Эдийн засаг
НҮБ-ын комисс Монголд хуралдана

-МАНАЙ УЛСААС БНХАУ, БНСУ, ЯПОН ЗЭРЭГ ОРНУУД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ
АВАХ БОЛОМЖ НЭЭГДЖЭЭ-
Энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гариг буюу аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд “Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагааны 2018 форум” манай улсад зохиогдох гэж байгаа ажээ. Уг форумыг НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)Улаанбаатар хотод зохион байгуулах аж. Форумд Зүүн Хойд Азийн орнууд буюу Монгол, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ-ын Эрчим хүчний яам болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцох аж. Зүүн Хойд Азийн орнуудыг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой ганц улс нь Монгол гэж тус улсууд үздэг байна. Учир нь манай орон нь нар, салхи, ус гэх мэт сэргээгдэх эрчим хүчний арвин баялаг нөөцтэй. Энэ их нөөцийг ашиглаж чадвал тус бүс нутгийн орнуудыг цахилгаан, эрчим хүчээр хангах боломж нээгдэнэ хэмээн тус салбарынхан үзэж байгаа юм байна.
Зүүн Хойд Азийн бүс нутаг нь одоогоор эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр холбогдоогүй цорын ганц бүс нутаг болоод байгаа аж. Манай улс энэ байдлыг өөрсдөдөө ашигтайгаар ашиглаж чадвал ирээдүйд эрчим хүчний хил дамнасан худалдааг бий болгож чадах юм. Энэ бүс нутагт ДНБ-ний 25 хувь, нийт хүн амын 22 хувь, эрчим хүчний хэрэглээний 25 хувь нь төвлөрч байгаа нь манай орны хувьд өргөн уудам нутгийнхаа нөөцөө ашиглан сэргээгдэх эрчим хүчний экспортлогч орон болох алтан боломж гэж салбарынхан үзэж байгаа юм.
Монгол улсын оролцоог хангах боломж, давуу талууд гэвэл,
Эрчим хүчний баялаг нөөц
Харьцангуй бага хэрэглээ
Өргөн уудам газар нутаг нь том чадлын эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах шугам барихад таатай
Газарзүйн байршил.
Эрчим хүчний нөөц ихтэй ОХУ болон БНХАУ-ын баруун хойд, хойд мужтай харьцуулахад хэрэгцээт зах зээлдээ харьцангуй ойр, эдийн засгийн үр ашиг өндөр. Иймээс энэ долоо хоногийн лхагва, пүрэв гаригт болох НҮБ-ын комиссын хуралдаан нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт дэвшил авчрах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж үзэж болох юм.
Т.ХУЛАН

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм7 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм8 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм8 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав