Бусад
Монголын Зэс корпораци мэдэгдэл гаргалаа

УИХ-ын зарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийхдээ, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанинд худалдсан” тухай мэдэгдсэн. Энэ талаар Монголын Зэс корпораци мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Улсын Их Хурлын зарим гишүүд 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Монголиан Коппер Корпорейшн ХХК нь Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанинд худалдсан” тухай огт ор үндэслэлгүй худал, ташаа мэдээллийг улс төрийн зорилгоор цацлаа. Монголиан Коппер Корпорейшн ХХК нь гадаад улсын төрийн өмчит компанийн мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-иудын 49 хувийг холбогдох хуулийн дагуу, өөрсдийн хөрөнгөөр худалдан авч, Монгол улсад авчирсан бөгөөд гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжид дамжуулан худалдах, зарах, шилжүүлэх ямар ч зорилго байхгүй бөгөөд тэгж шийдвэрлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Энэхүү мэдэгдэл гаргах өдрийн байдлаар Монголиан Коппер Корпорейшн ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын иргэн байгаа бөгөөд цаашид ч байх болно (холбогдох лавлагааг үзнэ үү http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5801621).
Хэдий хоёр үйлдвэрийн хувьцаа эзэмшилтэй холбоотой маргаан дуусч шүүхээр эцэслэн шийдэгдсэн ч Засгийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг хэргийн хариуцагчид шүүхийн шийдвэр биелүүлээгүй хэвээр байгаа буюу хоёр үйлдвэрийн хувьцаа 100 хувь төрийн өмчид бүртгэлтэй байна (холбогдох лавлагааг үзнэ үү http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2074192). Уг асуудлаар манай компани Олон улсын шүүхэд хандсан болно.
Хоёр үйлдвэрийн 49 хувийг хувьцааг худалдан авсан хэлцлийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд улс төрчид өөрт ашигтай сэдэв болгон улс төрийн зорилгоор ашиглаж манай компанийн талаар худал, ташаа мэдээллийг зориуд тараасаар ирсний нэг нь энэ удаагийн үйлдэл боллоо. Цаашдаа аливаа бизнесийн гэрээ, хэлцлийг улс төрийн явцуу эрх ашгаа хамгаалах, гүйцэлдүүлэх арга хэрэгсэл болгох нь Монгол Улсын эрх зүйт тогтолцоо, бизнесийн эрүүл орчинд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг анхаарахыг улс төрчдөөс хүсье.
Ор үндэслэлгүй худал, ташаа мэдээллийг улс төрийн зорилгоор тараасан асуудлыг хуулийн байгууллагад хандаж шалгуулахаа мэдэгдэж байна.
МОНГОЛИАН КОППЕР КОРПОРЕЙШН ХХК
2019.01.25

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент15 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг18 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм18 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм16 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм19 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм16 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа