Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулна

Нийтэлсэн

-

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон холбогдох төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас 2021 онд орон нутгийн их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Өмнөговь аймагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар ажиллаж байна. Өмнөговь аймагт 20 га талбайд их сургуулийн хотхон байгуулж, ирэх намраас элсэлтээ авч эхэлнэ. Энэхүү томоохон төсөлд “Оюу толгой” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтийг сайдын зүгээс илэрхийлсэн.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал боловсролын салбар, тэр дундаа орон нутагт их сургуулийн хотхон байгуулах төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулан санамж бичиг байгуулахад бэлэн байгаагаа мөн хэллээ. Тэрбээр хатуу дэд бүтцийн асуудал гэхээс илүүтэй сургалтын хөтөлбөр, орчин, оюутан, залууст зөөлөн ур чадвар олгох чиглэлд анхаарах хэрэгтэйг ч онцлов. Уулзалтаар талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, ТЭЗҮ-ийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар харилцан тохиролцлоо.

“Оюу толгой” ХХК-ийн хувьд сургууль, цэцэрлэг барих, анги танхим тохижуулах, тоног төхөөрөмж, сургалтын материалаар хангах, гадаад, дотоод тэтгэлэг зэргээр боловсрол, шинжлэх ухааны салбарт 150 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжсэн. Тэгвэл хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, хүний нөөцийн хөгжил, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан.
Дэлгэрэнгүй ...

Улс төр

ТБХ: Таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны  хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нараас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.

Монгол Улс хөнгөн үйлдвэрлэлийн салбар тэр дундаа оёдлын салбарыг дэмжих бодлогын хүрээнд 2005 оны 03 сарын 18-ны өдөр Гаалийн тариф, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг баталж, мөн хуулиар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас чөлөөлж, салбарын аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж байсан туршлагатай. Уг хуулийг 2016 онд хүчингүй болгосноор салбарын үйлдвэрлэл эрхлэгчдэд татвар, санхүүгийн дарамт нэмэгдсэн төдийгүй үүнийг дагасан бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, ажлын байрны тоо, зах зээлд эзлэх хувь хэмжээ буурсан үзүүлэлттэй байна гэж танилцуулгад дурдсан байв.

Дотоодын бэлэн хувцасны хэрэглээний найман хувийг хангаж буй оёдлын салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх, цаашлаад экспортын бэлэн хувцасны төрөл хэмжээг нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, салбарын хөдөлмөр эрхлэгчдийн татвар, санхүүгийн дарамтыг бууруулж, олон эерэг үр нөлөөг бий болгох зорилгын хүрээнд хуулийн төслийг боловсруулсан байна.
Уг хуулийн төсөл нь 3 зүйлтэй. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн “Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалт” гэсэн 38 дугаар зүйлд 38.1.23 дахь заалтыг нэмж, оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх, 2 дугаар зүйлээр гаалийн татвараас чөлөөлөх оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалын жагсаалтыг Засгийн газар батлан зохицуулахаар тусгасан талаар танилцуулгад дурдсан байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ оёмол үйлдвэрийн үндсэн хөрөнгө болох үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг  судалж үзэх нь зүйтэй  гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон хэмжээний эргэлт хийх зайлшгүй шаардлагатайг дурдаад импортоор бүх төрлийн даавуу болон даавуун бүтээгдэхүүнээ авдаг манай улсын хувьд ажлын байр нэмэгдэхгүй байна. Эмэгтэйчүүд олноор ажилгүй байгаа тул 45 хоногийн сургалт, дамжаанд суулгаад оёдолчин болох бүрэн боломжтой. Тийм учраас энэ асуудалд томоохон эргэлт гарна гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хөнгөн үйлдвэрлэлээ дэмжих бодлогоо гаргаад явуулахгүй бол энэ байдал цаашаа явахгүй. Цаг алдахгүйн тулд ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр юм уу эсвэл төсвийн тодотголоор асуудлыг шийдэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлье, бүтээгдэхүүнээ үнэд хүргэе гэвэл боловсруулах түвшний үйлдвэрлэлийн хурдцыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлж байж, улс орны эдийн засгийн өсөлт, дотоодын хэрэгцээгээ хангах цаашлаад ажиллах хүч нь эдийн засагтаа тодорхой хувь нэмрээ оруулан амьдралын чанараа дээшлүүлэх боломж бүрдэх юм. Иймд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэний дараа хэлэлцүүлгийн явцад асуудлаа нарийн нягталж ярилцах нь зүйтэй гэсэн саналтай байсан юм.

Ингээд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нь дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд таницлуулахаар болов.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс гаргасан “төслийн 1 дүгээр зүйлийн автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн хаягдал гэснийг автомашины нүүрсэн яндан, катализатор, тэдгээрийн эд анги, хаягдал өөдөс гэж өөрчлөх” гэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар тогтлоо.

Хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Манай улсад гепатитын вирусийн халдварын тархалт өндөр байгаагаас элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд болон нас баралтын түвшнээр дэлхийд дээгүүрт орж байна. Тэр дундаа гепатитын B, Д вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг гэсэн нотолгоо байдаг. Манай улсад ДЭМБ-аас 1995 онд хийсэн судалгаагаар гепатитын Д вирусийн халдвартай 60 гаруй мянган иргэн байх магадлалтай гэсэн тооцоолол хийсэн.
Гепатитын Д вирусийн халдварыг эмчлэхэд Булевиртид эм үр дүнтэй байна гэж үзэж байна. Энэ нь 47 амин хүчлээс тогтсон нийлэг эм бөгөөд элэгний эсэд Д вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй. Эмийн чанар, аюулгүй байдлын хатуу зохицуулалттай хяналтын байгууллага болох Европын эмийн агентлагаас Булевиртид эмийг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусийн архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Үүнтэй уялдуулан манай улс Булевиртид эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын B, Д вирусийн эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна. Гэвч гепатитын B, Д вирусийн эмчилгээнд хэрэглэх Булевиртид эмийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор тус эмчилгээнд шаардлагатай иргэд хамрагдаж чадахгүй байна гэж танилцуулгад дурдсан байв.

Мөн Эрүүл мэндийн яамнаас Булевиртид эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Sciences Inс” компанитай эмийн үнийг хэд дахин бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна. Элэгний Д вирусийн эмчилгээг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Гэвч энэ эмийн сарын эмчилгээнийх нь зардал өндөр тул иргэдийг санхүүгийн ачааллаас хөнгөлөх зайлшгүй шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нэлээд үр дүнгээ өгсөн.  Монгол Улсын 2023 оны төсөв батлахдаа Улсын Их Хурлаас иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө гепатит Д вирустэй тэмцэх үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд гурван тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэнийг дурдаад үр дүнгийн талаар тодруулав.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариултдаа, 2023 онд батлагдсан төсвөөс Д вирусын эмчилгээний эм болох интерфероныг иргэддээ төлбөргүйгээ хийе гээд 9 тэрбум төгрөгөөр худалдан авах тендер зарласан. Үлдсэнээр нь аймаг, орон нутгуудад элэгний Д вирусийг оношлох, шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх болон ХӨСҮТ дээр Д вирусийг оношлох, тоолох тоног төхөөрөмж авахаар зарцуулсан. Иргэдийн зүгээс интерфероны эмчилгээг гаж нөлөө нь өндөр байна гэсэн үг хэл гаргасан тул эмийн худалдан авалтын үйл ажиллагааг зогсоосныг дурдав. Мөн тэрбээр, “Сангийн яамтай бид ярилцаад хуулийн төсөлд АНУ-ын “Gilead Sciences Inс” компанийн Булевиртид эм гэж тодорхой нэр, хугацаатай бүтээгдэхүүн зааж оруулах нь зүйтэй гэж үзсэн” гэв.
Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Энэ талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сайд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Элэгний Д вирустэй иргэд эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. АНУ-ын “Gilead Sciences Inс” компанийн Булевиртид эмийг иргэдийн санхүүгийн дарамтаас чөлөөлөх үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд Үндэсний аудитын газрын тайланг хаалттай горимоор хэлэлцэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЭЗБХ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 40 минутад эхэлж, таван асуудал хэлэлцлээ.
“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн “Улсын Их Хурлын бүрэн эрх” гэсэн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Эрдэнэсийн сангийн жилийн орлого, зарлагын хэмжээ болон гүйцэтгэлийн тайланг батлах”, 5.1.3-т “үндсэн сангийн байнгын бус хэсгээс үнэт металл, үнэт чулуу худалдах, худалдан авах шийдвэр гаргах” бүрэн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэхээр заасан байдаг. Энэ дагуу Монголбанкнаас 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эхлээд хэлэлцсэн бөгөөд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван төслийн талаар танилцууллаа.

Монголбанкны Эрдэнэсийн сан 2023 онд 17.8 тонн үнэт металл худалдан авч гадаад валютын улсын албан нөөцийг 788.4 сая ам.доллароор нэмэгдүүлжээ. Улсын Их Хурлын 2023 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ, сангийн орлого, зарлагын 2023 оны төсвийн гүйцэтгэлийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан байна.
Монголбанкны Эрдэнэсийн санд 2 тэрбум төгрөгөөр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологийн олдврыг сэргээн засварлах ажилд дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд төсвийн гүйцэтгэл 110 сая төгрөг болжээ. 200 ширхэг дурсгалын зоосны дээжийг үндсэн санд орлогод авахаас 276 ширхгийг орлогод бүртгэсэн байна. Үргэлжлүүлэн тэрбээр Чингис хааны алтадсан хүрэл баримал, тамга бүтээлгэх, гүйлгээ сангийн зарлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Үргэлжлүүлэн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван 2024 оны Эрдэнэсийн сангийн орлого, гүйлгээ, сангийн орлого, зарлагын төсвийн төсөл буюу  Эрдэнэсийн сан хөмрөгийг энэ онд нэмэгдүүлэн, үндсэн санд орлогоор бүртгэх төлөвлөлтийг танилцууллаа. Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлс, урлагийн бүтээл, байгалийн төрц худалдан авах, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хам хамтран ажиллахад 2 тэрбум төгрөгийг зарцуулахаар, Чингис хааны хүрэл барималтай холбоотой бусад зардал, дурсгалын зоосны дээжийг хүлээн авч орлогоор бүртгэх, үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэхтэй холбоотой жагсаалтыг танилцуулсан. Түүнчлэн гүйлгээ санд 2024 онд үйлдвэрлэх дурсгалын зоос болон бусад эд зүйлсийг орлогоор бүртгэх юм байна. Гүйлгээ сангаас дурсгалын зоос, гулдмай, үрлэн мөнгө зарлагдахаар тусгагдсан байна. Түүнчлэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх заалтын хүрээнд Монголбанк, Соёлын яам, Чингис хаан музейтэй хамтран зохион байгуулах үзэсгэлэнгийн зардлын талаар танилцуулав.

Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Энхтүвшин асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Дараа нь санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун танилцуулсан.Тайлант онд тус хороо 9 газар, 5 хэлтэс, 6 алба, нийт 168 орон тоотойгоор 29 хууль, 139 дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангуулан, үйл ажиллагаагаа явуулсан байна. Тус хорооны чиг үүрэг нэмэгдсэнтэй холбоотойгоор Сэндбоксын алба, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтэс, Мөнгөн зээлийн зохицуулалтын албыг тус тус байгуулжээ.
Санхүүгийн зохицуулах хороо 2023 онд 24 удаагийн хуралдаанаар 810 тогтоол баталсан гээд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дэд дарга Н.Хүдэрчулуун танилцуулсан юм. Хороо нь хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаад 2020 оны салбарын хуулийн өөрчлөлтөөр үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг хүлээсэн. 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар системийн нөлөө бүхий банкнуудыг олон нийтийн нээлттэй компани болж, ХК хэлбэртэй бол Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтад орох юм.

“Монгол Улсын Санхүүгийн хүртээмжийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зохицуулах хүрээнд Сэндбокс зохицуулалтын орчныг бий болгожээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиудын хүрээнд тус Хороо Монгол Улсад урьд өмнө огт зохицуулагдаж байгаагүй 7 салбарын үйл ажиллагааг зохицуулахаар хяналтын чиг үүрэг, хамрах хүрээ 3 дахин нэмэгдсэн болохыг тайланд тэмдэглэжээ.
Үргэлжлүүлэн Н.Хүдэрчулуун дарга 2023 онд тус Хорооноос хийсэн бодлого зохицуулалтын онцлох арга хэмжээнүүдийг товч танилцуулав. Банкны реформ, төрийн өмчит компаниудын хувьчлалыг амжилттай гүйцэтгэн, 6 банкны IPO хийгдсэн, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.9 их наяд төгрөг буюу 2.2 дахин нэмэгдсэн байна. IPO хийсэн 6 банк нийт 72 мянга гаруй хөрөнгө оруулагчаас 478.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дуудлага худалдаагаар арилжсан нүүрс, төмрийн хүдэр, баяжмалын үнийн өсөлт дунджаар  10 хувьтай, 1 тонн бүтээгдэхүүний хаалтын ханш 220-1330 юань, 64-180 ам.долларын хооронд хэлбэлзсэн гэв. Мөн хөрөнгө оруулагчдыг дэмжсэн татварын эрх зүйн орчин бүрдснийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаараа танилцууллаа. Монгол Улсад анх удаа нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй 170 мянган ширхэг ногоон бонд гаргаж, олон нийтээс 17 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн дагуу 5 журам баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар 42 хуулийн этгээдийг бүртгэжээ. Үргэлжлүүлэн тэрбээр хууль эрх зүйн орчныг сайжруулах болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх үйл ажиллагаагааны тайлангаа дэлгэрэнгүй танилцуулсан. 2023 оны 07 дугаар сард ФАТФ-ын техникийн зөвлөмжийг бүрэн ба дийлэнхийг нь хангаж биелүүлсэн бөгөөд Монгол Улс бүс нутгийн хэмжээнд анхны, дэлхийн хэмжээнд 5 дахь орон болсныг тэрбээр онцоллоо. Цаашид техникийн зөвлөмжийн хэрэгжилтийг ахиулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо онцгой анхаарч ажиллаж байгаа гэв.
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, дотоодын аж ахуйн нэгж, компаниудыг гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Хонконг, Шанхайд цуврал арга хэмжээ зохион байгуулж аж.
Технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих замаар санхүүгийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээндээ санхүүгийн салбар дахь инновацыг дэмжих, олон нийтэд технологид суурилсан санхүүгийн зах зээл болон сэндбоксын зохицуулалтын орчныг таниулах зорилгоор олон улсад шинэ хөгжиж байгаа “Тэкспринт” уралдааныг анх удаа зохион байгуулжээ. Нийт 22 багийн 100 гаруй оролцогч оролцсон байна. Эндээс гарч байгаа шинэ санаа, санаачилгыг практикт нэвтрүүлэх чиглэлээр Хороо идэвхтэй ажиллахаар төлөвлөж байгаа гэв.

Үргэлжлүүлэн Н.Хүдэрчулуун дарга тус Хорооны зохицуулалттай этгээдүүдийн Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэх үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх таниулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.
Санхүүгийн зохицуулах хороо компанийн засаглалын кодексыг шинэчлэн баталснаар нээлттэй ХК-иудаас гадна даатгагч, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэгч банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалт менежментийн компаниудыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд 2023 онд 124 тусгай зөвшөөрөлтэй этгээдэд кодексын хэрэгжилтийг давтан үнэлсэн байна. Танилцуулгынхаа төгсгөлд тэрбээр өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар танилцуулаад 2024 онд санхүүгийн зохицуулалттай салбаруудын эрх зүйн шинэчлэлүүдийг үргэлжлүүлэх, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, тогтвортой ногоон санхүүжилтийг бодлогоор дэмжих, санхүүгийн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлогоор дэмжих зорилтуудыг дэвшүүлснээ дуулгав.
Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, О.Цогтгэрэл нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Дараа нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хийлээ.
Төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд нэг удаа хуралджээ. Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Тухайлбал, хуулийн төслийн зарим хэсэг, заалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, нэр томьёог тодорхой болгох, өргөн мэдүүлсэн нь Ирээдүй өв сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хоорондын нийцлийг хангах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулийн этгээдийн гаргасан хувьцааны 20-иос дээшгүй хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээд хамт эзэмшихийг хориглохоор тусгасныг 34 хувь болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд төрийн эзэмшлийн хувь хэмжээтэй холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулах томьёоллыг боловсруулжээ.  Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж 2024 оны хаврын ээлжит чуулганд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн Монгол Улсын иргэн бүрд 2024 оны II улиралд багтааж хуримтлалын нэрийн данс үүсгэх, Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хуримтлалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон заалтыг мөн төсөлд тусгахаар танилцуулж байгаа аж.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Д.Батлут нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон гишүүдээс хариулт авав. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсны дараа Байнгын хорооны холбогдоах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Үндэсний статистикийн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ
Байнгын хорооны хуралдаан Үндэсний статистикийн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилж, тус Хорооны дарга Б.Батдаваа хуралдаанд танилцууллаа.
Тайлант онд албан ёсны статистикийг хөгжүүлэх дэлхий нийтийн чиг хандлага, дотоодын хэрэгцээнд нийцүүлэн статистикийн салбарыг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласан байна. Энэхүү стратеги, төлөвлөгөөнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, статистикийн мэдээлэл эрхлэн гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлсэн байдаг аж. Албан ёсны болон захиргааны статистикийн мэдээ, тооллого, судалгааны мэдээллийг нэгтгэж боловсруулахад Үндэсний статистикийн хорооноос баталсан 78 аргачлал 11 ангиллын мөрддөг байна. Үндэсний статистикийн хорооноос статистикийн үзүүлэлт аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэх ажлын хүрээнд 2023 онд 7 аргачлал, 6 судалгааны үзэл баримтлал, 5 маягт түүнийг нөхөх заавар, 5 гарын авлага, 8 судалгааны үр дүн танилцуулгыг шинээр болон шинэчлэн боловсруулсан байна. Үүнээс шинээр 3 аргачлал, 4 судалгааны үзэл баримтлал, асуулга нөхөх заавар, 7 гарын авлага, баримт бичгийг боловсруулж баталжээ.

Үндэсний статистикийн хороо Статистикийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2023 онд улсын хэмжээнд нэг тооллого судалгаа, 18 түүвэр судалгааг зохион байгуулж, сард дунджаар давхардсан тоогоор 29.1 мянган аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг нэгтгэн, нягталж 3.2 мянган өрхөөс мэдээлэл цуглуулж, статистик мэдээллийг боловсруулсан байна. Тухайлбал, хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарын албан ёсны статистикийн мэдээг өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас 7 хоног, 14 хоног, сар, улирал, хагас жил, жилийн давтамжтайгаар нэгтгэн боловсруулсан бол хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүнсний аюулгүй байдал, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мөнгө, зээл, санхүү, гааль, даатгал, татвар, байгаль орчин, шүүхийн статистик зэрэг захиргааны мэдээллийг нийт 44 байгууллагаас боловсруулж хэрэглэгчдийн хүртээл болгосон байна.
Тайлант онд Статистикийн тухай хуульд заасны дагуу тогтмол зохион байгуулдаг тооллого түүвэр судалгаануудаас гадна Улсын Их Хурлын тогтоолоор баталсан “Зөвлөлдөж шийдье” 2 шатны зөвлөлдөх санал асуулга, 5 жил тутам зохион байгуулдаг нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа, цаг ашиглалтын судалгаа, гэмт хэрэгт хохирох, эрсдэлийн судалгаа зэрэг улсын хэмжээний томоохон түүвэр судалгааг зохион байгуулсан байна. Статистикийн тухай хуульд 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсад анх удаа хүний эрхийг хамгаалах, гэмт хэрэгт өртөх, эрсдэл нөлөөллийг судлах, гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн албаны зөвлөмжийн дагуу зохион явуулсан байна.
Мөн 5 жил тутамд зохион байгуулдаг хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хөгжил хамгаалал, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн мэдээллийн технологийн хэрэглээ, түүний ур чадвар, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг тооцох нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сантай хамтран амжилттай зохион байгуулсан байна.
Түүнчлэн статистикийн мэдээллийн хамрах хүрээ, чанарыг сайжруулах зорилгоор өнгөрсөн онд статистикийн үйл ажиллагааны ерөнхий загварын дагуу мэдээлэл цуглуулалтаас тархалт хүртэл бүх алхмыг цахимжуулсан статистикийн үйлдвэрлэлийн системийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх, дотоод үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулах, түүвэр судалгааны мэдээллийг хянах цахим мониторингийн системийг нэвтрүүлэх зэрэг ажлыг шинээр хэрэгжүүлжээ. Мөн улсын хэмжээнд мэдээллийг нягтлах, уялдуулах, шалгах ажлыг зохион байгуулсны үр дүнд зөрүүтэй мэдээллийг шинэчилж, статистикийн үйл ажиллагаанд мэдээллийн чанарыг цаашид хангах үйл ажиллагааны цогц журам, загварыг хөгжүүлэн ажиллаж байгаа аж.
Хэрэглэгчдийн статистик өгөгдлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг чанартай эх үүсвэрээр хангах нь Үндэсний статистикийн хорооны төдийгүй дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын өмнө тулгарч буй зорилт хэвээр байгааг Б.Батдаваа дарга тэмдэглээд, энэ хэрэгцээг манай улсын онцлог, хязгаарлагдмал нөөцөд тулгуурлан мэдээллийн технологийн ололтод түшиглэн шийдвэрлэх зорилгоор тус Хорооноос 2021-2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд захиргааны өгөгдөлд суурилсан “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх зорилт тавьсан байна. Энэ хүрээнд 2023 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага, төслийг Үндэсний статистикийн хороо хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Төслийн хүрээнд төрийн байгууллагуудын өгөгдлийн сангийн чанарыг үнэлэх, албан хаагчдыг чадавхжуулах, төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан болон өгөгдлийн нэгдсэн санг үүсгээд байгааг танилцуулав. Мөн статистикийн шинэ эх үүсвэр бий болгох зорилгоор ДНБ-ий тооцоог сараар тооцох, цахим хуудаснаас шүүх, өгөгдөл холбох зэрэг статистикийн шинэ эх үүсвэрүүдийг бий болгосон байна.
Хэрэглэгчид статистикийн мэдээллийг хялбар хүргэх зорилтын хүрээнд 2023 онд хэвлэмэл болон цахим хуудсаар 26 салбарын 569 мэдээллийг шинэчлэн, олон нийтэд түгээж, статистикийн мэдлэг, боловсролыг сайжруулах сургалтуудыг зохион байгуулсан байна.

Статистикийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор 2023 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Статистикийн товчоог Үндэсний статистикийн хорооны дарга даргалж, НҮБ-ын Статистикийн комисс, бүсийн уулзалтад Монгол Улсын статистикийн систем болон бүсийг төлөөлж ажилласан байна. Хорооны гадаад хамтын ажиллагааны үр дүнд Үндэсний статистикийн хороонд 2023 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилт бүхий техник туслалцааны төсөл хэрэгжиж эхэлсний зэрэгцээ БНСУ-ын Статистикийн газраас 2024-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх статистикийн системийг хөгжүүлэх хөгжлийн албан ёсны тусламж батлагдсан байна. Мөн хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд БНСУ, Гүрж улс, БНПУ-ын статистикийн байгууллагатай санамж бичиг байгуулж, БНХАУ болон Австралийн Холбооны Улсын статистикийн байгууллагуудтай хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтарч үндэсний статистикийн системийн цогц үнэлгээ хийж, үнэлгээний мөрөөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын XXI зуунд статистикийн хөгжлийн төлөөх түншлэл байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй үндэсний статистикийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Энэ онд тус Хороо “Төрийн нэгдсэн мэдээллийн сан” төслийн хүрээнд үндэсний өгөгдлийн платформ, мета өгөгдлийн платформын эхний хувилбарыг ашиглалтад оруулж, мэдээллийг нэгтгэх, задгай өгөгдөлтэй ажиллах орчныг бүрдүүлэх эхний алхмыг хийхээр төлөвлөжээ. Мөн статистикийн мэдээллийн хамрах хүрээ, чанарыг сайжруулах, мэдээллийн зөрүүг арилгах, нэгтгэх, Монгол Улсын түүхийн статистик үзүүлэлтүүдийг баяжуулах зэрэг ажлуудыг хийж эхлээд байгааг танилцуулгын үеэр дурдав. Түүнчлэн статистикийн салбарын 100 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд хоёр талт болон олон улсын хэмжээний 6 арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Энэ онд статистикийн системийн мэдээллийн чанарыг сайжруулах, шинэ эх үүсвэр бий болгох, улсын хэмжээнд өгөгдлийн засаглал шинжлэх ухааныг бэхжүүлэх ажлуудад голлон анхаарч ажиллахаар төлөвлөснөө Б.Батдаваа дарга хуралдаанд танилцуулсан.
Тайлангийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, үг хэлэв. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн аргачлалыг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бүрэн нэвтрүүлэх арга зүй” сэдэвт мэдээлэлтэй танилцсан бөгөөд энэ талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх, доктор Д.Намхайдагва танилцууллаа.

Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд хөгжлийн бодлогыг урт, дунд, богино хугацаанд хооронд нь уялдаатай нэгдмэл цогц байдлаар төлөвлөхөөр хуульчилсан гэдгийг тэрбээр дурдав. Гэвч хуулийг хэрэгжүүлэх явцад хөгжлийн бодлого төлөвлөлтийг нэвтрүүлж, бодлогын баримт бичгүүдийг батлах явцад тодорхой бэрхшээлүүд тулгамдаж, бүрэн шийдэгдэхгүй асуудлууд нэлээдгүй байгааг хэллээ. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд үр дүнг бус үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг, төрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа бодлого төлөвлөлт нь гарц, үйл ажиллагаагаар хүрээ хязгаарлаж хардаг. Хоорондын уялдаа хамаарлынх нь уялдуулж төлөвлөх, улсын төлөвлөлт орон нутгийн төлөвлөлтүүд бас хоорондоо бүрэн уялдахгүй, асуудал үр дагавартай тэмцэх хандлагатай, асуудлын шалтгаан дээр төвлөрч бодлого төлөвлөлтүүд хийгддэггүй, батлагдсан бодлогын баримт бичгүүдэд үр дүн тодорхойлж байгаа хэдий ч түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдээ бүрэн тодорхойлдоггүй болохыг хэлсэн. Шалгуур үзүүлэлт тодорхойгүй учраас цаашдын хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд бэрхшээл үүсдэг гэх зэргээр хөгжлийн бодлого төлөвлөлтийн бодит хэрэгжилтэд анхаарах асуудлууд цөөнгүй байгааг Д.Намхайдагва доктор хэлсэн. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд холбогдох хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах аргачлал, урт, дунд хугацааны буюу 10 жилийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах аргачлал, мөн жилийн төлөвлөлтийн баримт бичиг буюу улсын болон аймаг нийслэл хотын жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлалыг баталсан байна. 2024 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон орон нутгуудад аймаг нийслэлийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг энэ арга зүйн хүрээнд боловсруулсан байна. Удахгүй ирэх оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулсныг Улсын Их Хурал хэлэлцэх юм. Нэн тэргүүнд үр дүнг нэгдмэл, цогц, харилцан уялдаатай төлөвлөх, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийг тодорхойлох, тухайн жилийн тэргүүлэх чиглэлийг хэрхэн тодорхойлсон, үр дүнг үндэсний болон салбарын түвшний хүлээгдэж байгаа үр дүн буюу урт хугацааны бодлоготой хэрхэн уялдаж байгаа, огт үр дүн тодорхойлогдоогүй хэрнээ төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүжилт аваад байгаа хөтөлбөр бий эсэхийг анхаарах шаардлагатай гэлээ. Мөн төлөвлөгөөнд төрийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагааны хүрээнд нийцүүлэн үр дүнг бүрэн төлөвлөсөн эсэхийг анхаарах шаардлагатай гэлээ.

Энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр тодруулга хийж, байр сууриа илэрхийлснээр мэдээллийг сонсож дууссан юм. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм6 цаг өмнө

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

Улс төр8 цаг өмнө

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа

Нийгэм8 цаг өмнө

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо

Нийгэм8 цаг өмнө

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III шат хэрэгжиж дууслаа

Нийгэм11 цаг өмнө

Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна

Нийгэм12 цаг өмнө

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Нийгэм12 цаг өмнө

Цасан болон шороон шуурга шуурна

Нийгэм14 цаг өмнө

Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа

Улс төр14 цаг өмнө

ТБХ: Таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улс төр15 цаг өмнө

ЭЗБХ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улс төр15 цаг өмнө

Монгол Германы хооронд авто тээвэр хийх нөхцөл бүрдлээ

Нийгэм15 цаг өмнө

Зам тээврийн ноцтой осол бүртгэгджээ

Улс төр15 цаг өмнө

Эмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсголоор гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлыг дэлгэлээ

Улс төр15 цаг өмнө

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

БНСУ-ын Кёнсанбүг мужтай байгальд ээлтэй эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана

Нийгэм1 өдөр өмнө

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх ажиллагаа эхлэв

Улс төр1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Улс төр1 өдөр өмнө

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хуулийн төслүүд өргөн мэдүүлэв

Улс төр1 өдөр өмнө

БОХХААБХ: Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Төлөвлөгөөт хяналтаар 46 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Улс төр1 өдөр өмнө

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам батлагдлаа

Нийгэм1 өдөр өмнө

Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана

Нийгэм1 өдөр өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг угаалган, тортгийг цэвэрлүүлж, явган хүний замыг чөлөөлж байна

Нийгэм2 өдөр өмнө

Хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй зөвшилцөж эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна

Нийгэм2 өдөр өмнө

Хамжихгүй бол амжихгүй аян үргэлжилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Завхан аймагт газар хөдөллөө

Нийгэм2 өдөр өмнө

Хэнтий, Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрүүдийг унтраалаа

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг3 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад3 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт5 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад5 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Улс төр5 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент3 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Энтертайнмент5 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт2 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Улс төр5 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент5 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Улс төр5 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

24 баримт5 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Дэлхий дахинд4 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм5 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт5 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Бусад5 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр5 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр5 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад5 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр5 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм5 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

24 баримт4 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр5 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент5 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм5 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг3 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад4 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад4 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм4 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад6 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм6 сар өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад7 сар өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм10 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм10 сар өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр12 сар өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм12 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад12 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр1 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг1 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм1 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Улс төр1 жил өмнө

“Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Сайд Ц.Даваасүрэн: УИХ-д өргөн барьсан Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

Улс төр1 жил өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна

Улс төр1 жил өмнө

Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна

Сав шим