Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэн юу хэлэв

Нийтэлсэн

-

Зуны нар зулай төөнөж хүн малын нуруу тэнийж нутга нуга, наадмын тухай яриа хаа сайгүй өрнө. Уулзсан, таарсан хүн болгон л амралтаа аваад хаагуур зугаалах, аль нутгийн наадам үзэх, нутгийнхаа бөх, морь, харваачдын  тухай яриа дэлгэнэ. Мөн хэн нь улсын цолонд хүрэх тухай мэтгэлцэх нь энүүхэнд. Ингээд хүн бүрт л “Энэ жилийн наадмаар…” гэсэн бодол эргэлдэж, гэр бүлээрээ ярилцаж байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд улс төрд Үндсэн хуулийн гурав дахь нэмэлт өөрчлөлт гэсэн халуун сэдэв хуурай өвсөнд ассан түймэр шиг газар авлаа.  УИХ-ын гишүүд долоо хоногийн хугацаанд орон нутагт буюу тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдтэй уулзаад ирсэн. Тэгэхдээ УИХ-ын чуулганы хуралдааныг түр завсарлуулсан

Уг нь 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулаад удаагүй байгаа. Иргэд ч мартаагүй. УИХ энэ нэмэлт өөрчлөлтийг дагаж гарах хуулиудаа ч бүрэн шинэчлэн батлаж амжаагүй юм. Тэгвэл иргэдийн амралт зугаалга, найр наадмын  улирал ирж улс төрийн анхаарал суларсан үед Үндсэн хуулиар оролдож эхэлсэн нь хардлага төрүүлж буйг нуух юун. Улс төр, цахим орчинд идвэхтэй зарим иргэн Үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлтийг таашаахгүй байгааг тэдний цахим орчинд байршуулсан бичвэр, сэтгэгдлээс төвөггүй харж болно. Тэгээд “Хамгийн гол нь эрх мэдэл, албан тушаалын  төлөөх үйлдэл, түүнийгээ урт хугацаанд хадгалаж үлдэх санаархал. Энэ нь Үндсэн хууль,  засаглалын хямралд хүргэж байна”  хэмээн товчхондоо дүгнэсэн байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яриа өрнөсөн  шалтаг шалтгаан нь  ерөнхийдөө Сонгуулийн холимог тогтолцоотой болох, Ерөнхийлөгчийг парламентаас таван жилийн хугацаатай сонгох, УИХ-ын гишүүдийн тоог 150-152 хүргэх, Төрийн сүлдийг өөрчлөх, давхар дээл өмсөх буюу УИХ-ын гишүүд Засгийн газарт сайдын алба хаших квотыг нэмэгдүүлэх зэрэг асуудал хэмээж буй билээ. Энэ бүгд нь 2019 онд Үндсэн оруулсан нэмэлт өөрчлөлтийг гүйцээж ёстой л өнөө  “ажлаа тултал хийх” боломж бүрдүүлнэ гэж байгаа юм.

Тэгвэл  Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны  зургадугаар сарын 27-ны өдөр  Их суудлын хуралдаан хийж  Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн. Энэ  хуралдаанаас “2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг өөрчлөн найруулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн эрх зүйн шинэ орчин бүрдсэн. Иймд  Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал” гэсэн шийдвэр гаргаад байгаа юм. Үндсэн хуулийн Цэцийн энэ шийдвэр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ямар нэг саад тээг болохгүй аж.  Тэгвэл Ардын Их Хурлын дарга асан, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав, Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Бямбадорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Батлан хамгаалахын сайд асан,  сансрын нисэгч Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа нар Үндсэн хуулийн Цэцэд  маргаан үүсгэх өргөдөл  зургадугаар сарын 06.21 өгсөн. Тэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байгаа юм.  Ямартай ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал нэг хэсэгтээ л халуун сэдэв хэвээр байх нь.

Ингээд Үндсэн хуулийн гурав дахь нэмэлт өөрчлөлтийн талаар төр засаг, хууль тогтоох байгууллагад алба хашиж байгаа болон байсан,  улс төрийн зарим намын өндөр албан тушаалтны байр сууриа илэрхийлсэнийг хүргэж байна.

Г.Занданшатар: Эцсийн шийдвэр гаргах эрхийг иргэн, та бид эдэлнэ

/УИХ-ын дарга/

-Иргэн та, бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд саналаа өгч, ардчилсан Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж, эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь парламентын засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, шүүх засаглалыг сайжруулах, Ерөнхийлөгчийн институтийн тухай зүйл, заалтыг шинэчлэх зэрэг асуудалтай холбоотой байсан.  Энэ удаагын өөрчлөлт нь   олон улсын хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулах, хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хөгжлийн олон төвтэй улс болох, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг гүйцээхэд чиглэсэн. Тэгэхдээ  ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах иргэдийн саналыг гээгдүүлэх буюу бага саналаар УИХ-д олонх болох бодит боломжийг бий болгож байгааг засах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх замаар эрх мэдлийн харилцан хяналтыг сайжруулж, эрх ашгийн зөрчил гарах явдлыг бууруулах талаар санал дэвшүүлж байна. Монгол Улсын хүн ам 1992 онд 2,2 сая байсан бол одоо 3.4 саяд хүрсэн. Энэ нь иргэд, сонгогчдыг төлөөлөх парламентын чадамж суларсан, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл бус дарга хэв шинж рүү орсон гэж үзэж байна. Иймд олон улсад хэвшсэн аргачлалаар тооцвол парламентын гишүүдийн тоог 151-155 байх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Д.Тогтохсүрэн: Улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөд санал нэгдсэн

/УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/

-Парламентад суудалтай гурван нам, бусад 21 намын төлөөлөл  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд санал нэгдэж  “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан. Улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлээд хагас жил болж байна. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 11-ээс хойш улс төрийн намуудын төлөөлөл 7-8 удаа уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудалд санал солилцож, саналуудаа нэгтгэсэн. Зарим улс төрийн нам жагсаал цуглаан зохион байгуулж, тодорхой санал гаргасан юм. Үүнтэй холбогдуулж  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо асуудлыг хэлэлцсэн. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг байх ёстой. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол иргэдийн дэмжлэгийн үндсэн дээр хийгдэнэ. Улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярихдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийг ягштал мөрдөж, хэрэгжүүлж ажиллана гэдэгт санал нэгдсэн.

Д.Доржханд:  Сонгуулийн тогтолцоотой холбоотой маргаан нэг талдаа 100 хувь шийдэгдлээ

/ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн/

-Парламентад суудалтай болон суудалгүй намын төлөөлөл энэ  он гараад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Өөрчлөхийн тулд дэмжсэн 57 кноп шаардлагатай. Үүнийг төрийн эрх барьж байгаа олонхийн бүлэг шийдэх боломжтой. Иймээс ард иргэдтэй жагсаал хийж, тодорхой шаардлага тавьсан. Нийт 200 мянган иргэнтэй нүүр тулж уулзсан. Иргэд дэмжиж байна. Иргэдээс санал авах ажлыг 21 аймаг, дүүрэгт үргэлжлүүлээд хийж байгаа. Залуучууд нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн. Парламент мөн хэлэлцэхээр болж байна. Үндсэн хуулийн Цэцийн  Сонгуулийн тухай хууль буюу сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар эцсийн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоог Монгол Улс цаашдаа сонгуулиуддаа ашиглах боломж нээгдсэн юм. УИХ-ын сонгууль найман удаа сонгууль хийхэд долоон удаа мажоритар хэлбэрээр сонгууль явуулсан. Ганцхан 2012-2016 онд пропорциональ элемент оруулж холимог тогтолцоогоор сонгуулиа явуулж байсан. Одооноос эхлээд сонгуулийн тогтолцоотой холбоотой маргаан нэг талдаа 100 хувь шийдэгдэж байна гэсэн үг. Хэрвээ энэ шийдвэрийг өөрчилнө гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж л өөрчлөх боломжтой. Хоёрдугаарт, энэ шийдвэрийн үр дүнд санал гээгддэг байдал үгүй болно. Тухайлбал, өнөөдөр эрх барьж байгаа нам сонгогчдын 42 хувийн саналыг авсан боловч парламентын 80-аас дээш хувийг бүрдүүлж байна. Ийм шударга бус ялагч бүх “өрөм”-ийг авч байна. Гэтэл цаад талд нь 500 гаруй мянган иргэний санал гээгдчихсэн. Энэ агуулгаараа иргэдийн санал үр дүнгүй болбол сонгууль өгөхөө болино. Сонгуулийн ирц хүрэхгүй бол ардчилал устдаг. Хэрвээ ардчилал үгүй болбол нэг хүний засаглал, нэг намын дарангуйлал руу шууд шилждэг. Энэ бол дэлхийн муу түүхүүдийн нэг.

И.Мөнхжаргал: Үндсэн хууль нь Монгол Улсын иргэдийн ажиллаж, амьдрах зөвшилцлийн баримт бичиг

/Ардчилсан нам ын ерөнхий нарийн бичгийн дарга/

-Үндсэн хуулийн Цэц улс төрийн байгууллага гэдгээ дахин нотоллоо. 2016 онд сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хууль  зөрчсөн гэж шийдвэр гаргаж байсан. Тэгвэл  Үндсэн хуулийн Цэц энэ шийдвэрээсээ буцаад байна. Тус байгууллага нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаагаараа улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага гэдгээ дахин нотолж буй явдал. Үндсэн хуулийг манадаг, сахиулдаг, тайлбарладаг байгууллага илт зөрүүтэй байдлаар ингэж хандаад байвал Монгол Улсад  юу зөв, юу буруу байх вэ.. Анхан шатны шүүхийн байгууллага биш болохоор Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт маш их харамсаж байна. Үндсэн хууль нь Монгол Улсын иргэдийн ажиллаж, амьдрах зөвшилцлийн баримт бичиг. Энэ асуудалд Ардчилсан нам  маш шүүмжлэлтэй хандаж байна.

Д.Амарбаясгалан: Сонгуулиас сонгуульд улстөрийн намуудын өрсөлдөх чадвар буураад байна

/МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/

-Парламентын гишүүд иргэдээ төлөөлөх чадвартай байх ёстой гэсэн том шалгуур бий. Олон Улсын жишгийг харвал, АНУ гэхэд нэг парламентын гишүүн 30 мянган иргэнийг төлөөлөх тооцоотой. Манай улстай ижил орнуудыг харьцуулвал, парламентын нэг гишүүн нийт иргэдийнхээ нэг  хүрэхгүй хувийг төлөөлдөг жишиг байна. Гэтэл өнөөдөр манай улсад нэг гишүүн нийт иргэдийнхээ 1.4 хувь орчмыг төлөөлж байгаа нь төлөөллийн ардчиллыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг. Тодруулбал, парламентын гишүүд төлөөлөгчийнхөө үүргийг чанартай биелүүлж чадахгүй байгаа юм. Парламентын гишүүд хэт цөөн байгаагаас болж нэг гишүүнд төвлөрөх эрх мэдэл харьцангуй өндөр болсон. Ингэснээр төрийн ажлын, институт хоорондын зохист харилцаа бий болж чадахгүй, ажил нь хэвийн явагдахгүй нөхцөл бүрдсэн. Тэгэхээр  бид парламентын гишүүн ямар байх ёстой, ямар үүрэг оролцоотой байх, иргэдээ хэрхэн төлөөлөх зэргийг  түлхүү ярих ёстой. Сонгуулийн тогтолцоо гэдэг нь аль нэг хэлбэрээрээ Үндсэн хуульд хатуу заагдах учиргүй зүйл юм. Монгол Улс дэлхийгээс өөр байж болохгүй. Нийгмийнхээ хөгжлийн түвшинд тааруулаад явах ёстой. Харин үүнийг улстөрийн зорилгоор 2012, 2016 онуудад Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гараад хааж байсан. Бүдүүлэг шийдвэрүүд. Харин Үндсэн хуулийн Цэц зөв шийдвэр гаргасан. Байх ёстой шийдвэр. Бид олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай улс гэдэг боловч сонгуулиас сонгуульд улстөрийн намуудын өрсөлдөх чадвар буураад байна. Тэгэхээр нэг намын тогтолцоо руу орох нөхцөл байдал үүсэх вий. Эрх баригчид уян хатан, илүү алсыг харсан бодлого баръя гэж байгаа.

Ж.Гомбожав: Улс төрийн 20 намын дарга Үндсэн хуульд халдсан хуйвалдаан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байна

/Ардын Их Хурлын дарга асан, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч /

-УИХ-ын гишүүд Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж, Монголын ард түмний төлөө чин шударгаар ажиллана гэж тангараг өргөдөг. Өнөөдрийн парламентын гишүүд тангаргаа зөрчиж байна. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцээгүй. Харин өөрчлөлтийг Үндсэн хууль, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу хийхийг шаардаж байна. 2000, 2019 онд оруулсан өөрчлөлт Үндсэн хуулийг зөрчсөн. 2012 онд гаргасан Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэрийг Цэц энэ сарын 27-ны өдөр дахин хэлэлцэхээр зарласан байгаа. УИХ-ын гишүүдийг намын жагсаалтаар сонгох заалтыг өөрчилж, намын удирдлагуудад тохируулж хийх гэж байна. Улс төрийн 20 намын дарга Тунхаг бичиг үйлдээд  Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Энэ бол Үндсэн хуульд халдсан хуйвалдаан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, нас намба тогтсон хүмүүсийг хувиар энэ бусармаг үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Үндсэн хуульд ард түмний хүсэн хүлээж байгаа томоохон өөрчлөлтийг хийх ёстой. УИХ-ын 76 гишүүнийг 99, 120 болгосноор чанарын ямар ч өөрчлөлт гарахгүй. Өнөөдрийн парламент ард түмний үгийг сонсдоггүй. Төрийн сүлдийг өөрчилнө гэнэ. Төрийн сүлднээс болоод Монголд авлига, оффшор, ядуурал газар аваагүй. Бидний амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэж байх ёстой УИХ-ын гишүүд тандалт судалгаа хийх гэнэ. Үндсэн хуулийг тандалт судалгаагаар хийдэггүй юм. Дэлхийн аль ч оронд ийм туршлага байхгүй.

Ж.Бямбадорж: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар маргаан үүсгэсэн өргөдлийг Цэц  нэн яаралтай хэлэлцэнэ гэж найдаж байна

/УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн Цэц, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга асан,  хуульч/

-Энэ удаа ярьж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт  гурван зүйлээр хууль зөрчсөн. Ингэснээр Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаа юм. Бидний маргаан үүсгэсэн өргөдлийг Цэц  нэн яаралтай хэлэлцэнэ гэж найдаж байна. Яаралтай хэлэлцэхгүй байсан ч хэзээ нэгэн цагт хэлэлцвэл буруу гэдэг нь нотлогдоно. Үндсэн хууль бол суурь хууль. Байшингаар бол суурь нь гэсэн үг. Үндсэн хуулиа ойлгож таньж мэдээгүй байж болохгүй, бүтэхгүй бүхнийг Үндсэн хууль руу чихээд байна. Өнөөдөр ажилгүйдэл, иргэдийн амьдралын хүнд байдлыг бодох ёстой. Би гурван зүйл хэлье.

Нэгдүгээр: Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэсэн заалт байгаа. Уг нь хуулиа ард түмнээр хэлэлцүүлэх гэж байгаа бол хуулийн төслөө биччихээд явуулах ёстой.

Хоёрдугаарт: Мөн хуулийн “3.1.Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэж заасныг зөрчсөн.

Гуравдугаарт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш найман  жилийн дараа өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан. Гэтэл хамгийн сүүлд 2019 онд өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийг зүгээр  зохиочихсон юм биш. Дэлхийн улс орнуудын түүхийг харж байж энэ хуулийг хэлэлцэж баталсан.

Л.Цог: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2000 оныхтой адил далд, хуйвалдсан маягтай гэнэт баталчих вий

/Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн Хууль зүйн байнгын хорооны анхны дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан/

-Үндсэн хууль  бол ердийн хуультай адилгүй. Монгол Улс, түүний төр, хүний эрх, нийгэм улс төрийн ямар тогтолцоотой  байх вэ гэдгийг хамгийн том суурь утгаар нь хийсэн, үндсэндээ гол зарчим шигтгэж өгсөн эрх зүйн акт.  Иймд ердийн хууль шиг ойр ойрхон тонгочуулж болохгүй. Гэхдээ нэмэлт хийж болохгүй хад чулуу зүйл биш л дээ.  Ямар шаардлага байна, ямар зүйл оруулж байна гэдэгт л гол утга учир нь бий. Тэгэхээр 2000 онд гэнэт, хуйвалдаж далдуур хийсэн нэмэлт өөрчлөлтийг  дордохын долоо гэж олон жил ярьсаныг бид, иргэд мартаагүй.  Үүнээс хойш 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ дутуудуулж өөр асуудал оруулсан  талтай. Хамгийн муу асуудал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд гэдэг хоёр том эрх мэдлийг хольж хутгасан  явдал байгаа юм. Энэ бол болохгүй. Монгол Улс парламентын засаглалтай гэж хэлчхээд  өөрөө томилдог, гаргасан шийдвэрийг нь биелүүлдэг, биелүүлэхийг шаарддаг ийм байгууллагаа өвөр түрийндээ оруулдаг нь буруу.  Одоо  дахиад л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2000 оныхтой адил далд, хуйвалдсан маягтай гэнэт баталчих вий гэж санаа зовж байна. Хэрэв Үндсэн хуульд гар хүрэхдээ тулбал  УИХ-ын гишүүн Засгийн газарт сайдаар ажиллах асуудлыг бүр авч хаяасай гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл 1992 оны Үндсэн хуулийн байр суурь дээр байгаа юм. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр зөв сайхан шийдвэр гарч баталсан хууль нь амьдралд нийцтэй хэрэгжнэ  гэсэн зүйл огтхон ч байхгүй.  Молиго үмхүүлж байгаатай адилхан гэж бодож байна. Үүний цаана хүн, аливаа байгууллага эрх мэдлийн төлөө донтож явдаг асуудал харагдаж байгаа юм. Монгол Улсад өнөөдөр хууль хангалттай  батлагдаж  байна. Хуулийг биелүүлнэ гэдэг л хамгийн онцгой зүйл байх ёстой. Манай улсад хуулийн биелэлт муу, хангалтгүй юм. Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Бид өөрсдөө арьс махан дээрээ мэдэрч байна.  Ялангуяа эдийн амьдрал, баталгаатай холбоотой зүйл алга.

Ши.Батбаяр: Монгол Улсын Үндсэн хуулийн автор хэн бэ гээд хатуухан хэлэхэд  ОУВС, АНУ-ын “ADC”, Дэлхийн банк юм

– УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, Гавьяат эдийн засагч, Соёл эрдэм сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph), профессор/

-Үндсэн хуулийг өөрчилж болно. АНУ-д боловсруулаад Дэлхийн банк, Олон улсын валютын сан санхүүжүүлсэн хууль.  Ийм Англи төсөл орж ирээд түүнийг нь Баяр, Цагаан гэх сайн орчуулагч хуульч хоёр орчуулаад Чимэд гуай редакторлаад Лүндээжанцан олон түмэнд танилцуулсан. Ардын Их Хурлын депутатууд гэж нөхдүүд учрыг нь ч ололгүй л баталсан. Тэдний дийлэнх нь сум, нэгдлийн дарга нар юм. Хууль эрх зүйн мэдлэг байхгүй. Зөвхөн Төрийн сүлдэд морь, шувуу байх уу гэдэг дээр хамаг цагаа барсан гэхэд хилсдэхгүй. Яг үндсэн хэрэг дээр Монгол Улсын Үндсэн хуулийн автор хэн бэ гээд хатуухан хэлэхэд  ОУВС, АНУ-ын “ADC”, Дэлхийн банк юм. Сонгуульд  холимог тогтолцоо, хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулна гэж яриад байгаа нь зарчмын хувьд маш зөв. Нэгэн жижиг тойргийн эрх ашиг биш бүх улсын эрх ашгийг хамгаалсан, босго гэх мэтийг нь хэрхэн тавьснаас шалтгаалан нөгөө сөрөг хүчнүүд нь зохих ёсоор орж ирнэ. Тэгэхээр энэ пропорциональ тогтолцоо нь манайд яах аргагүй хэрэгтэй цаг нь болсон. Сайн яривал 76 хүнийг хадгалаад байх тусам нэг хүний эрх мэдэл маш өндөр болж байгаа. Тиймээс гишүүдийн тоог олон болгох нь зөв..

В.Алзахгүй: Үндсэн хуулийн зөрчил төрийн эрх мэдэл хуваарилах асуудлаас  үүдэлтэй

/Монгол Улсын Их Хурлын гишүүн асан,  гавьяат багш, Түүхийн ухааны доктор, профессор/

-Монголын шинэ Үндсэн хууль 30 жилийн настай. Гэтэл гурав дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулна гээд ярих боллоо.  Үндсэн хууль тогтворгүй байх нь нийгмийн харилцаа тогтворгүй болох  гол шалтгаан юм.  Гэхдээ  болохгүй бол өөрчлөхөөс өөр арга байхгүй.  Үндсэн хууль тойрсон асуудлыг яах аргаггүй эргэж харах ёстой. Үндсэн хуулийн зөрчил төрийн эрх мэдэл хуваарилах асуудлаас  үүдэлтэй. Энэ зарчим алдагдсан. 1992 оны Үндсэн хууль төгс сайн болж чадаагүй. Анхны УИХ  1992 онд Засгийн газраа байгуулахаас эхлээд  УИХ-ын гишүүн Засгийн газарт сайдын алба хашиж болох юм уу гэдэг асуудал дээр очоод л гацсан. Учир нь Үндсэн хуульдаа “УИХ-ын гишүүн багшлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхээс бусад ажил хавсарч хийж болохгүй” гээд заачихсан. Гэтэл намууд УИХ-ын сонгуульд ялахын тулд гайгүй гэсэн хүмүүсээ нэр дэвшүүлчихдэг. Нөгөөдүүл нь  УИХ-д сонгогддог.  Нэг танхимтай парламентын засаглал сонгосон ч парламентын гишүүн нь Засгийн газарт давхар алба хашиж болохгүй гэдгийг Үндсэн хуульдаа хаачихсан.  Дараа нь 2000 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа УИХ-ын гишүүн Засгийн газарт алба хашиж болно гэсэн юм. Гэтэл УИХ-ын гишүүдээс 15, 16 нь Засгийн газарт ороод ажилладаг болсон. Ингээд энд нь УИХ  хүчгүйдээд тэнд нь Засгийн газар толгой дээр нь гараад  харьцаа нь бас болж өгөөгүй. Үүнээс хойш 2019 онд Үндсэн хуульд дахиад өөрчлөлт оруулсан. Тэгэхдээ Ерөнхий сайдаас гадна  УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газарт ажиллаж болно гээд таван хүнээр хязгаарласан. Гэтэл тав, зургаа дахь нөхөр би яахаараа сайд болж болохгүй гэсэн асуудал гарч ирсэн. Иймд  Үндсэн хуулийн хямралыг өдөөж, зохион байгуулж байгаа хүмүүс нь УИХ-ын гишүүд. Одоо чухам ямар өөрчлөлт хийх юм бүү мэд. Аливаа асуудлыг шийдэхдээ олон улсын жишиг буюу туршигдаад баталгаажсан асуудлыг авч үзэх ёстой.

 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.

Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм4 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр4 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр4 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр1 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр2 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм6 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд6 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим