Бусад
Тамхины иш хуванцраас илүү аюултай

Пластик ундааны соруул болон гялгар уут нь дэлхийн байгаль орчинд хамгийн сөрөг нөлөөтэй хог хаягдал гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд анхааруулж байгаа билээ. Саяхан Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас (ДЭМБ) анхаарлын төвөөс гадуур байсан тамхины ишийг хамгийн хор хөнөөлтэй хог хаягдал гэдгийг олж, илрүүлжээ.
Жилд дунджаар дэлхийд 6 их наяд ширхэг тамхи үйлдвэрлэдэг бөгөөд үүний 90 хувь нь хог хаягдал болж байгаль орчинг бохирдуулж байна. Энэ нь ойролцоогоор нийт нэг сая тонн ойрын 100 жилд байгальд шингэхгүй хог хаягдлын хуримтлал болоод байгаа юм. ДЭМБ-ын судалгаанд дурдсанаар нийт тамхины ишний гуравны хоёр нь хот суурин газруудын хатуу хучилттай зам талбай дээр хаягддаг байна. Үүний дараа ус зайлуулах системээр дамжиж гол мөрөн далайд хүрснээр ихээхэн хэмжээний хог хаягдал хуримтлагдах шалтгаан болдог байна.
Тамхины ишийг анх 1950 онд тамхи татдаг хүмүүсийн уушгины хорт хавдар тусах эрсдэлийг бууруулах зорилгоор бүтээжээ. Тамхи нь нийт 250 өөр төрлийн химийн аюулт бодис агуулдгаас 69 нь хорт хавдар үүсгэгч бодис байдаг байна. Харин 1960 онд тамхины иш нь тамхинд агуулагдах бохь болон никотины нөлөөг л бууруулдаг болохыг судалгаагаар нотолжээ. Тиймээс тамхи үйлдвэрлэгчид тухайн үед пилтертэй тамхийг борлуулахын тулд шүдний шарлалт үүсгэхгүй гэж сурталчилдаг байжээ. Хожим мөн л шүд шарлалтын эсрэг ямар ч нэмэргүй гэдэг нь тогтоогдсоны дараа сурталчилгааны уг аргаа өөрчилжээ.
АНУ-ын Вашингтонд төвтэй дэлхийн далайн усны байгаль хамгаалах нийгэмлэгийн сайн дурынхан жил бүр далайн усан дахь хог хаягдлыг цэвэрлэдэг бөгөөд энэ жил 60 сая орчим тамхины иш цуглуулжээ.
“Тамхины иш бол хамгийн ихээр замбараагүй хаягддаг хог бөгөөд тамхи татдаг хүмүүсийн дийлэнх нь тамхины ишийг био задралд ордог материалаар хийдэг гэж боддог хэмээн Сан Францискогийн Их Сургуулийн тамхины хяналтын бодлогын газрын ажилтан Элизабет Смит хэлжээ. Гэтэл бодит байдал дээр тамхины ишийг целлюлозын ацетатаар хийдэг нь байгальд хөрсөнд шингэх гэж 10 жил зарцуулдаг хуванцрын нэг төрөл юм.
Европын холбооноос энэ асуудлаар дорвитой арга хэмжээ авах аж. Өнгөрсөн онд хэрэгжүүлэхээр баталсан нэг удаагийн хуванцрын хэрэглээг бууруулах хөтөлбөрийн хүрээнд тамхи үйлдвэрлэгч компаниудад шахалт үзүүлж байгальд хуримтлагдаад буй тамхины ишний хог хаягдлыг цэвэрлүүлэх юм.
Тамхины иш байгаль орчинд хөнөөлтэй ч тамхи татдаг хүний эрүүл мэндэд ямар сайн нөлөөтэй вэ? Тамхи татах нь та болон таны эргэн тойрныг эрүүл мэнд, санхүүгээр хохироож байгаагаас гадна алсдаа үр хүүхдүүд маань амьдрах эрүүл ногоон байгалийг тэднээс булааж буй явдал болоод байна.
Эх сурвалж: CNN
Бэлтгэсэн: О.Мөнхбат

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.
-
Нийгэм23 цаг өмнө
Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ
-
Улс төр24 цаг өмнө
Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа
-
Нийгэм5 цаг өмнө
Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна
-
Улс төр24 цаг өмнө
Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна