Улс төр
Т.Энхтүвшин: Замын-Үүдэд очиж ажилласан хүмүүс 1.3 тэрбум төгрөгөө төл
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Замын-Үүд дэх нөхцөл байдалд анхаарах хэрэгтэйг онцолсон юм.
Тэрбээр “Нэгдүгээр асуудал, гурван улсыг холбосон “Н3” хатуу хучилттай зам хэзээ баригдаж дуусах вэ. Энэ баригдаж дуусаж байж транзит ачааны гаралт нэмэгдэнэ. Манайх босоо тэнхлэгийн төмөр замаараа тээврээ хийж чадахаа болиод байна.
Хоёрдугаарт, Замын-Үүдэд анхаармаар байна. БНХАУ-ын тал тэг цэг дээр терминалаа өргөтгөсөн байхад манайх өргөтгөөгүй байгаа. Хятад талаас чингэлгээ нэмэгдүүлмээр байна гээд байхад Монголын тал хүлээж авах терминалаа өргөтгөж чадаагүй байна. Замын-Үүд хоосон чингэлгээр дүүрлээ. Энэ асуудлаа яриач ээ, мөн л ялгаагүй олон улсын тээвэр шүү дээ.
Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган чингэлэг тээврийн үйл ажиллагааг хэвийн нөхцөлд оруулахын тулд 6.6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Энэ дагуу олон хүн Замын-Үүдэд очиж ажилласан. АТҮТ-ийн арав, Монгол төмөр замын хоёр, ХХЕГ-ын 27, зэвсэгт хүчний 57 , ЦЕГ-ын 10 гэх мэт олон хүн очиж ажилласан. Та нар Замын-Үүдэд буусан буудлын болон хоолны мөнгийг төлөөч ээ. Нэртэй устай нь Замын-Үүд сумын Засаг дарга зарлана шүү гэдэг асуудал яригдаж байна. Замын-Үүд та нарын идэж уусан 1.3 тэрбум төгрөгийг төлж чадахгүй. Та хэд ажил зохион байгуулсан бол, чингэлэг тээврээ эхлүүлээд явж байгаа бол идэж уусан, байрласан буудлынхаа мөнгийг төлөөч ээ, өмнөөс чинь ичиж байна” гэлээ.
Энэхүү Т.Энхтүвшин гишүүний хийсэн мэдээлэлтэй холбогдуулан ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан хэлэхдээ. “Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Ерөнхий сайдын 196 дугаар захирамжаар байгуулагдсан. Замын-Үүдэд гурван сарын хугацаанд тээвэр гацаад байсан. Үүнийг зохион байгуулан, энэ оны нэгдүгээр сарын 11-нээс тээвэрлэлтийг эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд 6.6 тэрбум төгрөг шийдвэрлэсний дагуу гурван сарын хугацаа буюу дөрөвдүгээр сарын 11-н хүртэл тээвэр зохион байгуулалтыг төрөөс хариуцсан. Тодруулбал, тээврийн хэрэгслийн түрээс, жолооч нарын тусгаарлалт, хоол хүнс зэрэг багтсан. Үүнээс 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт нь шийдвэрлэгдсэн. Үлдсэн хоёр тэрбум төгрөгийн асуудал нь Сангийн яамнаас санхүүжилтээ хүлээж байна. Баримтуудаа бүрдүүлж илгээсэн байгаа. Үүн дээр нэмээд дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 16-н хүртэл гарсан нэмэлт зардал хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдээгүй. Маргааш Шадар сайдын ажлын хэсэг дээр ярилцаж, шийдвэрлэхээр болсон. Чингэлэг шилжүүлэн тээвэрлэх талбайд эхний ээлжид 100 орчим чингэлэг солилцох байдлаар явсан. Харин энэ нь цаашид ч үргэлжлэхээр байгаа тул талбайг өргөтгөх саналыг БНХАУ-ын талаас тавьж, эхний ээлжид тус улс ажлаа эхлүүлсэн. Хоёр сарын хугацаанд хийгдээд энэ долоо хоногт дуусах гэж байгаа. Үүний дараагаар манай талаас залгуулаад сар гаруй хугацаанд хийх тул наймдугаар сар гэхэд терминалыг өргөтгөж дуусна” гэв.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр4 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа