Бусад
Инээд халдварладаг
Инээдийн талаарх сонирхолтой баримтууд
Статистикаас харахад хүүхдүүд өдөрт 300-400 удаа инээдэг бол насанд хүрэгчид 15-20 удаа л үнэн сэтгэлээсээ инээдэг гэнэ.
Нялх хүүхдүүд гурван сар хүртлээ инээж чаддаггүй. \Гэхдээ одооны хүүхдүүд ч өөр болсон шүү, дөнгөж төрөөд ч инээсэн тухай мэдээлэл фейсбүүкээр явж л байсан\
Өдөрт 17 минут инээдэг хүний амьдрал нэг өдрөөр уртасдаг.
Инээдийг судалдаг шинжлэх ухаан хүртэл байдаг гэнэ шүү. Энэ ухааныг геотологи гэдэг.
Инээд элгийг “цэвэрлэдэг”. Бид инээхдээ удаан, гүн амьсгаа авдаг. Ингэснээрээ илүү их агаарыг гадагшлуулж, элгээ “дасгалжуулдаг” аж. Түүнчлэн уушгины цусан хангамжийг сайжруулдаг юм байна.
Инээх үед уушгинаас агаар 100км цагийн хурдтайгаар гардаг.
Инээд аз жаргалын гормон болох эндорфиныг ялгаруулдаг. Энэхүү гормон нь бидний сэтгэл санааг сайжруулахын дээр өвдөлт намдаадаг юм байна.
Инээд илүүдэл жингээ хаяхад тусладаг. Эрдэмтдийн тооцоолсноор өдөр 15 минут инээх нь долоо хоногт гурван удаа 30 минут дасгал хийсэнтэй тэнцдэг гэнэ.
Инээд бол хамгийн сайн амралт. Таван минут инээхэд л 30-40 минут амарсантай тэнцэнэ.
Ихэнх хүмүүс инээснээр үрчлээ тогтоно гэж боддог. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар инээснээр нүүрний булчинг чангалж, арьсыг эрүүл, залуу болгодог гэнэ. Учир нь инээх үед нүүрний 17 булчин ажилладаг бол уурлахад 47 булчин ажилладаг юм байна.
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их инээдэг.
Германд эмч-алиалагчдын холбоо гэж байдаг. Тэд тоглоом, наргиа, инээд, хөгжилтэй уур амьсгал бэлэглэн хүнд өвчтэй хүүхдүүдийг эмчлэхэд тусладаг аж.
Өөдрөг үзэлтэй хүмүүс зүрхний өвчнөөр өвдөх нь гутранги үзэлтэй хүмүүсийнхээс 40 хувь бага байдаг.
Инээмсэглэн үйлчилдэг зөөгч инээмсэглэдэггүй ажилтнуудаасаа хоёр дахин их цайны мөнгө авдаг.
Арабын хойг болон Баруун Өмнөд Азид “инээдмийн цэцэг” гэж нэрлэгддэг ургамал бий. Энэ ургамлын үр хүнийг хагас цагийн дотор ямар ч шалтгаангүйгээр инээлгэдэгийн дээр хүн үүний дараа бат бөх унтдаг гэнэ.
Хамгийн их инээмсэглэдэг хүмүүс Бразиль, Кубад байдаг. Харин Скандинавын үндэстнүүд нэг их инээдэггүй гэнэ.
Инээмсэглэл “халдвартай”. Зөрж өнгөрөх хүн рүү харан инээмсэглэ. Тэр хүн тань руу заавал инээх болно.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг24 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм21 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм21 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм21 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм24 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм21 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа