Улс төр
Монголбанкны бодлогын хүү 10 хувьд хүрч зээл олголт зогсоход хүрлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Энэ нь ковидын хөл хорио, дэлхийн геополитик, улс төрийн асуудлаас үүдсэн эдийн засгийн хямралд нэрвэгдсэн буурай Монголын ард бидэнд хүнд цохилт болох нь дээ. Амиа аргацааж асар өндөр хүүтэй зээл авдаг аж ахуйн нэгжүүд хаалгаа хааж дангинтал түгжих замд орлоо. Ард иргэдийн өнөө маргаашийн хэрэгцээгээ хангах зээлийн шугам хумигдлаа л гэсэн үг. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нар ийн мэдээлэл хийлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2022 оны хоёрдугаар улирлын ээлжит хурлаа зургадугаар сарын 20, 22-ны өдрүүдэд хийлээ. Энэхүү хурлаас эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн 10 хувьд хүргэх шийдвэр гаргасан.
Энэхүү бодлогын шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн төлөвийн талаарх мэдээллийг хуваалцъя. Гадаад эдийн засгийн төлөв өмнөх улирлаас муудсан дүр зурагтай байна. Тухайлбал, цар тахлын нөхцөл байдлаас үүдэн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах, улмаар манай экспортын бүтээгдэхүүний гадаад эрэлт муудах эрсдэл нэмэгдсэн, Украин дахь дайн, үүнээс улбаатай эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ үргэлжилсэн хэвээр, Глобал түвшинд инфляцийн өсөх дарамт үргэлжлэхээр байгаагаас Төв банкууд мөнгөний бодлогоо илүү хурдан хатууруулах төлөвт шилжүүлж байгаа зэрэг нь голлон нөлөөлж байна.
Дэлхий нийтэд үнийн өсөлт эрчимжихэд ОХУ, Украины нөхцөл байдлаас үүдэн эрчим хүчний зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үргэлжилж, газрын тосны үнэ, байгалийн хийн үнэ өндөр байх, үр тариа, ургамлын тосны нийлүүлэлт буурч, хүнсний үнэ өсөх, нийлүүлэлтийн сүлжээ доголдож, үйлдвэрлэлийн зардал үргэлжлэн өсөхөөр байгаа нь нөлөөллөө.
Дэлхий нийтэд инфляци эрчимжиж байгаа нь улс орнуудын Төв банкууд бодлогын хүүгээ хүлээлтээс давуулан өсгөх шаардлага үүсгэлээ. Мөн экспортын голлох түүхий эдийн үнэ богино хугацаанд өндөр түвшинд хадгалагдах бол дунд хугацаанд эргэн буурах эрсдэлтэй боллоо.
Дотоод эдийн засгийн хувьд эдийн засгийн өсөлт 2022 оны нэгдүгээр улиралд уул уурхайн салбар, газрын тос, нүүрсний олборлолтоос үүдэн саарсан ч уул уурхайн бус салбар сэргэлттэй гарсан. Тодруулбал, цаг агаарын нөхцөл байдал таатай байсан нь хөдөө аж ахуйн салбар идэвхжихэд нөлөөлсөн бол, хэрэглээ, импорт сэргэж байгаагаас худалдааны салбар, үүнтэй уялдан татварын орлого бүрдүүлэлт нэмэгдсэн нь уул уурхайн бус салбарт эерэгээр нөлөөлөв. Үйлчилгээний салбараас зочлох үйл ажиллагаа, аялал, урлаг үзвэр зэрэг үйлчилгээ голлох өсөлтийг бүрдүүлжээ.
Хөдөлмөрийн зах зээлд уналт зогсож, ажил эрхлэлт 10 орчим хувиар өссөн нь таван улирал дараалан агшсан өрхийн хэрэглээ нэгдүгээр улиралд сэргэхэд дэмжлэг боллоо. Энэ удаа Монголбанк 2022 оны эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллийг өмнөх улирлын түвшинд буюу 2.4 хувьд хэвээр хадгаллаа.
Нэг талаас газрын тос болон нүүрсний экспортын уналт нь уул уурхайн салбарын өсөлтийг сааруулахаар байгаа бол, нөгөө талаас уул уурхайн бус салбар, тэр дундаа хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг хөдөө аж ахуй, үйлчилгээ, худалдаа, үүнийг дагасан татвар бүрдүүлэлт нэмэгдэхээр байгаа нь өсөлтийг тэтгэнэ гэж үзлээ.
Инфляци 2022 оны тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2 хувьд хүрч өсөөд байна. Өмнөх төсөөлөлтэй харьцуулахад хатуу түлшний хөнгөлөлт он дуустал үргэлжилнэ гэж төсөөлж байсан нөхцөл байдал өөрчлөгдөн, дөрөвдүгээр сараас эхлэн хөнгөлөлт дуусч, үндсэн үнээрээ борлуулагдаж эхэлсэн. Мөн АИ-92 бензин хөнгөлөлттэй үнээр борлуулагдаж байгаа боловч бусад төрлийн бензин, түлш дэлхийн зах зээл дэх нефтийн үнийг даган өсч, махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ төсөөллөөс өндөр өссөн зэрэг нь инфляцийн төсөөллийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болов.
Дэлхий дахинд үүсээд буй үнийн өсөлт, тээвэр логистикийн хүндрэлээс үүдэлтэйгээр гадаад инфляци, хүнсний болон хүнсний бус импортын үнийн төлөв аль аль нь эрчимжих, импортын барааны үнийн өсөлтийн дам нөлөө дотоодын бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх зэрэг нь инфляц өндөр түвшинд хадгалагдахад нөлөөлж байна.
Эдгээр “шок”-ийн нөлөөгөөр инфляци эргэн буурч, Төв банкны зорилтот интервалд орж тогтворжих хугацаа хоёр улирлаар хойшилж байна. Цаашид хил, боомт дээрх удаашрал үргэлжлэх, гадаад суурь хүү илүү хурдан өсөх, инфляцийн хүлээлт өсч болзошгүй байгаа нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшнээс өсгөх гол эрсдэл болж байна.
Үүнээс гадна манай улсын төлбөрийн тэнцэл 2022 оны эхний таван сард 1051 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Үүнд 2022 оны эхний улиралд худалдааны тэнцэл муудсанаар урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 3.4 дахин тэлсэн нь голлон нөлөөлөв. Төлбөрийн тэнцэл ийнхүү муудаж байгаа нь валютын ханш сулрах, албан нөөц буурах суурь нөхцөл болж байна.
БНХАУ-ын цар тахлын нөхцөл байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөв, бодлогын арга хэмжээтэй холбоотойгоор эрдэс бүтээгдэхүүний үнийн тодорхой бус байдал нэмэгдэж байна. Энэ нь бидний хувьд дотоод эрэлтийн зохистой удирдлага, бодлогын тохиргоог үргэлжлүүлэх шаардлагыг бий болгож байна.
2022 оны нэгдүгээр улиралд хэрэглээ, уул уурхайн бус салбар, тэр дундаа хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг салбаруудад сэргэлтийн шинж тэмдгүүд илрэн, хөдөлмөрийн зах зээлд сэргэлт гарч байгаа нь ирэх улирлуудад дотоод эрэлтийг дэмжих нөлөөг үзүүлэхээр байна. Нөгөө талаас төв банкууд бодлогын хүүгээ өсгөж, гадаад суурь хүү өсөж байгаа нь бидний хувьд ч мөн адил хүүгээ өсгөж, бодлогын тохиргоо хийх шаардлага бий болголоо.
Эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хадгалах хүрээнд мөнгөний бодлогын төлөвийг үргэлжлүүлэн чангаруулж, ханшийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж байна. Монголбанк цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцийн өрнөл хэрхэн өөрчлөгдөх, олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм6 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр6 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр6 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа