Улс төр
Х.БАТТУЛГА: Ардчилсан намын гишүүдийн олонхын саналыг авчхаад надад шинэ нам үүсгэх бодол байхгүй
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Ардчилсан намын дарга Х.Баттулгын ТВ8 телевизээс бэлтгэн хүргэж буй “Уулзах цэг” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагаас зарим ишлэлийг хүргэж байна.
-Намайг шүүмжилж, үзэн яддаг олон хүн байдаг. Мөн дэмждэг хүмүүс ч олон бий.
-Ерөнхийлөгч болсон хүн зөвхөн өөрийн албан балканд гарын үсэг зурж бататгах боломжтой байдаг. Монголын ардчилсан холбооны газрыг барьцаалан Хөгжлийн банкнаас зээл авсан удаа байхгүй. Нийтэд цацагдсан миний гарын үсэгтэй тогтоол нь боломжгүй зүйл юм. Учир нь Монгол улсын ерөнхийлөгч болсноос хойш хуулиараа автоматаар өрхийн тэргүүн, ерөнхийлөгчийн гэсэн үндсэн хоёр зүйлд гарын үсэг зурах эрхтэй байдаг. Тиймээс хувийн ашиг сонирхол харгалзан Хөгжлийн банкнаас зээл авах ямар ч боломж байхгүй. Энэ бол худлаа зүйл.
-Төр уул уурхайн баялагтаа зөв менежмент хийж чадвал бид дэлхийн хөгжилтэй эхний 10 улсын нэг болох маш том боломжтой. Бид нар чинь өртэй ард түмэн. Хэрэв баялагтаа зөв менежмент хийх юм бол өргүй байж болох юм байна гэдгийг харуулсан жишээ нь Салхитын мөнгөний орд. Жижигхэн орд байсан. Тэгээд зургаан сая төгрөг хүртлэх төгрөгийн зээлтэй ахмадуудын өрийг тэглэсэн. Зээл аваагүй ахмадуудад тус бүр нэг сая төгрөг өгсөн. Үүнийг УИХ-аар хэлэлцээд баталсан.
-Монголын говь тэр чигтээ хятад иргэдийн нэр дээрх лиценз болсон. Яагаад гэвэл Ашигт малтмал, газрын тосны газрыг буруу бодлогоор байгуулсан юм.
-Ардчиллынхан маань гурван үеэрээ хэлмэгдэж бүх халамжаас хасагдаж байгаад харамсдаг. Саяхан 21 аймгаар уулзалт хийгээд явлаа. Хөдөө цөөхүүлээ учраас хэн нь аль намых вэ гэдгээ бүгд мэддэг. Намчирхдаг явдал бий. Тэгэхээр гуравхан сая хүн амтай Монгол Улс ингэж болохгүй. Бид бүх зүйл дээр хагарлаа. Намаараа хагарлаа, бөхчүүд нь хагарлаа, лам нар хагарлаа, спортын байгууллагууд нь хагарлаа. Ер нь хагаралдаагүй юм байхгүй. Энэ бол их гүрнүүдийн бодлого хэрэгжээд байгаа жишээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй би зургаан удаа уулзсан. Хамгийн сүүлд үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээж авсан шүү дээ. Би нэг зүйл ярьдаг. Тэгээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “Ерөнхийлөгч болсон хүн аль нэг намаас нэр дэвшдэг ч гэсэн бүх ард түмнээс сонгогддог юм шүү. Иймд ард түмэнд хандсан бодлого баримтлаарай. Ардчилсан намыг дэмжсэнээрээ насаараа ажилгүйдэл, ядууралд өртсөн, хэлмэгдсэн маш том бүтэц бий болсон байна” гэж хэлсэн.
-Улс төр гэдэг маш бохир. Тийм учраас өөрийн эхнэр, гэр бүлээ нууцлахыг хүсдэг. Хийгээгүй хэргийнхээ төлөө муулуулж, үзэн ядуулахаар бол намайг л оролцуулсан нь дээр. Гэр бүлийнхэн минь өртөх ёсгүй. Мөн тэдний эрх ашиг зөрчигдөх учраас ярих дургүй байдаг. Ерөнхийлөгч болгон гэр бүлээ ил гаргах албагүй.
-Урвалт бол мөнхийн сэдэв. Улс төрд урвалтууд маш их байдаг. Цаашдаа ч байсаар байх болов уу.
-Спортоор хичээллэхдээ муу багтай тоглоод байвал ялаад л байна. Өнөөдрийн эрх барьж буй намын барьж буй гол бодлого нь энэ арга юм. Ардчилсан намын төлөөлөл С.Эрдэнэ гэдэг хүн байгаад л байвал эрх баригч нам тэргүүлсээр байх болно. Цаашид улс төр өөрчлөгдөж, явах ёстой замналаараа явсаар байх болно.
-Сонгууль гажиг болж, ардчилал гажууджээ. Сонгогчийн саналыг худалдаж авах үйл явц сонгуулийг шударга болгож чадахгүй байна. Мөн сонгогч саналаа худалдаж байгаагийн суурь шалтгаан нь ядуурал юм. Одоо нийгмийн давхарга ерөнхий хоёр зүйлд хуваагдах болсон. Нам дагасан хэт баячууд ба бусад. Парламентад олон намын төлөөлөл байж аливаа асуудлыг олон талаас хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Үүний нэг төлөөлөл бол Ардчилсан нам юм.
-Монгол Улс ардчиллын хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд туулах ёстой үзэх ёстой үзээд явж байна. Одоогийн үүсээд буй асуудал бол зөвхөн Ардчилсан намын дотоод асуудал биш. Ардчиллын асуудал гэж том зургаар харах ёстой.
-Монгол Улс 1990 оноос хойш олон намын тогтолцоонд шилжсэн. Одоо улс төрийн 30 гаруй нам бий. Ардчилсан намын сунгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт уулзалт хийж явсан. Энэ үед хэд хэдэн газарт шинэ намын асуудлыг ярьж л байна лээ. Бид үүнийг бас л ярилцах л ёстой. Аливаа зүйлийг олон талаас нь харах ёстой. Ардчилсан намын даргын сунгаад 117 мянган гишүүн санал өгсөн.
-Ардчилсан намын даргын сунгаанд намайг 113 мянган гишүүн дэмжиж саналаа өгсөн. Түүнээс биш бид нарын дэмжлэгийг авчхаад шинэ нам байгуулаарай гэж дэмжээгүй! Хэрэв намын тухай асуудал ярихдаа хүрвэл Ардчилсан намын 200 мянга, намайг намын даргаар дэмжсэн 113 мянган гишүүн бүрт захидал бичих ёстой. Ийм том процесс явагдаж байж намын тухай ярих учиртай. Яагаад гэвэл Ардчилсан нам 30 гаруй жилийн түүхтэй маш олон гишүүнтэй улс төрийн том хүчин.
-Ардчилсан намын гишүүдийн олонхын саналыг авчхаад “Надад, шинэ нам байгуулах санаа байна” гэж ярьж болохгүй. Тэгэхээр цаашид ямар үйлдэл, улс төрийн зорилго байгааг нууцлах хэрэгцээ байдаг. Надад шинэ нам үүсгэх бодол байхгүй.
-Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нартай 1990 оноос хойш найз нөхдийн холбоотой байсан. Муу, сайнаа яривал би бүгдийг нь ярина. Ард түмэнд хүндлэгддэг, баатар гэж нэрлэдэг хэрнэ яагаад Ардчилсан намын эсрэг үзэл бодол, байр суурьтай байдгийг ойлгодоггүй. Эдгээр хүмүүсийн ярьж буй зүйл хэрэв үнэн бол баримттай байх ёстой. Намайг эсэргүүцсэн, гутаан доромжилсон үг үйлдэл бүрд гайхширдаг.
-Э.Бат-Үүл бол барьцаанд орчихсон хүн. Энэ хүнийг том барьцаанд байдаг л гэж ойлгодог. Э.Бат-Үүл минь ээ надтай тэмцэж байхаар өөрийг чинь С.Зориг агсны хэрэгтэй холбож мэдэгдэл хийсэн хүнтэйгээ тэмц!
-Барууны соёлоос суралцсан зүйл манай оронд зохицохгүй байна. Тиймээс үндэсний үзлээ сэргээх цаг нь болсон.
-Миний зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр дотоодод нэлээн гайгүй сургууль төгссөн. 17,18 дахь жилээсээ надтай хамтран ажилласан. УИХ-р батлагдсан гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг биелүүлэх гэсэн бизнесмен залуу. Хэрэгжих ёстой байсан төсөл нь улстөржөөд гацсан. Энэ нь түүний зургаа дахь эрүүгийн гэмт хэрэг болсон. Тухайн үед Хөгжлийн банктай холбогдож зээл авсан нь надтай ямар ч хамаагүй.
-Орос, Украины мөргөлдөөнөөс болоод хоёр улсын хоорондын асуудлын талаар хувийн байр сууриа илэрхийлэхийг хүсэхгүй байна. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хөрш улсуудын хамтын ажиллагааг тэлэх, манай улсын эдийн засагт ашигтай томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байсан.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр13 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр13 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа