Бусад
Одоо л зогсч болохгүй шүү, тэмцэгчид ээ!

Хэдэн сарын турш хэрүүлийн бай болсон М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулж, нэг юм санаа амарцгаав. Зөвхөн нэг хүнд зориулсан хууль баталсан анхны ховор тохиолдол болов. Хууль тогтоох дээд байгууллагын хувьд дархлаа суларсны хамгийн том жишээ, ухралт болов гэсэн шүүмж ч сонсогдож байгаа. Уг нь УИХ-ын дарга хурлын зохион байгуулалтыг хариуцдаг спикер төдий. Альч хувь гишүүнээс илүү эрх дарх эдлэх ёсгүй. Харин эдүгээ нэг хүнд зориулан хууль гаргах болсны учир нь үнэндээ л МАНАН хэмээх бүлэглэлүүдийн тэмцэл. Хэн ч хүчтэй, өөрөөр хэлбэл, цаашид хүчтэй байх вэ гэдэг алалцаан.
Үүнийг бичигч М.Энхболдыг дэмждэггүй боловч “Асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой” гэсэн байр суурийг бол хүндэлж байгаа.
Гэхдээ М.Энхболд өөрт нь зориулж хууль батлуултал тийм хүчирхэг хүн юм уу гэвэл үгүй ээ. Харин 60 тэрбумын хэрэг гэдэг эс үйлдэл ч бай төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн товчхондоо тэдний хэлэх дуртай үгээр бол ард түмнийг энгийнээр бол намайг, таныг “эргүү тэнэг” гэж доромжилсон, эрхийг чинь зөрчсөн, төрийн системийг дампууруулсан эрээ цээргүй алхам мөн. Ашгүй ядахдаа нэг ч гэсэн хүн хагас дутуу ч гэсэн хариуцлага хүлээх нь. Гэхдээ асуудал үүгээр төгсөх ёсгүй.
Гэвч М.Энхболдыг огцрууллаа гээд төрийн гацаа арилах уу? Үгүй ээ. Энд Үндсэндээ 60 тэрбумынхан болоод ЖДҮ-гийнхэн хэсэг хоёр хэсэгт л хуваагдаад байгаа гэчихэд хилсдэхгүй. Харин ч эдний толхилцооноор олон баримт, но ил болов. Олон нийтийг хангалттай бухимдуулав. Бухимдсаны хэрээр тэдэнд хүч бий гэдгийг харуулав. Зарим нэг хийрхүү “тэмцэгч”-дийг эс тооцвол. Ийн эрхийнхээ төлөө, шударга бус үйлдлийн эсрэг эвлэлдэн нэгдэж, тэмцэж, улстөрчдийг шаардаж шахаж чадаж байна гэдэг бол сайн хэрэг. Хэрвээ зарим нэг улс төрчийн явцуухан тоглолт, далд эс тооцвол. Гэхдээ одоо л тэмцлээ зогсоож болохгүй шүү. Бүр цааш нь бүх идээ, бээр буглааг шахаж гаргахын төлөө хамтдаа тэмцлээ үргэлжлүүлцгээе. Ашгүй эд чинь хоорондоо алалцахаараа бие биенийхээ бульхайг дэлгээд байдаг. Энэн дээр нь л хичээгээд идээ бээрнээсээ салья. Дутуу орхичих юм бол бүр бээгээд энгийн хар яриагаар “севс болно” гэдэг шиг бидний цөмийг нь үхжүүлэх болно шүү.
“Индрийн тав”, “Таван загал” гэдэг нэртэй болоод байгаа таван гишүүн минь ээ, та нар өдөр өнжихгүй шахам мэдэгдэл хийж, цөөнгүй хүнийг жагсаалд манлайлж, багагүй мөнгө зарцуулсан шигээ одоо эхнээсээ ил болоод байгаа бусармаг явдлуудтай тэмцээрэй, ядахдаа ЖДҮ-гийнхэнтэй.
Намынхаа нөхдөдөө гомдлын үгээ хэлсэн М.Энхболд та ч гэсэн хэлсэн үгэндээ хүрч, шударга бусыг илчлээрэй. Хариу тэмцээрэй. Тэгэх тусам ”танай” улстөр цэвэршинэ. Бусад чинь ч бас тийм цэвэрхэн хүмүүс биш гэдгийг та мэднэ биз ээ.
Бид ч мөн мартах ёсгүй, энэ идээ бээр ил гарч байгаа дээр балиар улс төрийг цэвэрлэж авцгаая. Тэгэхгүй бол бид хордож үхэх гээд байна.
А.Туяа
Эх сурвалж infomongol.mn

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг23 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм21 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм21 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм24 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм21 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа