Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Б.Ганхуяг: Төмөр зам ашиглалтад орсноор нэг иргэнд олгох ногдол ашиг арав орчим хувиар өснө

Нийтэлсэн

-

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай төмөр замаар тээвэрлэх экспортын нүүрсний талаар ярилцлаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам эскпортын тээвэрлэлтээ хийж эхэллээ. Энэ жилийн хувьд төмөр замаар хэчнээн хэмжээний нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа вэ. Эхний гэрээнүүд бас үзэглэгдсэн гэж сонссон?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн охин компани болох “Тавантолгой төмөр зам”-ын эзэмшилд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажлын 34 хувийг нь “Монголын төмөр зам”, 66 хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” компани буюу манай монголын 1072 хувьцааг эзэмшдэг, 2500 гаруй иргэдийг энэ компаниар санхүүжүүлэхэд орж байгаа санхүүжилт гэж болно. Өнөөдрийн байдлаар 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Өмнө нь энэ төмөр замыг  276 сая ам.доллараар  санхүүжүүлсэн.  Ингээд хоёр их наяд төгрөгийн  санхүүжилттэй төмөр зам маань дуусаж байна гэж ойлгож болно. Төмөр замын онцлог нь Монголд анх удаа нэгдүгээр зэрэглэлийн залгаасгүй, жилд 50 сая хүртэлх тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай юм. Энэ төмөр зам ашиглалтад орсноор тээврийн зардал дөрөв дахин буурах боломжтой. Ялангуяа эрчим хүчний нүүрсний тээвэрлэлт, борлуулалт, маркетингийн асуудал дээр маш томоохон ахиц гарна гэж ойлгож болно. Цаашлаад аюулгүй ажиллагаанаас гадна эдийн засгийн маш том итгэлцүүр төв болно гэдэг нь ойлгомжтой төсөл. Нэмж хэлэхэд  “Тавантолгой төмөр зам”-д  холболтын төмөр зам болон хилийн холбох зурвас, Тавантолгойн нэгдсэн терминал гээд хэд хэдэн ажлууд хийнэ.  Мөн “Монголын төмөр зам” ТӨХК  “Богдхан төмөр зам”-ын бүтээн байгуулалт дээр ажиллаж байгаа. Энэ нь цаагуураа юу хэлж байна гэхээр Монголын компани өөрсдөө санхүүжүүлээд монгол залуучууд, инженерүүд техник эдийн засгаа үнэлж боловсруулан батлуулаад гүйцэтгэж чадсан анхны томоохон хөрөнгө оруулалт юм. Цаашид энэ “Зүүнбаян” төмөр замын зүгшрүүлэх тээвэр дуусаад арванхоёрдугаар сард нээхээр ажиллаж байна. Ингэснээр зөвхөн “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудын түвшинд санхүүжүүлсэн төмөр зам дэлгэмэл уртаараа 800 гаруй километр болж байгаа гэсэн үг. Мөн авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, цаашилбал хими технологийн үйлдвэр гээд маш олон бүтээн байгуулалтууд явагдаж байгаа. Энэ бүтээн байгуулалтын төвлөрөл Цогтцэций сум цаашлах юм бол Эрдэнэсийн хот суурьшлын бүс дээр  төвлөрч байна.  51 мянган хүн амтай хот байгуулахаар бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж байна. Зөвхөн өнөөдрийн байдлаар 19 мянган ажилтан, уурхайчин, төмөр замчид, бүтээн байгуулагчид тэнд ажиллаж амьдрах суурьшлын бүс болсон.

Энэ төмөр зам жилд 30-50 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай гэсэн. Хамгийн эхний тээврээ хийхээр хөдөлсөн галт тэрэгний хувьд 4750 тонн нүүрстэй байсан. Тэгэхээр яг энэ жилийн хувьд компаниудтай ямар байдлаар гэрээ хийсэн байгаа вэ. Хэчнээн тонн нүүрс энэ жил яг энэ төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөж байгаа вэ?

 -Энэ оны хувьд бол Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замаар 2.8 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөж ажилласан. Есдүгээр сарын 9-ний өдөр хүртэл сар хагасын хугацаанд зүгшрүүлэх тээвэр явагдсан. Энэ хугацаанд 20 гаруй мянган тонн нүүрсийг бид зүгшрүүлэх тээврийн хүрээнд шилжүүлэн ачих төв Гашуунсухайтад хүргэн байршуулж экспортолсон. Энэ өдрөөс хойш тогтмол эрчимтэй долоо хоногт долоон вагон гэсэн ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Ингээд явах юм бол 2.8 сая тонндоо хүрнэ гэж ойлгож болно. Ер нь төслийн өөрийнх нь техник эдийн засгийн үндэслэл дээр тогтсон хүчин чадал нь 30 сая. Нэгдүгээр зэргийн төмөр зам, дээрээс нь өртөө салаа, вагон найруулга гээд маш олон төрлийн ийм зурмаг технологийн хүрээнд 52 орчим сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Компани өнөөдөр жилд 30 орчим сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай гурван уурхай ажиллаж байгаа. Нэмээд ил гурав, далд хоёр уурхай ажиллахаар төлөвлөөд техник эдийн засгийн үндэслэлийн дагуу явж байна. Энэ уурхайнууд олборлолт хийж эхэлбэл 2024 оноос жилд 65-75 сая тонн нүүрс олборлоно. Үүний 48 орчим сая тонныг нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар, арав орчим сая тонныг нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар бусдыг нь Тавантолгой-Цагаан хадны авто зам болон Хангийн замуудаар тээвэрлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд хилийн болон дамжуулан өнгөрөх гурван том терминал байгуулагдана. Ингээд иж бүрэн бие, гар, хөл гэсэн хүчин чадалтай цогц комплекс төсөл болсноороо  давуу талтай. Монголдоо төдийгүй Зүүн хойд Азидаа, сүүлийн таван жилийн хугацаанд нэгдэж байгаа хамгийн том төсөл болон бүртгэгдэж байгаа нэг төмөр замын одоо зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрсэнд зориулсан төмөр зам гэж ойлгож болно.

үмүүсийн сонирхлыг нэг зүйл нэлээд татах байх. Учир нь “Эрдэнэс Тавантолгой ХК сүүлийн жилүүдэд ногдол ашиг тараалгүй энэ төмөр замд хөрөнгө оруулалт хийсэн  шүү дээ. Одоо хамгийн их зардал шингээдэг өртөг нэмдэг байсан тээврийн асуудлаа бид төмөр замаар шийдвэрлэх боломжтой болчихлоо. Тэгэхээр компанийн ашигтай ажиллагаа магадгүй иргэдэд очих ногдол ашиг нэмэгдэх байх гэсэн хүлээлттэй байна. Энэ төрлийн тооцоо ямар байдлаар хийгдсэн бол?

-Ер нь нэг номерын зорилт бол байгаль орчин, экологийн асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говийг ногооруулах төслүүд маш эрчимтэй хэрэгжиж байна. Хоёрдугаарт манай компанийн хувьд мэдээж 1072 хувьцаа эзэмшигч төр, тэнд ногдох ногдол ашгийг нэмэгдүүлэх, тогтмолжуулах ажил байгаа. 2020 онд анх удаа ногдол ашиг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас өгсөн. Улмаар 2020-2021 оны болон 2022 оны санхүүжилтээр цэвэр энэ төслүүдийг Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам болон нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, хот байгуулалт гэсэн томоохон бүтээн байгуулалтууд руу санхүүжилтээ хийж байгаа. Нэмж олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлэх төслүүдэд хийгдэнэ. Энэ хоёр төмөр зам ашиглалтад орж олборлолтын хүчин чадал нэмэгдснээр 1072 эзэмшиж байгаа нэг иргэн жилд 680 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх тооцоо бий. Тэгэхээр нэг иргэнд олгох ногдол ашиг  арав орчим хувиар өсөж байгаа гэсэн үг. Яагаад гэхээр энэ тээврийн зардал нь өөрөө манай зардлын маш том хэмнэлт болчхож байгаа юм. Эргээд ашгийн түвшин өсдөг ийм хэлбэр лүү орж байгаа. Нэмүү өртөг шингэх нь болохоор ажлын байр мөн түүхийгээр нь зарахаас илүү 3-4 дахин өндөр үнэлгээгээр борлуулах учраас энэ хэмжээгээрээ орлого ашиг нэмэгдэж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд энэ онд хэдий цар тахлын хүнд нөхцөлд байсан ч гэсэн энэ зургадугаар сараас хойш экспортын гацалт зохих түвшинд шийдэгдснээр нилээд эрчимтэй ажиллаж байна. Энэ жилийн борлуулалтын буюу экспортлох төлөвлөгөө 67 хувьтай явж байна. Одоо  9, 10, 11, 12дугаар  саруудад энэ эрчээрээ явах юм бол бид бол 112 хүртэл хувиар төлөвлөгөөгөө давуулан биелүүлнэ. Энэ тохиолдолд 2022-2023 ондоо иргэддээ ногдол ашгаа өгч эхлэх ийм систем рүүгээ шилжих төлөвлөгөөтэй явж байна. Гол нь нэг зүйл дээр хамгийн санаа зовж байгаа нь энэ хилийн нэвтрэн өнгөрөх чадал маань энэ хэмжээгээрээ хаагдчихгүй яваасай гэдэг л том хүсэл бий. Бусдаар бол бизнес төлөвлөгөө тогтсон бодлогын дагуу л эрчимтэй явагдаж байна гэж ойлгож болно.

Та яриандаа хэллээ нүүрс баяжуулах үйлдвэрийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаа гэжТээврийн асуудал шийдэгдчихлээ. Тиймээс одоо байгаа бүтээгдэхүүн дээрээ илүү нэмүү өртөг шингээж үнэлэмжийг нэмэгдүүлэх асуудал байнга яригддаг. Баяжуулах үйлдвэрийн процесс яг ямар хувьтай явж байна вэ?

-Гурван баяжуулах үйлдвэр байгаа. Энэ Тавантолгойн орд дээр арван сая тоннын хүчин чадал бүхий нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн ажил өнгөрөгч зургадугаар сараас эхлээд байна. Ажлын гүйцэтгэл нэлээн эрчимтэй явж байна. үйлдвэрлэл технологийн захиалгууд хийгдсэн. Үүнийг 2024 оны нэгдүгээр улиралд буюу ирэх дөрөвдүгээр сард багтааж өгөх төлөвлөгөөтэйгөөр шахуу явж байна. Хоёр дахь нь Тавантолгой орд дээрээ бид таван сая тоннын хуурай баяжуулах буюу лазерын аргаар ялган баяжуулах үйлдвэрийг компаниудтай хамтран байгуулсан. Энэ хүрээнд  бортегийн баяжуулах үйлдвэр маань энэ аравдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр шахуу ажиллаж байна. Ямар ч байсан барилгын бүтээн байгуулалтын ажлууд дууссан. Одоо тоног төхөөрөмж угсрах ажлууд хийгдэж байна. Гуравдугаарт бид “Тавантолгой түлш” компанийн  зүүн үйлдвэр буюу Налайхад хоёр сая тоннын  хүчин чадалтай нойтон аргаар баяжуулах үйлдвэр техник эдийн засгийн үндэслэл батлагдаад гүйцэтгэгч нь сонгон шалгараад барилгын ажил ерөнхийдөө 70 орчим хувьтай байгаа. Бүтээгдэхүүн буюу тоног төхөөрөмж нийлүүлэх ажил эрчимтэй явагдаж байна гэж ойлгож болно. Ингээд энэ гурван баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор таны хэлдэг нэмүү өртөг шингээх, ажлын байр бий болгох энэ бүх зүйл биелнэ. Дөрөвдүгээрт Багануурын уурхайг түшиглээд нүүрс, химийн цогцолбор төслийг эхлүүлсэн 280 сая ам.долларын санхүүжилттэй. Хагас кокжсон түлш буюу утаагүй түлш үйлдвэрлэх хамгийн гол нь жилд 67 мянган тонн дизель үйлдвэрлэх хүчин чадалтай. Монголдоо анхны химийн томоохон цогцолбор төслийн үйл ажиллагаа эхэлсэн гэж хэлэхэд таатай байна. Энэ төсөл маань 2024 оны хоёрдугаар сард одоо нээлтээ хийж анхны дизелиэ гаргах төлөвлөгөөтэй байгаа нь дэд бүтэц терминал цаашилбал авто зам, үйлдвэрлэлийн ажил зэрэг явагдаж байна гэж ойлгож болно.

Ярилцсан танд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.

Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн баярын хурлын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ тусгаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрд таниулах, сурталчлах, хууль дээдлэх ёсыг олон нийтэд төлөвшүүлэх нь үндэсний бахархал хэмээн үзэж, ажлын хэсэг 100 жилийн ойг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйг дурдаад, үүний хүрээнд Эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга уулзалт, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон томоохон арга хэмжээг зохион байгуулж байгааг танилцуулсан юм. Мөн маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 26-нд 21 аймаг, есөн дүүргээс тусгайлан ирж сургалтад хамрагдан бэлтгэгдсэн багш нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн мэдлэг олгох хичээл заах гэж байгааг тэрбээр мэдээлж, ойн хүрээнд төрийн ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ төлөвлөгдсөнийг тэмдэглээд, аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгааждаг агаад Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 100 жилийн тэртээ баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм гэв.

Баярын хурлыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэд, төр, улсыг удирдаж ирсэн төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нар, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар, Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын депутатууд, төрийн түшээдэд хандсан мэндчилгээндээ тэрбээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, улмаар бэхжүүлэн батжуулахын төлөө хичээн зүтгэсэн өвөг дээдсийн бартаат түүх, анхдугаар Үндсэн хуулиа боловсруулан баталж, Бүгд найрамдах улсыг тунхаглан зарласан алдар гавьяаг бахархан дурсаж, Монгол Улсын Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхийн хөгжил бол аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд тулгуурлан, төр засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж туршлага, бидний өв соёл, үнэт зүйл болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Ерөнхийлөгч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардчилсан Үндсэн хууль бол Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улс оюун санааны эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс хэмээн үнэлэгдэн хэлэгдэх үндэс суурийг тавьж өгснийг онцгойлон илтгээд, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийллээ.

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Тэрбээр илтгэлдээ, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан гэдгийг чухалчлан дурдаж, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэв. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж буйг Улсын Их Хурлын дарга илтгэлдээ тухайлан онцолж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсныг дурдлаа. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсныг танилцуулаад, хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг илэрхийлэв.

Баярын хуралд оролцсон үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар үг хэлж, Үндсэн хуульт ёсны 100 жилийн түүх, анхдугаар болон түүнээс хойших Үндсэн хуулиудын залгамж чанар, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ улс орныхоо сайн сайхан ирээдүй, шударга ёс, эрх зүйт ёс, үндсэн хуульт ёсны төлөвшлийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа. Өвөг дээдсийн эхлүүлсэн их үйл хэрэг нь бидний хувьд зөвхөн бахархал бус хойч үедээ энх тайван, шударга ёс, хүний эрх, эв нэгдлийг хамгаалж, өвлүүлэх үүрэг хариуцлага юм хэмээн баярын хурлыг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцолсон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,

Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.

Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.

ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.

1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.

Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.

Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.

Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.

Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.

2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.

Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.

Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

2024.11.26

Улаанбаатар хот

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент10 цаг өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм19 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр19 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр20 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр21 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр21 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр2 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм6 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд6 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр7 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр7 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим