Connect with us

Сав шим

Сохор муурны түүх бодит явдал

Нийтэлсэн

-

Хаврын нэг орой би хэдэн охидтой дээс тоглоод их л хөгжилтэй байлаа. Гэтэл хүзүүнээсээ төмөр утас чирсэн алаг муур надруу дөхөж ирээд миний хөлийг сүүлээрээ илбээд надруу ширтэхэд би анх удаа муурыг тийм ойрхоноос харсан байдаг. Дээр үед муур тэжээдэг айл байгаагүй их ховор байсан байх тийм болоод ч тэр үү надад их сонин санагдсан нүд нь маш том бөөрөнхий болоод тусламж хүссэн айсан сандарсан их түгшүүртэй харцаар надруу харна, би хэсэг гайхснаа буцаад тоглож байтал нөгөө муур бүүр миний урд ирээд сууснаа дахин намайг ширтлээ яг ямар нэгэн үг хэлэх гэсэн тусламж хүссэн харц тэгснээ урд гараад гүйснээ дахин надруу харах юм би өөрийн мэдэхгүй араас нь дагаад гүйв.
Араас найзууд хөөш чи тоглохгүй юмуу гэхэд би энд нэг муур байна аа гэхэд ямар муур гээд араас хашгирч байлаа. Би ч гүйсээр муурны хойноос нэг хашааруу орчив хашаанд нэг амбаар байх юм цаана нэг жижиг гэр амбаараас эрэгтэй хүүхдүүдийн инээлдэх дуутай хамт чанга гаслах дуу гарч байлаа нөгөө муур амбаарлуу ухас гээд гүйгээд орчлоо би ч дагаад орлоо тэнд 14,15 насны 4 эрэгтэй хүүхэд нэг нь муурын зулзага барьчихсан хөөрхий зулзаганы нэг нүднээс цус урсаад зулзага аймаар гаслаад гэтэл нөгөө хүүхэд яаах ийхийн зуургүй нөгөө бүтэн нүд лүү нь шууд төмрөөр зоочихлоо.
Намайг дагуулж ирсэн алаг муур нулимс нь бөмбөрөөд доороо эргэлдээд би шоконд ороод юу ч хэлж чадахгүй за энийг хэн гүйцээх вэ гэхдээ сүүлийн зулзага болохоор сайн тамлаж ална шүү гээд инээлдцгээв. Хөөрхий нөгөө намайг дагуулж ирсэн мууртай яг адилхан муурыг төмөр утсаар боож алсан бололтой хажууд нь цус нөж болсон хэдэн зулага хэвтэнэ. За энэ сохорыг чиний нүдэн дээр дэвсэлж ална гээд газар тавихад би шүүрээд зугатлаа. Миний араас нөгөө 4 хөөсөн боловч гүйцээгүй тэр үед надаас ямар их хүч гарсныг бүү мэд ее гүйсэн чигээрээ гэртээ ирлээ Өвөө эмээ 2-гоо энэ зулзагыг эмчлээд өгөөч гээд уйлж унжиж бөөн юм болсон.
Өвөө эмээ 2 намайг аргадаад унтуулсан санагддаг. Өглөө боллоо би шууд муураа нэхлээ өвөө шархын цэвэрлээд нүдийг боочихлоо мал эмнэлгээс эм авчирсан жоохон сүү устай холиод угж гэнээ шархаа даахгүй үхэж магадгүй байх өвөө ямар зэрлэг хүүхдүүд вэ гэж амандаа үглэнгээ эвийдээ гээд гарлаа.Би муураа харвал нөгөө бяцхан амьтаны нүдийг боочихсон нөгөө төмөр утастай муур учиргүй долоож хүнээр бол аргадаж байлаа.
Би эмээд энэ том муур ээж нь юм шиг байна гэхэд эмээ юу нь том муур хаана юугаа яриад байгаа хүүхэд вэ гэснээ хийж байснаа үргэлжлүүлэн хийлээ би гайхаад эмээ хайрцаг дотор том алаг муур зулзагаа долоож байна гэхэд эмээ надруу гайхас гээд харж байтал ээж орж ирээд орой жижүүрт гараад харсангүй пээ нялх амьтан байна шдээ чааваас гээд эхийн 4 зулзагатай нь тамлаад алсан гэлүү аав орой тэр хүүхдүүдийг цагдаад мэдэгдсэн үү гэлүү гээд эмээтэй ярингаа миний охин тэр харгис хүүхдүүдээс хол байгаарай гээд эмээтэй гэрээс гарлаа. Нөгөө эх муур зулзагаа хөхүүлж байлаа нүдээ хагас аниж их сайхан амар амгалан нэг хэсэг хэвтсэн удалгүй босч ирснээ хөлийг минь зөөлөн шүргэснээ зулзага руугаа эргэж харснаа хүзүүндээ уаятай төмөр утсаа чирээд хаалгаар гарч билээ.Миний сэтгэл тэгэхэд нээх тийм юу ч гэмээр гуниг,хайр мэдэрч дээс тоглож байсан охидоос энд нэг муур байна гэхэд ямар муур бид юу ч харахгүй гээд байсныг санаад Надад ээж муурны сүнс ирсэнийг тэгэхэд ойлгож билээ.
Аяа үнэхээр агуу тэр ядарсан гудамжны муур сүүлчийн ганц зулзаганыхаа амийг нь аврах гэж бодохоор үнэхээр уяармаар Манай сохор зулзага өвөө эмээ бидний хайраар эдгэж үнэхээр хөөрхөн ухаантай эрх муур болов. Удалгүй бидэнд сайхан зүйл ар араасаа тохиолдож шинэ байранд орж өвөөгийн бага хүү гадаадруу элчин сайдаар томилогдож гэх мэт зөндөө сайн сайхан зүйл болсон. Нөгөө харгис хөвгүүд бүгд л золгүй үхлээр өнгөрсөн бөгөөд 1 нь согтуу гар хөлөө хөлдөөгөөд дөрвөн мөчгүй болсон гэсэн дээхэн үед багшийн дээд хавьцаа гуйлга гуйгаад явж байсан.
Одоо бол муур тэжээдэг хүмүүс их болсон үнэхээр сайхан Японы алдартай зөнч хэлсэн байдаг таны санхүү аж амьдрал үнэхээр муу байвал зүгээр л гудамжнаас ядарсан муур тэжээгээд хайрлаад үзээрэй хэдхэн сарын дараа гайхамшиг харнаа гэдэг.Манай Саша нэртэй сохор муур маань өвөө эмээд урт нас бэлэглэж 23жил бидэнтэй хамт амьдарсан юмаа.
Дэлгэрэнгүй ...

Сав шим

ӨТЦИ МУМИ ОЛДСОН ӨДӨР

Нийтэлсэн

-

Нийтэлч

Германы аялагчид болох Хелмут болон Эрика Саймон / Helmut, Erika Simon/  нар 1991 оны есдүгээр сарын 19-ний өдөр Австри-Италийн хил дээр орших Өтцтал Алпийн /Ötztal Alps/ нурууны зүүн хэсгийн Симилаун уулны /Similaun/ Тизенжочийн /Tisenjoch/ давааны орчимд 3210 метрийн өндөрт нэгэн ер бусын цогцостой таарчээ. Тэд анх харсан даруйдаа саяхан шиг нас барсан уулчны цогцос гэдэгт бат итгэлтэй байв. Маргааш нь тухайн уулыг хариуцсан байгаль хамгаалагчид, ойролцоох Симилаунхюттийн /Similaunhütte/ хамгаалагчидтай нийлэн цогцсын мөсөн дор барьцалдан хөлдсөн хэсгийг өрөм болон, сүх ашиглан гаргах гэж оролдсон боловч цаг агаарын таагүй байдлаас болоод чадалгүй буцан буужээ.

Дуулианаар богино хугацаанд найман бүлэг газар дээр очсоны дотор уулчин Ханс Каммерландер, Райнхольд Месснер /Hans Kammerlander, Reinhold Messner/ нар ч байлцав. Эцэст нь есдүгээр сарын 22-нд цогцсыг бүрэн гаргаж авч чадсан бөгөөд маргааш нь аюултай бүсээс холдуулжээ. Түүнийг ойролцоо олдсон бусад эд зүйлсийн хамтаар Инсбрук /Innsbruck/ дахь эмнэлгийн шинжилгээний газарт хүргэв. Олдворыг анх есдүгээр сарын 24-ний өдөр Инсбрукийн Их Сургуулийн археологич Конрад Спиндлер /Konrad Spindler/ судалжээ. Спиндлер хамт ирсэн эд зүйлсийн дунд байгаа сүхний байдлаас хараад түүнийг “дор хаяж дөрвөн мянган жилийн настай” хэмээн анхны он цагийг тогтоожээ.

Цогцос болон дагалдах эд зүйлсийн дээжийг шинжилсний эцэст уг цогцос нь МЭӨ 3359-3105 оны хооронд буюу одоогоос даруй таван мянга орчим жилийн өмнө амьдарч байсан хүн гэсэн эргэлзээгүй дүгнэлт гаргажээ.  Түүнийг олдсон уулынх нь нэрээр “Өтци” /Ötzi/ гэж онцлох болсон ч зарим тохиолдолд “Мөсөн хүн” /Iceman/ ч гэж бичсэн байдаг. Өтци бол Хальколитын (зэс зэвсгийн үе) /Chalcolithic (Copper Age)/ үеийн төлөөлөл болж Европоос олдсон хамгийн эртний байгалийн хүн муми юм.

Мөн анх олсон Саймоны гэр бүл олон жил түүхэн дурсгал олсны 25 хувь авах талаар маргаан үүсгэсэн. Тэдний дундуур ахиад хоёр ч “нээлт хийгч” гарч ирсэн ч баталгаа олдоогүй. Харин мужийн зүгээс тэдний нэхэмжилсэн 300 мянган ам.доллар их хэмээн давж заалдаж байх хооронд 2004 онд нөхөр Хелмут нь нас баржээ. Ийнхүү 2008 онд мужийн захиргаа хатагтай Саймонд 150 мянган евро олгох шийдвэр гаргасан.

Дэлгэрэнгүй ...

Сав шим

500 САЯ ЖИЛИЙН ТУРШ МАНАЙ ДЭЛХИЙ 5 МӨХЛИЙГ ҮЗЖЭЭ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

1. 445 сая жилийн өмнө – Ordovician галав
Цаг агаарын хэт дулаарал, галт уулын идэвжил нь экологийн өөрчлөлтөд нөлөөлж их мөстлөг үүссэн гэж үздэг. Нийт амьд амьтдын 60-70% устсан.
2. 365 сая жилийн өмнө – Devonian галав
Агаар мандлын хүчилтөрөгч огцом буурч, 20 сая жилийн турш амьд организмийн 75% нь мөхсөн.
3. 252 сая жилийн өмнө – Permian галав
Астероидын цохилтоос болж хүчтэй галт уулын идэвхжил үүсч, бүх амьд биетийн 95% мөхсөн. Шинэ төрлийн сээр нуруутан үүсэхэд 30 сая жил болсон гэдэг юм байна.
4. 200 сая жилийн өмнө – Triassic Jurassic буюу Юрийн галав
Галт уулууд дэлбэрсэн, солирын мөргөлдөөнөөс болсон гээд маргаантай байдаг. Бүх амьд организмын 80% нь мөхсөн.
5. 66 сая жилийн өмнө – Cretacious буюу Цердийн галав
Астероидын цохилтоос болж, дэлхийн 75% нь мөхсөн.
6. 11,700 жилийн өмнөөс одоо үе хүртэл – Holocene
Зарим судлаачид бид мөхлийн ид үе дээрээ явж байгаа гэж үздэг.
Дэлгэрэнгүй ...

Сав шим

Нойргүйтлээс салах аргууд

Нийтэлсэн

-

Нийтэлч

Сэтгэл санааны байдал, ажлын ачаалал зэргээс “insomnia” буюу нойргүйдэлтэй болсон хүмүүс цөөнгүй байдаг. Хүний биеийн хамгийн чухал процессуудын нэг болох нойрыг шаардлагатай хэмжээгээр, бүрэн авч чадахгүй байгаа нь сэтгэц болон биеийн эрүүл мэндэд маш том нөлөөтэй билээ. Тийм ч учраас уг өвчнийг эмчлэхийг олон эмч, сэтгэл зүйчид зөвлөж бас сануулж байдаг.

Тэгвэл асуудлыг хүндрэхээс өмнө авч хэрэгжүүлж байх, тун энгийн мэт боловч маш үр дүнтэй аргуудыг сэтгэл зүйчид зөвлөж байна. Та бүхэн цаашид гарах хор нөлөөллийг бодолцож үзэн, орондоо шаналж, утсаа оролдож эсвэл элдвийг бодож хэвтэхийн оронд эдгээр зөвлөгөөг дагаад үзээрэй.

Нэг. Биеийн хэсгүүддээ анхаарлаа төвлөрүүлж, нарийвчилж шинжиж үзэх. Бүх биеэ суллаж, чангарсан булчин байгаа эсэхийг олж мэдэх. Хэрэв тийм бол унтахаар хэвтэхээс өмнө уг булчин суллаж, иллэг хийх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.

Хоёр. Хэлний үзүүрээр дээд шүдний арын хэсэгт нааж, хэсэг хугацаанд тэр байдлаараа байх.

Гурав. Хэлээ наасны дараагаар хамраараа гүн дөрвөн секундийн турш гүн амьсгаа ав. Үүний дараагаар амьсгаагаа долоон секундийн турш барих хэрэгтэй. Долоон секунд өнгөрсний дараа найман секундийн турш маш тайвнаар найман секундийн турш амьсгалаа гаргах хэрэгтэй. Уг үйлдлийг та өөртөө тааламжтай байдлаар хэдэн ч удаа давтаж хийж болно.

Дөрөв. Дахин биеэ шалгаж чангарсан булчин байгаа эсэхийг үзэж, хэрэв тийм бол иллэг хийх байдлаар суллаж, амраах хэрэгтэй.

(Жич: Уг 4-7-8 секундийн амьсгалын арга нь хэдийгээр жор дээр бичигдэхгүй ч нойрны эмтэй ижил үйлчилгээтэй, эрүүл арга гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэснээр та бодлуудаасаа салж, бие тань тайвширч бага хугацааны дараа нойрны ертөнцөд аялах боломжтой болох юм.

Тав. Уг үйлдлийг хийж дууссаны дараа таны бие маш тайвширсан байх болно. Хэрэв таны нойр хараахан хүрч эхлээгүй байгаа бол ном унших эсвэл биеэ суллаж хэвтэх зэрэг арга хэмжээг авч болох юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм4 цаг өмнө

Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Нийгэм4 цаг өмнө

УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Нийгэм4 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

Нийгэм5 цаг өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна

Нийгэм5 цаг өмнө

Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Улс төр6 цаг өмнө

Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа

Улс төр6 цаг өмнө

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгэм6 цаг өмнө

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ

Нийгэм6 цаг өмнө

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд

Дэлхий дахинд23 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Эдийн засаг1 өдөр өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Нийгэм1 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улс төр1 өдөр өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно

Улс төр1 өдөр өмнө

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай

Нийгэм2 өдөр өмнө

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

30 га талбай шатаж байсныг унтраажээ

Нийгэм2 өдөр өмнө

“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна

Нийгэм2 өдөр өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн цасан болон шороон шуурна

Нийгэм2 өдөр өмнө

Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

Нийгэм2 өдөр өмнө

Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Эдийн засаг2 өдөр өмнө

Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим