Улс төр
Ж.Гомбожав: Улс төрийн 20 намын дарга Үндсэн хуульд халдсан хуйвалдаан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байна
Ардын Их Хурлын дарга асан, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав, Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Бямбадорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Батлан хамгаалахын сайд асан, сансрын нисгэч Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа нар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэх өргөдөл өчигдөр /2022.06.21/ өглөө. Тэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байгаа юм.
Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, хуульч Ж.Бямбадорж:
-Бид дөрөв Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэх өргөдөл өглөө. Өөрөөр хэлбэл гурван зүйлээр хууль зөрчсөн. Ингэж хууль зөрчсөнөөр Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаа юм. Үүнийг нэн яаралтай хэлэлцэнэ гэж найдаж байна. Яаралтай хэлэлцэхгүй байсан ч хэзээ нэгэн цагт хэлэлцвэл буруу гэдэг нь нотлогдоно. Үндсэн хууль бол суурь хууль. Байшингаар бол суурь нь гэсэн үг. Анхны Үндсэн хууль 1787 онд АНУ-д батлагдсан. Тус Үндсэн хуульд 26-хан нэмэлт өөрчлөлт орсон. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ихэнх улс Үндсэн хуулиа баталсан. Улс орнууд 100-гаад жил болж байна. Үндсэн хуулиа ойлгож таньж мэдээгүй байж болохгүй, бүтэхгүй бүхнийг Үндсэн хууль руу чихээд байна. Үндсэн хууль амьтай, баталсан хүмүүс нь өнөөдөр амьд байна.
Өнөөдөр ажилгүйдэл, иргэдийн амьдралын хүнд байдлыг бодох ёстой. Харамсалтай нь УИХ завсарлаад ийм зүйл хийгээд явж байна. Гэтэл энэ өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдлээ. Би гурван зүйл хэлье.
Нэгдүгээр: Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэсэн заалт байгаа. Уг нь хуулиа ард түмнээр хэлэлцүүлэх гэж байгаа бол хуулийн төслөө биччихээд явуулах ёстой. Гэтэл хүмүүсийн тархи угаасан үйлдлийг энэ сарын 18-26-ны хооронд явуулж байна. Ямар ч шалгуур байхгүй.
Хоёрдугаарт: Мөн хуулийн “3.1.Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.” гэж заасныг зөрчсөн. “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хууль 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүчинтэй байгаа. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлт яриад явж байх юм.
Гуравдугаарт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш найман жилийн дараа өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан. Гэтэл хамгийн сүүлд 2019 онд өөрчлөлт оруулсан. Би тоо мэдэхгүй байж болно. Гэхдээ миний бодлоор гурван жил ч болоогүй байна. Үндсэн хуулийн зөрчлийн асуудлыг шийдвэрлүүлмээр байна. Энэ хуулийг Монголын ард түмэн маш хүнд үед эв найрамдалтай баталсан. Зүгээр зохиочихсон юм биш. Дэлхийн улс орнуудын түүхийг харж байж энэ хуулийг хэлэлцэж баталсан. “30 жил боллоо. Өөрчлөх цаг боллоо” гэж ярих юм. Үнэхээр ичмээр. Тийм юм байж таарахгүй. Олон улсын жишигт нийцсэн. Үндсэн хуульд хамгийн ерөнхий юмыг зааж өгсөн юм гэв.
Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав:
-УИХ-ын гишүүд Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж, Монголын ард түмний төлөө чин шударгаар ажиллана гэж тангараг өргөдөг. Өнөөдрийн парламентын гишүүд тангаргаа зөрчиж байна. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцээгүй. Харин өөрчлөлтийг Үндсэн хуулийн дагуу, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын дагуу хийхийг шаардаж байна. 2000, 2019 онд оруулсан өөрчлөлт Үндсэн хуулийг зөрчсөн. 2012 онд гаргасан Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэрийг Цэц энэ сарын 27-ны өдөр дахин хэлэлцэхээр зарласан байгаа. УИХ-ын гишүүдийг намын жагсаалтаар сонгох заалтыг өөрчилж, намын удирдлагуудад тохируулж хийх гэж байна. Улс төрийн 20 намын дарга Тунхаг бичиг үйлдээд Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Энэ бол Үндсэн хуульд халдсан хуйвалдаан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, нас намба тогтсон хүмүүсийг хувиар энэ бусармаг үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Үндсэн хуульд ард түмний хүсэн хүлээж байгаа томоохон өөрчлөлтийг хийх ёстой. УИХ-ын 76 гишүүнийг 99, 120 болгосноор чанарын ямар ч өөрчлөлт гарахгүй. Өнөөдрийн парламент ард түмний үгийг сонсдоггүй. Ард түмнийг сонсохын тулд Дээд хуралтай болж, хууль тогтоох доод байгууллагатай хяналт тавьдаг байх ёстой. Төрийн сүлдийг өөрчилнө гэнэ. Төрийн сүлднээс болоод Монголд авлига, оффшор, ядуурал газар аваагүй. Төрийн сүлднээс адууг авч хаях гэж байна. Монголын ард түмнийг үндэсний өв уламжлалаас нь хөндийрүүлэх гэж байна. Бидний амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэж байх ёстой УИХ-ын гишүүд тандалт судалгаа хийх гэнэ. Үндсэн хуулийг тандалт судалгаагаар хийдэггүй юм. Дэлхийн аль ч оронд ийм туршлага байхгүй хэмээв.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа