Дэлхий дахинд
Индианчууд хэрхэн мөхсөн талаарх баримт…

Индианчуудын амьдралын хэв маяг, зан заншил нь “Байгалийн Хууль”- ийг дагадаг. Байгалийн Хууль гэж тэгвэл юу вэ? Энэ бол тэнцвэржилт, байгалийн зүй тогтол юм. Хүн хийгээд бүхий л амьтан ургамал, шавьж хорхойнууд зэрэгцэн амьдрах, өөр хоорондоо зохицон нөхцөл буюу агаар, ус, газраа эв найрамдалтай хуваан хэрэглэх хүний гараар бичигдээгүй хуулийг хэлдэг. Байгалийн хуулиар ямар ч зүйлийг юутай ч холбон тайлбарлаж болдогт үүний гайхамшиг оршдог. Учир нь байгаль дээр орших бүхий ч юмс их бага хэмжээгээр хоорондоо холбогддог.
1492 онд Колумба Америк тивд ирэхээс өмнө тоо хэмжээний хувьд маргаантай ч дор хаяж 20 орчим сая, 100 гаруй хэл аялгуугаар ярьдаг 1000 гаруй овгийн Индианчууд амьдарч байсан нь “Байгалийн Хуульд” захирагдан амьдарч байсны гэрч болно. Хүн ам олонтой хүчирхэг нэг овог нь бүл цөөнтэй нөгөөдөө үзэл бодол, хэл соёлоо хүчээр тулгаж байсангүй
Индианчууд буюу унаган Америкчуудын дийлэнх хэсэг дэлхийн мөсөн цагийн үед төв Азийн нутгаас одоогийн “Beringia”-р дамжиж Хойд Амеркид ирж суурьшсан гэж үздэг.
Колумбус Америк тивийг нээсэн тэр үеэс хойш Индиан үндэстэн мөхөх суурь тавигдсан гэж үзэж болно. Английн колончлолын үеэс эхлэн Индианчуудыг Христийн шашинд оруулах болон, хүчээр газар нутгаас нь хөөн зайлуулах ажиллагаа, цус урссан дайн нөмөрч эхэлсэн юм.
1492 онд Америк тивд өрнөдийнхөн анхлан хөл тавих үед бизон үхэр 60 сая орчим байсан бол 1800 он гэхэд тоо толгой нь 1000 хүрэхгүй болсон гэдэг.
1776 – 1887 оны хооронд Хойд Америкийн хууль ёсны уугуул ард түмнүүдээс 1.5 тэрбум акр газрыг Америкийн Засгийн Газар гэрээ хэлэлцээр, энх тайван эв найрамдал халхавчуудын дор “хулхидан” авсан нь түүхэн үнэн билээ
Индианчуудын Бизон үхрийн дан толгойн яснуудаар босгосон овоо энэ бол зөвхөн нэг нь
Америк тивийн эзэд унаган оршин суугчид индианчуудын газар нутгийг АНУ-ын Засгийн Газар “гэрээ хэлцэл”, “энхийн хэлэлцээр” нэрийн доор үнэн хэрэг дээрээ хүч түрэмгийлэн булаан эзлэсэн байдаг.
Цагаан арьстнууд булаан авч байсан газар нутгаа Баруун зүг буюу Онгон Өрнөд тал (Wild West) тийш тэлэх үйл явц нь тэдний хувьд ихээхэн саад бэрхшээлүүдтэй тулгарч байсан бөгөөд өнөөгийн Хойд ба Өмнөд Дакота, Ваяоминг, Небраска, Монтана мужуудын уудам орон зайд нутаглан амьдарч байсан 20,000 гаруй хүн амтай Нэгдсэн Сиюү овгийн индианчууд Америкийн армийн зэвсэгт түрэмгийллүүдийг удаа дараа бут цохин буцааж байлаа. Цэрэг зэвсгийн хүчээр хүч түрэмгийлэн газар нутгийг нь булаан эзлэх төлөвлөгөө нь амжилт олохгүй болохыг ойлгосон хорлон сүйтгэх ажиллагаа сэдсэн байна.
Нэгдсэн Сиюү овгийн индианчуудын гол хүнс тэжээлийн нөөц байсан – зэрлэг бизон үхэр сүргийг нь бодлоготойгоор устгах санаа байв. Хүнс тэжээлийн гол нөөцөө зориуд бодлоготойгоор устгуулсан индианчууд өлбөрч үхэхгүйн эрхэнд Америкийн Засгийн Газартай тэдний “гэрээ хэлцэл” гэж нэрлэдэг ч үнэн хэрэг дээ заль мэх, тулган шаардлагын бичигт гарын үсэг зурна гэж тэд тооцоолж байсан бөгөөд үнэхээр ч тийм үйл явдал болсон түүхтэй!
Олон зуун мянган европ цагаачдад бодлоготойгоор буу, сум үнэгүй тараан өгч бизон үхрийн арьс шир, хэлийг нь өндөр үнэ ханшаар худалдан авдаг “бизон намнах” цуврал аянуудыг зохион байгуулж нутгийн эзэд индианчуудыг хоол хүнсгүй болгох зорилго оршиж байв.
Америк тивийг анхлан зорьж очсон цагаан арьстануудын дийлэнх нь гэмт хэргийнхээ улмаас зугтсан хэрэгтнүүд, шашны өөр урсгал шүтсэн тул цөллөгт туугдсан хэсэг мөн асар богино хугацаанд ашиг олохыг мөрөөдсөн тонуулчид байсныг тэдний түүх нуудаггүй билээ.
Америкийн армийн цэргүүд өлсөж зовж зүдэрч туйлдаж явсан нутгийн эзэд индианчуудыг дүн өвлийн хүйтэнд цасан дунд олон цагийн турш бүслэн хашиж осгоож байгаад хонхорт орохыг тушаажээ. Өлсөж туйлдсан индианчууд нэгэнт хүчинд автсаны дээр амлалтанд нь хууртаж тэдний хэлсэн ёсоор тэр хонхорт орж бөөгнөрөн жагсахад нь армийн цэргүүд тус хонхорыг тойрсон дөрвөн довцог дээр байрлуулсан байсан, 1 минутанд 4,2 мм-ын 68 ширхэг сумаар галладаг 1800 метрийн тусгалтай Хоочкисс (Hotchkiss) хөнгөн пулёметуудаар тэднийг тэр хонхорт нь хайр найргүй хядаж устгасан байна.
Тэнд ингэж зэрлэгээр алагдсан уугуул иргэдийн ихэнх нь өөрсдийгөө хамгаалах ямар ч чадваргүй бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөгшид байсан гэдэг. Харин тэдгээрийн амийг хороосон 20 гаруй цэрэг АНУ-ын засгийн газраас Эр Зоригийн Хүндэт Mедалаар (Medal of Honor) шагнасан гэж түүхэндээ тэмдэглэн үлдээжээ.
Үхлийн шарх авч орь дуу тавин тарчилж байсан индианчуудыг холоос гүйж ирэн бууныхаа бөгсөөр цохиж гүйцээн алах нь америк цэргүүдийн дунд хамгийн хөгжилтэй тэмцээнүүдийнх нь нэг байсан бөгөөд хэдэн индианыг хэрхэн бууны бөгсөөр цохиж гүйцээж алсан тоогоороо тэд хоорондоо уралддаг байсан талаар энэ бүхнийг өөрсдийн нүдээр харж байсан настай олон индианчууд гэрчилж хэлж бичүүлж үлдээсэн байдаг.
Өдгөө америкийн дунд сургуульд индианчуудыг хядсан үйлдлээ баатарлаг гавьяа мэт болгон бичиж түүхийн хичээлдээ заадаг.
Жад, нум сумаар голдуу зэвсэглэж эх нутгаа хамгаалах гэж боссон индианчуудад хурдан буу дарьт сумаар зэвсэглэсэн энэ морьт цэргийн хорооныхон нэг бус удаа бут ниргүүлж байв. Тэрхүү явдал нь Америкийн армийн түүхэнд тохиолдсон хамгийн ичгэвтэр үйл явдлуудын нэгэнд тооцогдож түүх болон үлдсэн юм.
20-р зууны эхэн үе гэхэд Индианчууд устан сөнөж байгаа үндэстний нэгэнд орсон.
Хэдийгээр Хойд Америкд Индианчууд өөрийн гэсэн тодорхой газар нутагтай, хэл соёлоо хадгалаж үлдэнэ гэсэн хоёр талын гэрээ хийгдэж байсан ч цагаан арьстанууд хэлсэн амандаа хүрэлгүй 1924 оноос Индианчуудыг хүчээр Нэгдсэн улсын иргэнд оруулсан байдаг.
Уугуул америк хүний соёлын түвшин адилгүй, зарим нь хүн төрөлхтний соёл иргэншилд томоохон ул мөр үлдээхүйц түвшинд хүрсэн байхад зарим нь эхийн эрхт ёс ноёрхсон анхны хүй нэгдлийн овгийн байгуулалтай байжээ.
Энэ ард түмэн элдэв башир арга заль хэрэглэх, худал ярих, огт мэдэхгүй зүйлдээ мэддэг хуурамч дүр эсгэх явдалыг нийтээрээ жигшдэг хийгээд шударга шулуун зан чанараараа алдартай ард түмэн юм.
20-р зууны эхэн үе гэхэд Индианчууд устан сөнөж байгаа үндэстний нэгэнд орсон. Одоогоор АНУ-д ойролцоогоор 1 сая Индиан амьдардаг гэсэн тооцоо бий. Тэдгээрийн ихэнх нь “Индианы резервацид” буюу нийгмийн халамжид амьдардаг тул тэдэнд ажил байхгүй шаардлага ч гарахгүй дээр нь сургууль соёл, эрүүл мэнд гэх мэт гол зүйлүүд дутагдалтай байдаг. Энэ нь Америкийн төрийн бодлогын хүрээнд хийгдэж буй ажил учраас хийх ажилгүй, эрдэм мэдлэг хязгаардагдмал тэд тэтгэлгээ авсан архичин, хар тамхичид гэх эмгэнэлтэй хувь заяа энэхүү үндэстэнийг мөхлийн ирмэгт авчирч байгаа юм.
Гэвч тэд үндэстэнээ эргэж сэхнэ гэдэгт ямагт итгэж, өвөг дээдсийнх нь сүнс тэднийг өнө мөнхөд ивээж байдаг гэдэгт эргэлзэхгүй байдаг төдийгүй түүнийгээ урлаг, уран сайхны тусгалдаа ямагт шингээдэг хэвшлээс нь харж болно.
Мөн Беотуки, навахо, шайенны, тимукуа, пауатан, вийот, лакота, сиюү зэрэг олон омог үндсээрээ устсан байна. 1500 онд 200-500 мянган хүнтэй байсан беотуки омгоос 1823 онд 17 хүн үлдэж 1829 онд энэ омгийн хамгийн сүүлчийн индиан Нэнси Шаванадит хэмээх эмэгтэй Сант Жонс хотод нас барсан баримт түүхэнд үлджээ
#хамгийн_сайн_индиан_бол_үхсэн_индиан гэдэг үг хүртэл байв

Дэлхий дахинд
Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.
88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.
Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.
Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

-
Нийгэм4 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм5 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм6 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм6 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо