлэлцээр хийж уулзах юм. Магадгүй нэг дор бүх төлөлт хийгдэхгүй. Болсон, зөвшөөрсөн хоёр талаасаа шат дараалан хаагаад хаагаад явна гэсэн үг. 30 тэрбум иен бол одоогийн ханшаар 240-250 сая доллар байлаа гэхэд эхний ээлжид 50-100 сая долларыг хаагаад явна.Засгийн газрын баталгаагүй бондын эргэн төлөлтийг зах зээлийн зарчмаар нь эргэн төлөлт, дахин санхүүжилтийг уялдуулан хийх боломжтой.
  • Энэ бондуудыг төлж чадахгүй бол Монгол улсын эдийн засагт ямар нөлөөтэй байна? Нэгжид ирэх нөлөөлөл нь юу байх бол?
  • Засгийн газрын баталгаатай бондыг 2013 онд Хөгжлийн банк гаргасан. Хэрвээ Хөгжлийн банк эргэн төлөлтөө хийж чадахгүй бол батлан даагч буюу Засгийн газар үүнийг төлөх гэрээнийзаалттай. Уг нь анх Хөгжлийн банкийг байгуулсан зорилго бол манайхаас олгосон энэ их хөгжлийн зээлүүд үр шимээ өгөөд, эргэн төлөлт нь хийгдээд, дараагийн төслүүдээ санхүүжүүлээд, гадаадад гаргасан бондуудаа төлөөд явж байх учиртай. Даанч тэгсэнгүй. Хөгжлийн банк төлж чадахгүй болоод улс орон дефолт зарласан тохиолдолд олон улсын жишгийг харж байхад 5-10 жил гадны зах зээлээс тэр улс хаагддаг. Төр нь итгэл алдчихаар хувийн хэвшлүүдэд нь ч гадныхан итгэхээ больж эхэлнэ. Гадаадын санхүүгийн зах зээлээс хаагдана. Ханш зөрүүлж өснө ч гэдэг юм уу, маш олон том гинжин үр дагавартай. Энэ зүйлд хүргэхгүйн төлөө, аль болох цагийг нь тулгахгүйгээр одооноос эхлээд хийх гэж үзээд байна.
  • Эерэгээр бодъё. Ирэх жил асуудлуудаа ингээд тэгээд шийдчихлээ, мөнгөтэй болчихлоо гэж төсөөлье. Дараагийн удаа ийм асуудал гарахгүйн тулд зээл олголтын тогтолцоо, засаглалын асуудлаа өнөөдрөөс бодож байгаа юу?
  • Мэдээж өмнөх шиг байж болохгүйг бүгд ойлгосон. Чухам 10 жилийн өмнө яг юу болсон бэ, алдаа нь юу байв гэдгээ дүгнээд явах хэрэгтэй.УИХ-ын хянан шалгах түр хороо идэвхтэй ажиллана гэж ойлгосон. Засаглалын асуудлуудыг тодорхой болгох ёстой юм байна. ТУЗ-ийн түвшинд, хувьцаа эзэмшигчийн түвшинд, гүйцэтгэх удирдлагын түвшинд ямар байх ёстой юм. Үүнийг Хөгжлийн банкны хуульдаа оруулж байж хийх ёстой. Мөн зээл олгох процесс, судлах процесс, шийдвэр гаргалт, зээлээ олгосны дараа төслийн гүйцэтгэлийн хяналтыг яаж тавих вэ гэх мэт дотоод үйл ажиллагаанд ч засах процесс их байна. Зээлийн хүсэлтээ өгчихөөд шийдвэр нь гарчихаад байхад мөнгө олгох гэж хэдэн сар хүлээлгэдэг. Зуны сезон дуусах гээд байдаг. Үүнээс болж үнэтэй цаг хугацаа алдсан бизнесүүд байна. Нөгөөтэйгүүр, бас зөвхөн сайн төсөл гээд ТЭЗҮ авч ирээд олгоод байж бас болохгүй. Тухайн төслөө хэрэгжүүлэх тэр этгээд нь өөрөө яг чадавхтай юу гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой. Зээлээ аваад казинод тоглосон ч юм уу, өөр зүйлд мөнгөө зарцуулсан, эсвэл хэрэв барилга барина гээд зээл аваад махны үйлдвэр барьсан байхыг үгүйсгэхгүй. Сүрхий гоё юм ярьсан, цүнхэндээ ТЭЗҮ-тэй нөхөр болгоны цаасыг нь л хараад байх биш, үнэхээр хэн юм бэ гэдгийг харах ёстой. Алт ухаж байсан хүн гэнэт барилга барина гээд манайхаас зээл авчихсан, нөгөө зээл нь муудсан тохиолдол байна. Ийм зүйлүүдээ засаж байж бид цааш явна. Миний зүгээс хувийн төсөөллөөр он дуустал эргэн төлөлт дээр бүтэн анхаарна. Банкны баланс эвтэйхэн болоод ирэхээр зэрэгцээд хууль эрхзүйн шинэчлэл дотроо хийх ёстой шинэчлэлүүдийг эхлүүлнэ. Олон улсын аудитын байгууллагуудаар засаглалын үнэлгээ хийлгэж үзнэ.
  • Танд яг ямар амбиц байна? Өмнөх CEO-нууд чинь олонхи нь шүүх цагдаагийн хаалга татсан. Юу ч болж байсан би ийм ажлыг хийчихмээр байна гэсэн ямар ажил байна вэ?
  • Би өмнөх ажилдаа дарагдаад олон нийттэй тэр бүр харилцаж, мэдээллээ өгдөггүй байсан юм байна. Одооноос үнэн, бодит мэдээллээр хангах тал дээр хичээх болно. Манайх шиг хөгжил буурай хэдий ч хөгжихпотенциал ихтэй, томоохон дэд бүтцүүд заавал баригдах жамтай ийм улсад Хөгжлийн банк шиг механизм гарцаагүй шаардлагатай гэж боддог. Өмнөх нь буруудлаа гээд хэрэгтэй механизмаа хаяж болохгүй. Зөв бурууг шүүх хангалттай кэйсүүдтэй ч болчихлоо. Хөгжлийн банк 11 жилийн дараа шинээр, шинэ бодлоготой төрөн гарна гэсэн амбиц хүлээлт миний хувьд байна. Үүнд өөрийнхөө хувь нэмрийг оруулах зорилготой ажиллаж байна. Нэгэнт ийм галтай газар орсон ухрахгүй, эхлүүлсэн ажлаа дуусгаж эцсийг нь үзнэ гэж бодож байна. Гэхдээ зөвхөн ажлаа хийгээд яваад байж болдоггүй, заавал олон нийтэд зөв ойлголт өгөх, олон нийтийн дэмжлэг хэрэгтэй байдаг юм байна. Ингээд бараг анх удаа ярилцлага өглөө. Улс төрийн ч юмуу янз бүр зорилгоор гуйвуулах, сэвэх юмнууд миний төсөөлснөөс их юм. Энэ тал дээр бас ажиллах хэрэгтэй юм байна, твиттер хаягаа идэвхитэй хөтөлж эхэлсэн.

 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.

Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр15 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр15 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад7 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим